Sunday, October 26, 2014



Инээднийхээ цаана
Эмтэрсэн зүрхнийхээ ширхэг бүрийг
Эвлүүлэн нааж хэрхэн шархирч байсанг чи
Эргэж ч харалгүй одохдоо бодхыг ч хүсээгүй...
Анзаарах ч сөхөө үгүй цааш одсон чамд
Атгахан зүрхээ би дэлгээд
Алган дээр чинь тавиад харуулвал
Алдаад унагачихмаар тийм л болсон...
Зай завсар бүрт нь гуниг гэдэг өнгө чигжээстэй
Жаахан хэлтэрхий нь тэр чигтээ
Чиний надад хэлсэн хайрын сайхан үгсийн
Үсэг бүр нь сийлээстэй байгаа
Ийм зүрх цээжинд хөндүүр оргиулан оршиж
Ирэх өдрийг чинь хүлээн хугацаагүй манаанд зогсож
Хүн чулууны нүдийг эрэх мэт нэгэн бүсгүй
Хүнийрхүү хүйтэн орчлонгоос чамайг хайн тэнүүчлэн байгаа...
Хайр гээч зүйлийн төлөө юу хийж чадах вэ? зүрхээ арилжиж, эрх чөлөөгөө боомилож, сэтгэлдээ чулуу дүүжлээд гүүрэн дээрээс түлхэж чадах уу?

Толинд бус усанд ойсон дүрсээ харж
Ноднин ороогүй цасны тухай эргэцүүлэн суухан
Тээр жилд мартагдсан дурсамж сэдрэнэ