Sunday, April 27, 2014

Зүрхнийх нь биш инээмсэглэлийх нь эзэн нь болмоор байна…
Эргээд л харсан бол
Энд би байж л байгаа
Чиний надад өгсөн цэцгийн дэлбээгээр
Хайртай, хайргүй гээд зогсож л байгаа
Эргээд л ирсэн бол
Энд би хүлээж л байгаа
Атгахан зүрхэндээ эцэс төгсгөлгүй хүлээлтийг
Аргадан, адган тогтоож ядан сууж л байгаа
Эргээд л, буцаад л, ахиад л...
Энэ бүхэн анхнаасаа худал байсан
Ирэхгүй байсан чи
Энэ л цор ганц үнэн
2013.10.03 И-д
Үнсэлт үгүй
Үдэш үгүй
Өглөө л харин…
Өөрөөрөө үлдсэн байх…

Дээврийн ус хайлаад дуслах…
Дэндүү дотно энэ мэдрэмж
Хаврых бөгөөд хайрых…

Нөмгөн бодол юугаан хүлээлтээр бүслээд
Нөгөө л нэг хаврын бороог хүсэмжлэн байхад
Ноднин орсон цас хайлаагүй л бгаа нь хачин…

Гуниг гэдэг үгийг би зохиосон юм биш байгаа даа
Гурав, дөрөв, тав, зургаа...

Үлгэр сонсож өндийсөн бие
Үнэн сэтгэлээр дутхын цагт
Ганцаар ээрч хоцорсон он жилүүдээ
Галаар өрдөж үнс болгомоор

Далдын далд хүсэл үү?
Дасмаар
Дасгамаар
Дагаад алхмаар
Дагуулаад явмаар
Дарж өвтөгмөөр
Дахин гиншүүлмээр
Даанч
Далд л хүсэл
ЭНЭ
Эзэнтэй шүлгүүд...

Чиний эзгүйд
Амьгүй ч амьсгалтай
Амьд мэт оршино
Чиний үгүйд
Уйлах инээхийн завсарт
Учраа олохгүй төөрнө
...
Чанагш одсон өдрүүдийн дурсамжаар амь тээн
Чангаас чанга цурхиран уйлмаар боловч
Цааш намайг хүлээж байгаа нам гүймхэн
Чамгүй өдрүүдийг цочоохоос би айна
И-д
Үүр цайж бхад бороо орсоор л…үгүйрч хоосорсон зүрхийг усан дуслаараа дүүргэнэ.Өглөө гэхэд цас болж хувираад өрөөгөөр нэг хэсүүчлэх гуниг хөлдөөд мөч болчихвол ч…хавар болтол зүрхэнд дүүрэн бгаа хурын усаар би уйлж суух болно. Цонхны завсраар шагайж харах ганцаардал надаас цонхигор царайгаа өрөвдүүлэх гэж бас оролдоно…
Эзэнтэй шүлгүүд...

Нулимстай уруулыг минь аргадан үнсэх эгшинд
Нуухаас өөр аргагүй хайр гэхийг ухаарах л…
2014.4.4

Сэтгэл гэгч жолоогүй болохоор
Сэмэрхий нь нулимс болдог

Амьсгалмаар…инээмсэглэмээр
Амрагламаар…атгахан зүрхэнд нь үүрээ засмаар бн
Даанч чи хүнийх…
Дасгаагүй амраг-н
 Давчуухан учрал минь дээ

Хүсэх тусам хясаж
Хүнийх байх тусам дасах
Эзэрхүү дээрэлхүү сэтгэл
Энэ биенд захирагдахаан болиод байна…

Хувцасгүй бие…хуучинсаг сэтгэл
Худалгүй үнэнтэй салхын аргагүй ижилсэн дасаад
Хүний хүн ч миний хайр гэх тэр залууг
Хүлээхийн ихээр хүлээнэ…

Хувь заяандаа эзэнтэй түүн-г хүлээн
Хуруундах бөгжөө тайлж суухын оронд
Бодлын үзүүрээс чангаалгахгүйгээр
Борог орчлонг-н эргүүлэгт гээ…

Ямар их гуниг
Ямар их хоосон мэдрэмж
Ямар их өвтөл
Яг өөдөөс ширтэн инээмсэглэж бна гээч

Ганцаардал
Тэрний тухай дууг
Түүний өвөрт үлдээчихсэн

Дотноос дотнохон бүр зүрхэнд ойр
Сэтгэлд үүрээ засчихсан
Дотоод сэтгэлийн минь эмзэглэл бол
ЧИ

Үнсүүлмээр
Өлмий дээрээ зогсон хүзүүгээр нь тэвэрмээр
Үнсүүлмээр
Өөрийгөө гээн өрцөн доор нь жаргамаар
Ерөөсөө л үнсүүлмээр байна

Борог орчлонг-н нэгэн үдэш
Болзоот залууг-н тэвэрт эрхэлсэн минь
Борооны үнэр шиг нэг л дотнохон
Бодолд минь үлдсэн байх юм

Анхны үнсэлт...
Ард хоцорсон өдөр хоногуудын дурсамжтай хамт
Хоёр дахь үнсэлтийн эзэний уруулд
Хүргэж өгөн даатгаад буцчихлаа
2014 М-д


Эзэнтэй шүлгүүд...

Гэрийх нь үүдэнд Гэргийх нь өвөрт үлдээгээд буцахдаа Олон биш цөөн өдрийн дурсамжаар Орь ганцаар өөрийгөө аргадан уйлахгүй шүү гж өөртөө шивнэнэ
Эзэнтэй шүлгүүд...

Нүцгэн итгэл
Нүүрэмгий сэтгэлээ гээчихгүйхэн шиг
Үүдэнд хүлээсэн гунигийг мартаж орхиод
Үүр цайтал ханьсах шаналалыг тайлж хаяад алхмаар байна

Амлалт өгч чадахгүй ч түүнээс халамж хүлээсээр
Амрагаа бодох тоолонд зүрх дэндүү хөндүүрлэнэ
Алдаа онооны дэнсийг дэнслэх цаг нь ирвэл
Аз жаргал, сайн сайхныг чамдаа хүсэн
Алга хавсраад хоцорч чаднаа

Үзэмж бөгөөд үзэгдэхийн нууцдаа биш
Үнэн ч сэтгэлийн төгс нь л үгүйлэгдэн дутах ч
Үнэний өмнө хорвоо өөрөө сөхөрдөг болохоор
Өнөөдөртөө л амжиж чамайгаа би хайрламаар...

Хариу нэхэлгүй би чамайг өөрийн дураар
Хайрлаад байгаа болохоор
Харамлах хэрэггүй ээ...үнэн ч сэтгэлээ
Халгах ч хэрэггүй ээ...миний зүрхнээс

Намайг хайж ололгүй эсвэл намайг ирхийг хүлээлгүй
Надаас өөр сайхан бүсгүйг хайрлан дурласан болохоор чинь
Намар оройн бороо шиг харцанд чинь би хайр хөглөөд
Нарнаас олсон инээмсэглэл чинь байхыг хүсэж бн
2014.4.6 М-д

Гуниг төрөх хэдий ч уулзахын баяр нь дэндүү их болохоор
Гундуухан зүрхэндээ чамайг тээн үргэлж санадаг
Ганцаардлын аяз сэтгэлд эгшиглэн гараас чинь хөтлөхийг хүсэвч
Ганц биелэхгүй хүсэл минь болохоор түүнийгээ би тэрлэдэг юм

Гэмшил ухаарлын алийг нь надад мэдрүүлхийг мэдэхгүй ч
Гэргийтэй хүнд дурласанаа би хэнээс ч нуухгүй ээ
Алдаа онооны алийг нь дэнслээд хэтрэхийг мэдэхгүй ч
Амрагаан би өөртөө үлдээж чадахгүйгээ ч бас та нараас нуухгүй
2014.4.5 М-д

Эзэнтэй шүлгүүд...

Бүсгүй биеийг минь налан сууж
Бүлээн нулимсыг минь арчин аргадаж
Бүүр түүрхэн зовлон дунд хамтдаа жаргахгүй ч гэсэн
Буруу зөв нь хамаагүй ээ
Чамд би хайртай
Зүүднь зөнгөөс ялгагдахгү
Зөрүү учралын эзэннь юм болох-р
Зөндөө олон өглөөн- нарыг
Зөвхөн чин- инээмсэглэлтэй хамт угтахгүч
Чамд би хайртай
Уярал болоод ухаарлын цалманд
Уягдаж хоцрохдоо ч би сөхрөхгүй болохоор
Ухаангүй энэ дурлалын төгсгөл нь
Уучлал байх болно оо хайрт минь
2014.04.06 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Үүрд хамтдаа байх юм шиг л тийм хайр мөрөөдөн дэргэд нь алхавч
Үүдэн цаана нь хоцрох хүртэл гэнэн байсанаа ухаарах л…
Надад үлдэхгүйг нь мэдсээр байж санан санан дасаад
Наснаасаа их санаашралд автахдаа тэнэг гэдэгээ ухаарах л…
Янаг сэтгэл, ялдам хүсэл гээчээс болж
Ямархан зөрүү тавилангаар түүнийг би хайрлана вэ?
Дэргэд оршихгүй сэтгэлд минь үлдэх хайраас болж
Дэврүүн хүсэл, дэггүй араншингаа гээн түүний төлөө би юунд шаналана вэ?
Орших, оршихгүйн хязгаар дахь сэтгэлийн чанадад
Огтоосоо чамайг танихгүй бүр байхгүй мэтээр төсөөлөх гэвч зориг дутна
Уйлж, инээж аргадан чиний хайрыг энгэртээ зүүж орхиод
Уучлаарай би түүндээ дэндүү их хайртай гэж чангаас чанга хашгирмаар…
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Намар
Над дотор
Үй түмэн шувууд нь
Үймэлдэнэ
Тэд харьдаггүй
Тэгээд буцах тухай бүр огтоосоо ч боддоггүй
Хавар
Хажууханд оршдог ч
Угаасаа л би намрын хөнгөн гуниг
Уртын урт санаашралаасаа уйддаггүй
Атгахан шар навч мөчрөөс зүүгдэн зүүгдэн унахдаа
Амрагтаа хадгалсан уруул дээр минь уначихдаг болохоор
Чимэг зүүсгэл надад хэрэг болдоггүй
Чиний л явсан намарт би амьдрах дуртай
2014.04.06 И-д
Эзэнтэй шүлгүүд...

Янаглал-н ертөнцөд
Яг эхээс төрсөн мэт
Нүгэл үгүй үнэн дунд
Нүцгэн биесийг таалах л…

Дурлалууд минь
Дурлуулж болох итгэлүүдминь
Та нар түүн шиг минь биш
Таалж өөрийн болгох эрх надад бхгү
Тэгээдл би түүнд шунан дасаад бгаа юм
2014 М-д


Эзэнтэй шүлгүүд...

Бүсгүй биеийн бүлээн амь
Борог орчлонд цэцгийн үндэс болж
Бүтэн жаргаж хоносон шөнө
Бүүр түүрхэн дурсагдах хугас зовлон болж
Эрж хайж олсон хайрын шаналан
Энэ насны биш ч хойд насны хань болж
Ээнэгшин дассан сэтгэл
Энд оршихгүй, багтахгүй гаслан болж хувирна
Эцсийн эцэст бүх зүйл түр зуурынх болохоор
Эхнэртэй эрд алдарсан сэтгэл ч бас түр зуурых
2014.4.8 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Гуниг тэврүүлж
Ганцаардал хөтлүүлээд
Чиний тухай дурсамжуудтай хамт үлдээгээд
Чи тэр намар яваад л өгсөн
2013 И-д
Эзэнтэй шүлгүүд...

Борооны үнэр яагаад ийм нялх
Бодолд минь өнждөг залуу яагаад тийм энхэр бдаг юм бол доо
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Зүүдэлгүй тэнгэр шиг
Зүүсгэлгүй сэтгэлээр
Зүйрлэшгүй их хайрыг тээн
Зүрхээрээ итгэлийг чинь тосон
Хаврын борооноор харцанд нь гуниг хурах вий гэсэндээ
Хувь тавиландаа эзэнтэй ч миний л залуу баймаар түүнийг
Хайраараа энхрийлэн араас нь тэвэрч
Хувьхан заяандаа унаж босон бүдчин байж үнссэнг чи минь ойлго
Орчлонд ганцаар ч сэтгэлд чи минь ханьтай болохоор
Ойворгон залуу насны дурлалд сөгдөн байж
Омголон ч гэлээ аргадангуй зөнгөөр чамайг санадаг-г минь
Огтоосоо хүлээн зөвшөөрөхгүй ч гэлээ чи минь итгэ
Холын одонд хүсэл мөрөөдөлөө шивнэн
Хонгор салхинд зүрх илбүүлэн зогсохдоо
Холдож чадахгүй ч ханьсаж болохгүй заяанаасаа
Хоног тоолон хүлээх эрхгүй ч чамайг эрж хайдаг-г чи минь мэдэг
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Хайр улбар өнгөтэй
Харин чи улаан өнгөтэй
Учир нь чи
Нүцгэн бие нөмгөн бодолд минь
Нүүж хургасан үүл шиг
Ирэхдээ…надтай учрахдаа
Их л дотнохон цэнхэр өнгөтэй бсан хэдий ч
Амрагийн цэнхэр өнгө чинь хайрын улбар өнгөтэй хөтлөлцсөн бсан тул
Аажимдаа чи миний хувьд улаан өнгөтэй болсон юм аа
Эзэнтэй шүлгүүд...

Хөшиг…салхинд хийсэх
Хөндүүрхэн зүрх…цээжинд дагжих
Хүйтэн өрөө…тоостой номнууд
Хүнийх бөгөөд миний амраг…нүцгэн биес

Үүдэнд ээрэн хүлээх ганцаардал
Үнэнд туйлдан гансрах сэтгэлтэй сүлэлдээд
Үлдэж болохгүй ч явуулж үл чадах
Үүрдийн биш зуурдын учралыг надад яриад л…
Яриад л…
Чанагш одох цаг хугацааны төгсгөлд
Чамд би хариулъя…би түүнд хайртай гээд зогсож л байх болно
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Хаврын тэнгэрт дүүлэх шувуудад атаархан
Хамаг бүхнээс хөрч уйдсан ч амьд сэтгэл минь
Хачин ихээр дотроос сэмлэх гансралаас түрч атугай салах гэж
Хаашаа ч хамаагүй нисмээр болох юм
Өвөрт хоносон ганцаардлаас өрсөн өндийж
Хөшгөө нээвч аньсага нээмээргүй хүсэлтэй зэрэгцэн
Өвдөж ханадаггүй атгахан зүрх
Хөшүүн дүрд хувиран хайрыг мартаач гэж надаас гуйдаг ч
Нулимсаараа услан ургуулсан
Нуух үнэнгүй хайрын цэцэгээн барин зогсоод
Санаа алдах төдийхөнд хийсчих намрын навч шиг уруулаар
Сайхан чамайгаа үнсэх бүртээн минийх бишд нь дэндүү ихээр гуних юм
2014 М-д
Хуруун завсраараа сэм харах зуур
Хуучин дурлал зэрвэсхэн санагдуулан
Хүүхэн хонгоруудын
Хөх болоод бэлхүүс гээч
Хүсэл болоод дурсамж сэдрээнээ…
Эзэнтэй шүлгүүд...

Нүцгэн бие,бурхан галбираар чиний өмнө бүжиж
Нүүрэмгий учрал,түрэмгий хүслээр чамтай би жаргаж
Нэгэн шөнийг эзэгнэн бхдаа
Нэрэлхүү зан,ичимхий араншинг мартаж орхино
Эзэнтэй шүлгүүд...

Өвөр задгайлах салхитай хамт
Өр өнчрүүлэх хэдий ч зүрх жаргаан байж
Үүр цайхад зүүд мэт сарних
Үйлээр учирсан амраг минь
Хөглөрөөд унасан намрын навчсыг цочоон
Хүүхэн хонгор араншинг минь өдөөчихөөд
Үймэрсэн бодол, үгүйлэгдсэн дурсамжаар хучаад
Үнсэлтээ орхиод буцчихдаг…
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Арга билэг наадан
Амрагийн энгэрт нялхарч
Дүрэлзсэн хүсэл хясал болон хувирах зуур
Дүүрэн итгэл дундуурхан хүлээлт болно

Бороон дусал шиг нялх мэдрэмжийг
Бодолд чинь ээрч, зүрхэнд чинь үлдээдэг бол
Тэр л миний жаргал

Адгаж зугаацах залуу нас минь
Алчууранд үлдэх нулимс шиг
Бүүр түүрхэн санагдах тэртээх өдрүүдийн
Бүлээхэн дурсамжинд нь л үлдэх биз ээ

Өглөө бүрийг инээмсэглэлээрнь угтмаарч
Өрцөн цаанань өөр бүсгүйн хайр
Авааль гэргийн тунхаг тавин
Аль хэд-н амьдран суучихсан…яалтайч билээ

Үнсэлт нь
Хэзээнээс л дотно
Үргэлж гуниг үргээн инээмсэглэл бэлгэлдэг
Ийм л дотно үнсэлт
Эзэнгүй ороолт
Эхлэлгүй дурлал
Сэдэлгүй жаргал
Сэмэрхий зүрх
Төгсгөл нь хагацал
Төөрч учирсан амраг
Минийх биш
Мэдэхнээ хүнийх...
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Хөшиг…салхинд хийсэх
Хөндүүрхэн зүрх…цээжинд дагжих
Хүйтэн өрөө…тоостой номнууд
Хүнийх бөгөөд миний амраг…нүцгэн биес…

Хөглөрөөд унасан намрын навчсыг цочоон
Хүүхэн хонгор араншингминь өдөөж
Үймэрсэн бодол,үгүйлэгдсэн дурсамжаар хучаад
Үнсэлтээ орхиод буцдаг…

Өвөр задгайлах салхитай хамт
Өр өнчрүүлэх хэдий ч зүрх жаргаан байж
Үүр цайхад зүүд мэт сарних
Үйлээр учирсан амраг минь
2014 М-д

Эр биенд чинь үнэнч
Энхэр хүслийг чинь өдөөгч
Эд эсний чинь хүсэл
Энэ насны чинь жаргал
Бүсгүй бие нүцгэрч
Бүгээн орчлонд янаг-н дуу хадна
2014 М-д

Мартагдсан дурсамж
Бичгийн ширээнээс өндийж ирээд л
Маргааш намайг дурлалт нэгэн болгох мэт
Аашлах нь сонин…
2014 И-д

Мартагдсан он жилүүд
Маргаашгүй хүлээлтэнд урхидуулан
Миний мэдэх ертөнцөөс чамайг
Мэдэхгүй чигээр нь арчиж орхисон байв
2014 И-д

Дурлалын бүжиг дэглэн
Дурсагдах жаргал хөтлөсөн
Нүцгэн бодолд минь
Нүдний чинь тухай дурсамж дүүрэн байгаа…
2014 И-д
Эзэнтэй шүлгүүд...

Үүдэнд ээрэх ганцаардал
Үнэнд туйлдан гансрах сэтгэлтэй сүлэлдээд
Үлдэж болохгүйч явуулж үл чадах
Үүрд-н биш зуурдын учралыг надад яриад л…
Яриад л…
Чанагш одох цаг хугацааны төгсгөлд
Чамд би хариулъя…би түүнд хайртай гээд зогсож л байх болно
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Өрцөн дорнь жаргаж хоносон шөнөөр
Өврөөн дулаацуулан нялхарч
Өлмий дээрээ сэмхэн алхан бж
Өглөө бүр чинийхээ нүдэн дээр үнсэж сэрээхсэн гэж…
Дэндүү удаан хүлээсэн дурлал дэргэд минь ирж
Дэггүй араншинд хүлэгдсэн учрал үнэн гэдэгт итгэж
Дэрэн дээр хоносон сарны туяанаас өөр ханьгүй ч
Дэрвэж яваа залуу насаараа бусдын харцыг булаах гж
Үзүүр нь үгүй сэтгэлээс хайрын дуу эгшиглүүлэх гэж
Үйл нь үгүй тавиландаа сайхан хайр байдаг-г итгүүлэх гэж
Нялх хавар шиг чинийхээ уруулаар үнсүүлэхийн төлөө
Нэрийг нь ч мартаж орхисон амрагуудаа гээн байж
ЧАМДАА БИ ДУРЛАСАН ЮМ АА
2014 М-д
Эзэнтэй шүлгүүд...

Туулж өнгөрүүлсэн цаг хугацаанаас ч илүү
Тунирхал минь
Хүсэл дундуур туучаад өнгөрч
Хүнийрхэл хүлээлтийг хамтад нь нөмрүүлдэг гуниглал минь
Үзэгний үзүүрээс үг болон хувирахдаа
Үнэн сэтгэл тээсэн шүлэг шиг энэлэл минь
Улаан даашинзны мөр тайлагдах шиг алдуурсан
Унтаа сэрүүний заагт хүлэгдсэн хүсэл минь
Эмтэрхий ч гэлээ бүтэн мэт аашлах
Эрх сэтгэлийн минь сэмэрхий минь
Хайлан харамлан
Хагацан учрах
Тэврэлт үнсэлтийн эзэн
Тэсвэр тэвчээрийн зааг
Хайр минь дээ чи
Хажууд минь оршдог ч болоосой
2014.4.20 М-д
Нойрмог хорвоод
Ноднин ороогүй цас орж
Ноорсон бодолд
Чи минь эргэлдэнэ


Инээх уйлах завсарт
Их л давилуухан туучих залуу насны
Эхлэл нь түүний минь үнсэлт бөгөөд
Эцэс нь түүний минь тэврэлт

 
Эзэнтэй шүлгүүд...

Шөнийн энэлэн дунд
Шургалан орох гансралтай хамт
Мартагдсан амрагийн харц
Маргаангүй сэтгэлээс чангаавч
Нанчид сөгнөн ганихарч
Надад дурлаагүй залууг хүлээн
Үсээ задлан, хувцасаа нимгэлэн
Үүгээр түүгээр алхлан байх зуурт
Гээгдсэн амраг ахиад л зүрх тогших нь
Гэргийтэй эрд дурласаны минь төлөөс гэлтэй
Эзэнтэй шүлгүүд...

Бүүр түүрхэн дурсагдах мартагдсан хайрын үнсэлт шинэхэн
Бүсгүй хонгор ааль, бүгээн шөнийн амьсгаа шинэхэн
Бүжин сарны туяа бүдчин бүдчин өрөөгөөр тэнэх нь ч шинэхэн
Борог орчлонг-н ичимхий шөнийн жаргал, эзэрхүү хүсэл ч бас шинэхэн
Би…
Нүцгэн сарны туяа атаархан сарнитал
Нимгэн даашинзаа тайлан өвөрт нь эрхэлж
Учрал гуйсан салхи гуниглан алсартал
Уруулаараа цээжин дээр нь бүжсэн чармай нүцгэн бүсгүй
Нялх хавраар зүрхэнд нь дэлбээлсэн
Зөрүү тавиланг-н энхэр цэцэг болж
Надад үлдэхгүй залууг-н тавиланд
Зөөлөн цагаан гуниг болж нуугдсан бүсгүй
Эзэнтэй шүлгүүд...

Өөрийгөө тэврэн
Өрцөн цаанаа ганихарч
Нөмгөн үдэш
Нөмөрлөх ханьгүй
Одод шиг олон хүсэл дундаа
Орь ганц сар шиг ганцаардаж
Ороод л ирэх юм шиг
Орхигдсон сандал шиг өрөөнд дүнсийхдээ
Бодох л…
Би түүний юу юм бэ?
Тэр миний хэн юм бэ?


 Явах зай огтоосоо ч үлдээгүй бхад
Янагтаан л би яараад бх юм
Ялдам төрх угаасаа гандаагүй бхад л
Яргуй хэгзэрсэн талд атаархаад бх юм
Эзэнтэй шүлгүүд...

Өмөрсөн сэтгэлд бороо цутгаж
Өмсгөл тайлан бие нүцгэрч
Өврөөн гоёж, өрцөөн дулаацуулсан
Өчигдөр шөнийн энэлэн дүүрэн жаргасаны баталгаа бол
Инээмсэглэл


Ээ атгахан зүрх-г эзэгнэгчмин
Эр биендчинь уусан
Эд эсээрчинь мэдэрч
Чи салхи шиг
Намайг цэцэг шиг найгуулах
Энэ шөнө
Нүцгэн биес…таалалцана


Дур эзэндээ дутсан
Дурсамж зүрхэндээ ахдсан
Дуулж нэг үзээд болохгүй бол уйлж нэг үзсэн
Дурлал гээчээс өөрийгөө чөлөөлж үл чаднам


 Инээх уйлах-н завсарт явган
Ирэх буцах-н хооронд нүцгэн…
Эхлэл төгсгөл дунд ганцаар
Эхнээсээ л танай ертөнцийн хүн байгаагүй…


Өөртөө зүрх хийгээд
Өрөөлд бэлэглээд
Тэрийгээ улаанаар будаад
Тэсвэр тэвчээрийн заагт өөрөө өөртэйгөө л зогсмоор…