Friday, May 30, 2014


Хугацаатай энхрийлэлийг амтлаад
Хугасхан жаргалыг нь амсаад
Чихэр давс хоёр шиг
Чиглэж зүглэхгүй мөртлөө л учраад
Улаан цагаан дусал нийцэж
Ураг бүрэлдэх мөч хүлээгээд
Тархи нялхарч
Зүрх танхайрч
Сэтгэл задгайрсан
Мэдрэмж надаас төрөөд
Зүүдэнд ирнэ гэж урьж залаагүй бхад
Зөрүүдлээд үгэнд ордоггүй
Зүрхний тасалгаанд суудал засаад л тухлачихсан мөртлөө
Зүс буруулан оддогт нь
Сүүлдээ бүр дассан байна
Сүрхий ч хагацаж сурсан байна
Маргааш гэж байхгүй харин
Нөгөөдөр
Нөгөөдрийн маргаашнаас л
Хугацаатай энхрийлэлийг нь амтлаад
Хугасхан жаргалыг нь амсаад
Чихэр давс хоёр шиг
Чиглэж зүглэхгүй мөртлөө л учирч
Бие биенээ амталсан хэвээр байна…
2014.5.30 Эзэнтэй шүлгүүд цувралаас

Tuesday, May 27, 2014



Төрсөн нэртэй төөрсөн орчлонд
Төө биеэс өдий болтол өссөн гэрт
Хоног төөрүүлж, хугацаа давчдуулж
Хослонг-н үлгэрт тоглуулах гэсэн хүсэл
Хэврэгхэн дурлал
Хэгзэрсэн үүл шиг нүүж одохдоо
Хэнхдэг цаанах зүрхийг
Хэрхэн сийчсэн тухай огтоосоо ч оошоохгүй нь сонин
Гэвч…
Цаг зуурын болзоо
Завсар хоорондын дурлалуудаас
Цаасан дээр шүлэг болж үлдэх
Цор ганц хүн миний зүрхэнд үүрээ зассан
Түүнийг хайрлах хугацаандаа л би эзэмдэж
Түүнтэй орших хугацаандаа л би инээмсэглэж
Бүрхэг тэнгэр шиг дүнсгэр царайтай хослох уйтгартай уруулыг
Бундан зүрхний өнгөөр будаж гоодно
Тэгээд…
Тэр улаахан уруул шигээ гадна дотроо ялгаагүй асаж дүрэлзвэл
Тэр л миний хайр гэдэгт гүнээ итгэн үнэмших болно

Saturday, May 24, 2014

Яг ийм цаснаар үнсэлцэж зогсмоор
Явмааргүй…хорогдмоор…
Яг л ийм үдшээр эрхэлмээр
Ямхын төдий ч холдмооргүй…

Гуниг нүдэнд чинь хачин гоё зохидог гэж
Хэнбэ гуайн ч надад шивнэсэн юм бүү мэд
Сарны гэрлийг л тэвэрмээр санагдаж
Хэнгэнэтэл санаа алдаад л
Амьсгал дунд ялааны далавч хийсч
Амраглал дунд янаг-н сэдэл уусч
Нарны тоос өрөөгөөр сэлгүүцэх тэргүүтэй
Надад хүртэх хүртэхгүйн олон учиг мэдрэгдэж
Гараас алдуураад
Босго давна
Гомдол харамсал нулимстай хамт урсаад гардаг гэдэгт итгэж
Цамны чинь энгэрт шингээгээд явуулчихдаг бсан
Голд хүйт дааж, сэтгэл хоосровч
Цаашаа гэж түлхдэггүйд чинь дасчихсан бсан
Хувь тавиландаа эзэнтэй чамаас
Хүлээтэй юм шиг зүүгдэх өөрийгөө үзэн яддаг бсан
Дасал болсон сэтгэлээ салгаж авах гэж
Даруухан хүлээлтээр чамаас чаргууцалдаж бсан
Үнэр ялдам арьс, булбарай уруулыг чинь
Үнсэн таалж, таашаалын дээд цэгт хүртэл загас наадуулдаг бсан
Үнэнээ чамд намайг гэх нэгээхэн ч сэдэл үгүй
Үнэнчийн баталгаа ханийн тангарагтай эр бсан ЧИ
Бэлхүүсээр тэврэн, зоо даган доошлох чиний гар
Ямар их гашуудалтайч ямар солиормоор
Чамтай хамт үүр цайтал жаргамаар
Чандын чанд нандин хайрын чинь нэг хэсэг бмаар
Сэтгэл,сэдлийг чинь өөр дээрээ асгаж
Сэргэлэн нүдэнд чинь гэгээн гуниг болмоор
Зүүдэндээ нөхцөн эзэмдүүлмээр ч
Зөрж өнгөрөх чамайг сэтгэл тэмтчин, мэлмий толидовч танисангүй
Чиний өврөөс гээгдэж нойрондоо хаягдсан цаг хугацааг
Чимээгүйхэн дурсамжиндаа нууж орхиод
Босгон цаана ирсэн шинэхэн өдрүүдэдээ
Бодлоо онгичуулсан чигтээ алхаж очлоо гэвч
Би чамтай л жаргамаар байна ....
Өдөр бүр надаас ангид орших чамаас
Бие болоод сэтгэлийг чинь эзэмдсэн
Билиг ухаан цогцлосон гэргий чинь хайр үнэртдэг
Миний гэх дутуу юм тэнд юу ч байхгүй
Мэдэхгүйн тэргүүтэй мэдхээс их бүтэн жаргал л мэдрэгддэг
Хүссэнээ олж авах гэж сэтгэлрүү чинь өнгийгөөд ч нэмэргүй
Хүнийх гэх ертөнц тэнд зай завсаргүй баяр баясалтай
Тунгалаг горхи шиг харцыг чинь ширгэж үгүй болтол нь ширтмээр
Тулж босгосон амьдралд чинь хов хоосон орон зай болж үлдмээр ч
Чиний гэх юу ч үлдээгүй бие болоод сэтгэлд чинь
Минийх болох ор мөр тэнд нэгээхэн ч үгүй
Огт зайгүй…
Чийг үнэртэж сэтгэл чилээх
Чиний тухай бодлууд дүүрэн үүрээр
Чи нүүрэндээ гуниг зүүчихсэн
Чимээгүй ширтэх харц чинь намайг бүхэлд нь эзэмдэнэ гэвч
Үнэрийг чинь салхинаас мэдэрч
Үүд чиглэн ирхийг чинь хүлээн ширтэхдээ
Үзэг бариад өнгөрсөнлүүгээ өнгийж
Үнсэлтийн чинь тухай сэм бодно
Дүүлэн нисмээр байвч чиний уруул бүлээн бсан болохоор
Дурлалд хүлүүлж орчлонгоор нэг хэрэн тэнэсэн ч
Тогтуухан бөгөөд тохуурхан наадах салхи шиг
Торгоож үлдээх сэдэл үгүйдээ чи мөс шиг хүйтэн бсан
Өнгөрсөнд зочилон ирсэн,эндээ үлдэхээр шийдэн
Өд өө нэг нэгээр нь цэцгийн дэлбээ шиг түүгээд
Хүнийх гэх түүнийнээс хайр мэдрэгддэггүй болохоор
Хүслийнхээ дунд амьдармаар бн
Жаргал дүүрэн инэнмсэглэх хэдий ч
Жавар хургасан гунигт нүд
Жаахан хонгортоо дурлах хэдий ч
Жамыг нь дагахаас цаашгүй хорвоо

Таашаал…нүцгэн биес
Тэгээд бие биендээ уусдаг
Эр бие алгуурхан хөдлөн, аядуухан эзэмдэж
Энхэр хоолой тачаалын өнгөтэй хоршино

Тэвэрнэ…нүцгэн биес
Тэгээд уруул шүргэлцэн нялуурна
Хүсэл тачаал орчноос таслан
Хайрын үгс сэрэл мэдэрхүйг дахин дахин өдөөнө…

Надад зохиогүй аязыг
Найрын турш тоглох нь гунигтай ч
Надад дурлаагүй залууг ширтэж
Нанчид сөгнөх нь илүү тааламжтай

Өвсөнд үг хэлэхээр тэр ойлгохгүй
Өвөрт зүрх үлдээхээр тэр тогтохгүй
Өөрт гуниг зохиохоор тэр хургахгүй
Өглөөний агаар шиг л…

Зүрхэндээ
Зуу татуулчихаад
Татах тамхины утаагаар
Та нарт хэлэхгүй нуух бодлоон зураад
Тэнгэр өөд ширтээл
Тэнэгээ гайхаж суух ч сайхан даа

Нэг л өдөр гэгээн мөрөөдөл биелэлээ олж
Нэг л өдөр бороо болж дээрээс чинь шаагина
Тэгээд газрын хэвэлд уусаж орхиод
Тэнд цэцгийн үндэс болно…

Гуталтайгаа жаахан хууч хөөрөв
Гунигтай бнаа гэж надад хэлэв
Гутрах шалтгаан нь юу юм бол гэж бодов
Аргагүй юмаа хөөрхий тэр хуучин бас муу болсон бн

Сэтгэл дотор байгаагаа онгичоод биччихдэг
Сэдэл дотор нуугдаад байгаагаа татаад гаргачихдаг
Сэвтсэн, эмтэрсэн зүрхийг эвлүүлээд наачихдаг
Сэтэрхий зүү шиг мөртлөө сэмэрхий хадаг шиг бүсгүй еэ

Алсын орны
Алдартан, сэтгүүлч, дууч, жүжигчин ер нь хэн ч бсан
Алд дэлэм шахуу сууринг-ха тэндээс
Азийн цээжнээх миний эх орныг
Адгаж муулаад
Аманцарлаж магтах нь ч надад хамаа алга
Миний л юм чинь
Минийхээрээ л дуусна
Эх ор-оон

Угаасаа чамд зохиогүй
Уруул нүдээ будах хэрэг алга
Тэрнийхээ оронд нууж орхи
Тэрлэг нөмөрч, үсээ сул асга
Гашуудал мэт санандах хэдий ч
Ганц олдох орон зай чинь
Үйлээ тээгээд
Үсэнд чинь бий юм шүү дээ
Сам хийгээд сайхан төрхөөр
Гоёж гоодох
Гоочилж наадах
Сайхан бүсгүйн танхил авир над алга
Алга хавсарч
Аминчлан гуйх нь
Өнгөрсөн бөгөөд
Өнөөгийн дурлалуудыг минь
Өнө мөнхөд нь жаргааж хайрла
Үүний төлөө бол
Гоёж
Гоо-д-сон ч яахав…
Зуурдад гацаж
Зугаалж сэлгүүцсэний үр дүнд
Зулгүй шөнийн
Үнэнгүй үйлдэлийн
Цор ганц баталгаа нь
Би

Үргэлж дэргэд бдаг түүнд яагаад дасдаггүйгээ
Үлдээгээд явахдаа ирэх тухайгаа мартуулсан тэрнийг яагаад одоо болтол хүлээдэгээ
Үнсээд л буцчихдаг чамд яагаад цаг ямагт дурладагаа
ОЙЛГОХГҮЙ ЮМ
Асгартал уйлж нулимс хатаад сэтгэл хөрсөн ч
Амьсгалын чинь үнэр бороо мэт энхэр сэдэл зүрхэнд төрүүлсэн
Чамд зориулах мөртүүд бичигдэхээн хүлээн зурайж
Чандлан байж хэлэх бодлууд байраа олохгүй сэтгэлд үймэлдэнэ
Зөөлөн урууланд чинь нулимсаа шингээхэд
Зүс болоод үнэр чинь хэтэрхий ялдам мэдрэгдэж
Зүрх үхүүлэн салхилсан тэртээх намрын салхи
Зүгээ өөрчлөн ирэхдээ чамайг хайрлах хайрыг тээсээр ирчихлээ
Хөрч уйдсан
Хүнийрхэж дассан
Гомдох эрхгүй
Гол хайрсан нулимсаар
Аз жаргалаа зуурч
Атга зовлонгоор хачирлаад
Юу ч үгүй хоосон биенээс
Юу ч үгүй төрхөө гээж орхиод
Нисмээр…
Нэрийг нь ч мартмаар…
Чиний үнэртэй салхи
Цээжин цаана хуйлраад
Чимхийн төдий инээмсэглэлээр нь
Цэл хархан нүд минь дүүрээд байх юм
Энэлэн шаналан нэрэгдэх нулимсаа
Энгэрт нь шингээхгүй юмсан гэсэндээ
Санаа алдах мянган шалтгаанаар
Сархад сөгнөхийн дайтай хөлчүүрхэн мартах юм
Энэ л гараар тэврүүлэн
Энхрийлүүлэн нялхрах хэдий ч
Амьсгалых нь үнэр мэдрэгдэх бүрт
Амрагтаан би улам уусмаар болох юм…
Хэрээний нүдтэй
Хэзээний танил маань
Зуу зуун жилийн оршин тогтнол дунд
Зуурдын ганц зүйл бол
Чиний итгэл үнэмшил хийгээд
Тэрний чинь хайр бсан гэдгийг
Зүрхэн тушаа яг л
Зүү утсаар оёод тогтоочих шиг боллоо
Халуун тэврэлт
Хачин их хайр
Халамж гийсэн өргөө
Харь даа…

Ахиж учрахгүй
Амраг-н өвөр
Дахиж хорогдомгүй ч гэлээ
Дасгаж мартамгүй ялдам байсан

Дасаагү өвөр яагаад тм энхэр бсанг
Дурлаагү араншин яагаад тм энхр- бсанг
Сэм босоод хаалга чиглэн алхахзуурт
Сэтгэл-н гүнд санаашран бодсон

Нүдээ ань…
Яг зөв…
Нүүрээ гараараа дарах гэсний хэрэггүй
Ялдам төрх чинь сарничих гээд байна…

Өнгөрсөн хүлэгдэж
Өчигдөрт дурлаж
Өнөөдөрт хууртсаар
Маргаашыг хүлээнэ…

Өвдөх…
Үхэхээс ч дор…
Тэгээд л бас ганцаараа
Тэвэр хоосон, сэтгэл дүүрэн


Wednesday, May 7, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Гарыр нь аясаар бурхан галбир бүтээх
 Гансрал болоод тачаал хоослох эгшинд
Ганц чиний өвөрт би нүцгэнч
Гараас атган тачаадах чи хүнийх

Навч…яг чиний уруул шиг
Найланхай зан, янаг төрх сэдрээх
Налан суух эр бие
Намайг ганхуулах эгшин хичнээн янаг…

Үгүйрч хоосорсон сэтгэлийн орон зайд
Үлдэх шалтаг, үнсэх үнсэлтийн эзэн болсон
Надад олдохгүй
Нарнаас унасан гэгээ минь дээ…

Нарыг мартмаар…намайг гэх хэн нэгнийг мартмаар
Наснаасаа түрүүлэн баяр гунигаа эдлэмээр
Надаас холдох гансралд үхтэл дасмаар
Нарнаас олсон жаргалдаа итгэмээр…
Чамдаа хайртай

Миний хэвлийд бүрэлдсэн, түүний минь инээмсэглэлийг дуурайсан тэр бяцхан ертөнц бол миний нар…нарны тухай бичээд л бмаар…

Ээ атгахан зүрх-г эзэгнэгчмин
Эр биендчинь уусан
Эд эсээрчинь мэдэрч
Чи салхи шиг
Намайг цэцэг шиг найгуулах
Энэ шөнө
Нүцгэн биес…таалалцана

Дур эзэндээ дутсан
Дурсамж зүрхэндээ ахдсан
Дуулж нэг үзээд болохгүй бол уйлж нэг үзсэн
Дурлал гээчээс өөрийгөө чөлөөлж үл чаднам

Чамаас өөр нэгний өвөрт нялхарч
Чандын чанд чиний тухай бодол ээрээд
Ямархан зүгээс салхи чиний үнэрийг тээн
Ялдам үнсэлтийг нь сануулах бол гэж хүлээнэ
Хүний өвөрт бүсгүй бие нүцгэн
Хүүхэн хонгор сэтгэл ч бас нүцгэн
Алдаа онооны үзүүр нь үл харагдах
Амраглах нэмээр уртын урт замын дунд
Чиний ирсэн хаврыг тэврээд
Чиний буцсан намрыг гараасаа хөтлөөд
Чамаас өөр нэгний өвөрт
Чармай нүцгэн жаргахаар алхана
2014.5.1
Хайрлаж бгаад хайрлахаан бж
Хажууд бсанч дэргэд оршихоон болиод
Хаврын тэнгэр дор намрын тухай дуу дуулах шувуу мэт
Хачин гэмээр аниргүй мэдрэмж цээж дүүрэн

Их л бардам инээмсэглэх уруул
Эрхлэж тунихдаа урсгасан нулимс шиг нялхархад
Хуучин амраг-н
Хулгайлагдсан зүрхтэй
Хэнийг ахиж шимширэн санаж
Хэнхдэг цээжийг донсолгохгүй гэж өөрт амлан
Салхин зүгрүү хийсэх гэзэг шигээ
Санааныхаа зоргоор сэмэрч
Үгээ цасанд хувилаад
Үйлдэлээ бороо болгоод
Шинээр дурлах дурлалт нэгэн болж
Шүлэг тэрлэн, дуу аялмаар…
Охин үртэй минь
Ойворгон хүсэлтэй минь
Оройтсон үнсэлттэй минь учруулсан тавиланд талархамаар
Хүүтэй минь
Хүүхэн хонгор итгэлтэй минь
Хүлээсэн тэврэлттэй минь учруулсан цаг хугацаанд талархамаар
Үртэй минь
Үргэлж дэргэд үгүй хүлээлттэй минь
Үнсээд л буцдаг хайртай минь учруулсан нас минь чамд талархамаар
Эзэнтэй шүлгүүд...

Нулимсминь намайг уучил
Нууж чадахгүй болохлор чамайг урсгаад бдагюм
Зүрхэнд энэ гомдлыгнь дамжуулж
Зүгээрл тайван орхи гж бас давхар гуйнаа

Яг чам шиг сураг алдармаар
Яваад л өгмөөр бүр оргүй хоосонд уусмаар
Янаг дурлал бөгөөд хайр гэж бхгүйг ухаарах бүрт
Яасан ч гэж хорогдох юм…

Тэнгэр өөд ширтээд л баймаар
Тэнд
Тийм гэхийн аргагүй гүн хөх өнгө
Тэндээс л би ирсэн Тийшээ л явмаар

Өнөөдөр түүний сүйн бөгжийг тайлаад
Өөр залууг-н дурлалт бүсгүй боллоо би
Тэр хүлээлт бсан
Тэр дурсамж боллоо

Шинээр дурлах дурлалт нэгэн болж
Шүлэг тэрлэн, дуу аялмаар…

Тэнгэрээс цэцэг түүж
Тэрлэгэн цаанаа энхрийлэн нуугаад
Тайлагдсан хувцасаа өмсөх зуур
Тагтан дээр жиргэх шувуудад
Түүнийгээ гайхуулмаар…

Надад ёстой зохихгүй намба
Нартад ердөөсөө дасаагүй араншин
Над дотор зөндөө олон байвч
Нуусаар л…

Хөл доороос будрах цас
Хүүхэн хонгор аальтай хөтлөлцөөд
Зам дээр үнсэлцэж зогсмоор
Замбараагүй сэдэл төрүүлээд л…

Энгэсэг халтайж нулимс урссан ч
Хэн ч мэдэхгүй зөрөөд өнгөрхөөр
Энэ цас сүүлчийн цас байгаасай

Үүдэнд ирхэднь буцааж чадахгүй
Үлдсэн орон зайгаа дүүргэх гж гарааснь атган
Үүр цайтал хамт алхахдаа
Үлдэх хувьгүй амрагтаан улам ихээр дурлана

Эмтэрхий зүрхтэй
Эх адаггүй учрал дунд туучсаар
Энд…алган дээр минь бүтэн боллоо
"Өнөөдөр голын эргээс олсын :-)
Чиний уруул миний зүрхний хэлбэртэй
Чиний харц миний гунигийн өнгөтэй
Чиний энгэр миний энгэсэгний толботой
Чиний гэргий миний зүүдний энэлэнтэй
Чиний хүзүү миний уруулын дардастай
Чиний зүрх миний шаналанг-н аязтай
Чиний гар миний хүртэхийн таашаалтай
Чиний охин миний цэцгийн үндэстэй
Чиний үнсэлт миний өдрийн хүлээлттэй
Чиний үг миний шөнийн гаслантай
Чиний үнэр миний сэтгэлийн хэмнэлтэй
Чиний хүү миний хүслийн хүлээстэй
Чиний гэх зүйл миний гэх нэгээхэн ч зүйлгүй…
Өвөлжин цасан дор бсан навч
Өдөржин надаас хайр гуйлаа
Өвөртөөн нэгийг нь хийж аваад
Өрөөлийн жаргалаас хомслохоор алхлаа…
Өвөрт нь нялхарсан үдэш
Өглөөг угтсан үнсэлтийг нь
Өчнөөн шөнө хөрвөөсөний төлөөс болгон
Өмчлөж авхаар би шийдлээ
Энгэрээ би чамаар товчлуулан
Инээмсэглэлээр чинь гоёж
Ээмэг зүүсгэл, эрчүүлийн харц
Ээрч тойрох болзооноос татгалзаж байна
Намайг тойрох
Намайг ээрэх
Намайг хүлээх залуус минь
Надад хайртай хүн байгаа
Дурлалд нялхарсан
Дурсамжинд өлгийдүүлсэн
Дэргэд нь эрхэлж
Дэрэн дээр нь шөнийг зурсан
Бие нүцгэн
Билэг жаргаасан
Би чинийх л бх заяатай
Бүсгүй…
Хажуунаас минь түших
Хань минь
Хан заяа минь
Учрал минь
Уулзах хүсэл тэмүүлэл минь
Утга учир минь
Үнсэлтийн чинь үнэтэй гуниг
Үгдэрсэн шалан дээгүүр сэм алхан
Цонхоор ширтэх сарны туяатай ханисан байж
Цоолбор шаргал өдрүүдээс минь ээрээд бн
Үгний чинь үнэтэй хайр
Үүдэн цаана гудайн суучихаад
Өглөөхөн үнсээд хагацсан мөчийг санагдуулан
Өр зүрхнээс минь хэмлээд бн
Гуниг минь надтай чацуу ч гэлээ
Гунхсан алхаа сэргэлэн занг мартуулчихсан болохоор
Цэгээхэн алсын алс танихгүй хязгаарлуу
Цэцгийн тоос болон сарнимаар бн…
И-д 2014.4.07
Уйлж аргадуулмаар
Урхидан жаргаамаар
Хаалг-г нь тогшин гэгэлзмээр
Хаврын өнгө шиг нялхармаар бн
Хайрт минь ээ
Дэрэн дээр нь шөнийг зуран
Дэврүүн хүслийн хязгаарыг хөндөхдөө
Цээжин дээр нь тачаалаар бүжин байж
Цэнгэл хийгээд хяслангийх нь эзний дүрд хувиран
Энгэрт нь нялхарч хоноод
Өглөө нь зүүд мэт сарних
Энхэр бодлын биелсэн хүсэл
Өөр хэний ч биш зөвхөн чиний
Гал халуун янаг хийгээд
Ганц насны чинь хайр нь би
Нүглийн сэдлийг төөрүүлж орхиод
Нvцгэн биеэрээ чиний өмнө
Нэгэн шөнийг эзэгнэн байж
Нэг их аядуухан алгуурхан ганхандагсан