Sunday, June 29, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Цор ганцын дотор
Үй түмээрээ оршиж
Цоолбор өдрүүдийн дурсамжинд нь
Үүрд хадагдан үлдмээр дураараа дурлал

Зүрхээ энгэртээ тэврээд
Зүүдэнднь уягдах хүсэлд хөтлүүлэн
Хэгзэрсэн үүлшиг хэсэгхэн болоод
Хэнхдэг цаана нь нуугдчихсан

Жаргахын үе шиг нарны туяанд
Жаахан л дулаацан хорогдсон ч
Сэтгэл даарсан энэ өдрүүдийг
Сэтэрхий зүүний сүвэгчээр хийсгэмээр…

No comments:

Post a Comment