Sunday, June 29, 2014

 Шүлгүүд...

Тэвдэж сандрах сэдлээ гээсэн нойрмог хорвоог-н
Тэнэгийг даах бат бөх хөрсөн дээр нь
Тээр нэг жилийн дурсамжыг бичиж үлдээсэн
Тэр л хөшөөний өмнө одоо болтол зогссоор

Надаас ганцаардал үнэртдэг
Насны тооноос олон санаашрал сонсогддог
Наранд атаархсан бодол мэдрэгддэг
Нанчид сөгнөсөн шөнүүд дурсагддаг
Цэцэг дэлбээлүүлэн энхэр төрх урлаж
Цэнгэж энэлж шаналаж чаддаггүй
Цэцэн тэнэгийн дунд нүцгэн төөрч орхисон болохоор
Цэл залууханаараа би гунигт дурласан юм аа

Дүвчин хорвоогоос
Дөрөв хонохгүй уйдах ч
Дөчин насны үзүүрээс
Дөмөгхөн атгах ёстой доо ялархана аа

Өндөр бодлууд дундах
Намхан хүсэл хясалдаа дарлагдаж
Өчигдөр мартагдсан болзоонд
Нарны үлгэр ярьж өгхөөр болов оо

Өрцөн цаанаа тоосгоор
Өндөөр хана бариад
Өрөөний хананд
Өлгөөтэй байдаг
Гунигуудаа
Гуталтайгаа хамт тэнд хоричихсон

Тэнгэртэй хүн гэж
Тэрлэгэндээ нуусан шуналтай
Тэнхээндээ ахадсан авиртай
Дүвчин хүнийг хэлдэггүйма

Чулуу чамруу харж инээмсэглээд
Судсаар гүйх цусний чимээ дуу шиг сонсогдоод
Голын урсгал дусал нулимсаар чинь дутхын эгшинд
Чи тэнгэрийн охин, тэндхийн эд эс гэдгээ мэдрэх л

Үндэстэн ястанаа ялгах сөхөөгүй нутаг усны аархал
Өнгөрсөн ирээдүйгээ ч мэдэх сэхээгүй цээжний хийрхэл
Өвөгдийнхөө хүчинд өлсөж үзээгүй танин мэдэхүйн хоосрол
Өвөртөө л орсон хэрүүлийг дэвэргэж суух хүн хоорондын туйлшрал…

Чи яг л толинд туссан тусгал шигээ царайтай
Чилж уйдсан харц, чимчийж гуниг зангидсан төрх
Чимэг зүүсгэл нь гэвэл ердөө л
Чимэгээ,Цэцэгээ,Навчаа,Сарааг хараад худлаа инээдэг уруул

Нүүрээ харуулаад л тэнгэрт
Нүцгэн бодлоо норгоод л
Нүдээ ч нээмээргүй тийм аниргүйд
Нүүж очоод амьдармаар…
Борооноор
Болох болохгүй бодлууд төрөх юм аа

No comments:

Post a Comment