Monday, September 26, 2011

Er hun chinii ovort deree ch olohgui tenej yavsan

Er hun chinii ovort deree ch olohgui tenej 
Ter bolgon delgej uzeegui
Teluur dalavchaa bi yaran humilaa
Amidralaas zuugdsen yagaahan sarvuugaa tavij
Ami tavih shig deren deer chin usee zadallaa
Aaligui huuhnees arai ooroor
Amraglaj chadahgui yum aa, yaj gedgiig ni ch martchihaj gehdee chi sanuullaa
Dursiig bi humsaaraa nuruun deer chin zursan
Dursgui jaahan emegteig chi sereesen
Shidiin ilbechin zurhiig min dohij
Shineer mendleh durlalt negen bolgojee
Dotor zognold min dutuu hairiin gal asaj
Dogdlon hashgirah amiig min barijee

Sunday, September 25, 2011

Heniigee hen gehee ch medehgui bur ehiigee
Bi, chi... Bi, chi...
Oor yu ch algaaaaaa
Odorjin shonojin arhi uusan archaagui haltar erchuud
Nurna nurna gehed enenees iluu yaj nurah vee dee
Er zurhendee uilj, dotroo nursaar odoo endees balgas ch uldsengui
Er hun taniig zurhendee uilj, dotroo nursaar baihad
Arvan sar teesen ur ni hoh tolbogui torj
Archaagui zavhai emiin hormoi hotond uls mohoj baina
Eh oron l geh yu haana bgaa yum be ter chin
Minii eh oron, minii l hairtai humuus min eeee

хоосон дундах төөрөгдөл


Би бол би. Би хоосон дундах төөрөгдөл. Би ээж аавын дусал цуснаас бүтсэн ч хүний хорвоо ба хоёрдогч ертөнцийн дунд хавчуулагдаж хаачихаа ч мэдэхгүй хавчуулагдсан жижигхэн хоосон дундах төөрөгдөл. Аймхай зүрх муутай, айхаараа салгалж чичэрч, сандарч тэвдэж уйлдаг. Хорвоод төрөхдөө хүн шиг инээж хүн шиг уйлна гэж бодож төрсөн хоосон дундах төөрөгдөл гэтэл би мөчиргүй модонд жигүүргүй шувуу шиг сууж зүүд зовинолооч ялгахаа байсан хоосон дундах төөрөгдөл. Надад харагдаад бусад хүмүүст харагдахгүй  байгаа тэр хүний дүрс, надад сонсогдоод бусад хүмүүст сонсогдохгүй байгаа тэр чимээнүүдийг би зэргэлдээ ертөнцийхөн гээд нэрлэчихсэн. Тэр хүмүүс намайг өөдөөс нь хархаар надруу хардаггүй бусад үед бол тэд нар намайг бүр сүлбээд л байгаа юм шиг алхам бүрийг минь хардаг. Яагаад гэвэл тэд миний нүднээс айдаг гэсэн.
Аа... харин яагаад миний харцнаас айдгыг нь би мэдэхгүй тэгж л мэдэрсэн. Тэд нар ихэнхдээ хөдөлдөггүй. Царай нь санаанаас гардаггүй мөртлөө яг тийм гээд хэлчиж чадахгүй юм аа. Харин өмссөн хувцасыг нь бол сайн санаж байна шүү. Яагаад хажууд үргэлж явдагаа надад хэзээ ч билээ дээ нэг хэлж байсан юм аа даанч хэзээг нь санахгүй байна. Ямар ч байсан шөнө унтаж байхад өвдөгөн дээр суучихаад л яриж байсанг нь санаж байна. Тэгхэд нэг жаахан охин хаалгаар минь тоглоод байсанг бас санаж байна. Зарим үед тэд нар надад хүрч намайг өвтөгдөг. Яг секс хийж байх үед эсвэл өвдчихсөн байхад надад хүрч намайг өвтөгдөг. Муу сайн балмад юмнууд. Тэгээд л секс хийхийг би хүсдэггүй. Өвдөхөөс айдаг. Тэр өвдөлтийг тийм гэж хэлж чадахгүй байна. Их өвддөг. Бие өвдөөд хэвтчихээр толгой дээр үргэлж нэг муур дуугардаг. Тэр одоо хэний ч муур юм бүү мэд. Яг л бие өвдөхөөр мэдсэн юм шиг нэг муур ирээд л орилдог. Гэхдээ хэн ч тэр муурыг харах нь битгий хэл сонсож байгаагүй. Гудамжны ёроолд хөгшин муур үнсэлцэнэ гэж эргээд харах болгонд шоолдог ах маань яалт ч үгүй төрсөн ах минь юм болохоор жаахан гадарлаад шоолдош байж магадгүй.Гэрийхэн маань хааяа намайг сэтгэцийн өвчтэй гэж хэлдэг. Өө нээрэй саяхан хэний ч билээ Техникийн захын тийшээ явчхваа гэж хэлсэнг саначихлаа. Би тийшээ явж байсаан гэрийхнийхээ сэтгэлийг амраах гэж эсвэл ээж аав сэтгэцийн өвчтэй охинтой болсон гэдгээ мэдэх гэж очсон байх.  Галсансүхийн гайхалтай шүлэг...
Гэрт, гудамжинд тэд хаа сайгүй оршдог. Миний анзаараагүй, хожим анзаарах хэдэн тийм хүн байдгийг мэдэхгүй. Миний бодлоор яг л дэлхийн хүмүүс шиг олон байх тэрнээс ч олон байж магадгүй. Хааяа би надад юу үзэгдэж харагдаад байдгийг хүмүүст ойлгуулахсан гэж хүсэх юм.  Надад ямар байдгийг биеэр нь мэдрүүлэхсэн. Хичнээн сайхан амгалан тайван автобуснаас бууж, юм бодсон шигээ алхаж байгаад л гэрийнхээ зүг хархаар яг миний орох гэж байгаа үүдэн дээр хэн нэгэн хачин дүрс зогсож байдаг. Би тийшээ орхоос өөр аргагүй байдаг. Эсвэл хаанаас ч хамаагүй үсэрмээр доошоо нийсмээр санагдаад байдаг. Тэгээд л би далавчгүйгээ мэддэг болохоор нисэхгүйн тулд тийшээ орхоос өөр аргагүй болдог. Яагаад гэвэл ээж минь миний хойно үлдэж болохгүй юм байна гэдэг хүний балай хуулийг санаад байх юм. Харсан даруйд л зүрх минь хүчтэй оволзож, хамаг биеэр хүйт дааж, газар ширтээд л тийш зүглэдэг. Нэг харчихаад би ахиж тэд нарыг хархаас айдаг. Тэд нар намайг тэгүүлхийг л хүсдэг юм шиг байгаан бас нисээч гээд байдаг. Үүдрүү улам дөхөөд л арай гэж л нэг юм метрийн л зайтай өнгөрч хаалга уруу хамаг хурдаараа гүйж байдаг хүчээрээ хаалгаа балбадаг. Даанч намайг тэгж хамаг хүчээрээ хаалгаа балбасанг хэн ч сонсоогүй байдаг. Балбаж байхдаа миний ард зогсож байх вии дээ гэхээс үнхэлцэгээ хагартал айдаг. Иймэрхүү явдал болсоны дараа би сэтгэл дотроо бархиран чарладаг. Өөрийн эрхгүй намайг энэнээс хэн нэгэн нь салгаад өгөөч гэж гуйдаг. Амьдралд хайртай юм шиг байгаа юм аа хөөрхий. Гэхдээ надад одоо ингээд л унтаад өглөө нүдээ нээхгүй байх юмсан гэж хүссэн өдрүүд дэндүү олон байсан тэхээр би үзэл бодолдоо үнэнч биш өөдгүй новш. Нэг удаа. Нэг удаа ч гэж дээ өнгөрсөн ням гаригт хорвоогын хамаг явдалыг мартчихсан хичнээн тайван, хичнээн жаргалтай гудамжаар дуу аялаад явж байсан гээч. Хараал идсэн орц андуурч ороод гэнэтхэн л ард хүний хөлний чимээ гараад хурдан хурдан ойртоод ирэх шиг болоод эргээд хархад мөрнөөс чангаагаад яг лефтрүү алхаад орход хөлнөөс татсан. Нуруунаас маажчих шиг л болоод явчихсан хэнч байгаагүй би тэгхэд яагаад ч юм зэргэлдээ ертөнцийн хүмүүсийг харахгүй байсан. Толгой эргээд яг юү болоод байгааг ойлгохгүй дэмий шахуу уйлж байсан. Би уйлчихсан ш дээ хөдөлж садахгүй лефтэн дотор баахан зогссон. Хамгийн түрүүнд толгойд 9 давхарт гараад цонхоор үсэрвэл энэ бүхнээс нэг мөсөн сална гэж бодогдсон. Би амьдралд намайг ингэж зовоодог болохоор нь хайртай юм шиг байгаа юм аа. Би амьдрах ёстой болоод л амьдраад байх шигээ. Гурван удаа сэхээний орон дээр ээжийгээ уйлж суухыг харсан болохоор ээжийнхээ өмнө явахгүй гээд л байх шиг байгаан. Гурван удаа сэхээнд байхдаа би ээжийгээ яг хажуугаас нь харж байсан өөрийгөө ч гэсэн харж байсан. Сэхээ ч гэж дээ... Тэхээр би сэхээнд байгаагүй миний бие л тэнд хэвтээд байсан. Зэргэлдээ ертөнцийн хүмүүс хэзээ ч хамаагүй гэрэлтэй, нартай, хүн хөлийн газар, гэртээ байхад хүртэл хажууд байж байдаг. 
Өрөөндөө унтах гээд орондоо хэвтэж байсан. Хаалганы завсраар цаад өрөөнд гэрийхэн бас зурагтны чимээ шуугиан надад тод сонсогдоно. Би нүдээ аниад унтах гэтэл огцом хоёр мөрнөөс минь өргөөд босгох гэж татсан. Тэд нар намайг цонх уруу оч гээд байсан. Би сандарсандаа амьсгалахаа хүртэл мартаад байдаг хүчээрээ орноос буух гэж зүтгэж, өрөөнийхөө хаалга хүртэл мөлхөөд гэрийхнээсээ тусламж хүсэн хаалгаа байдаг хүчээрээ балбасан. Би тэр үед огт амьсгал авч чадахгүй байсанаа санаж байна. Хэнч намайг хаалга балбасанг сонсоогүй байсан. Хүмүүст би өөрийнхөө тухай ярихаар зарим нь ойлгосон царай гаргаж байхад зарим нь сонирхолтой түүх сонсож байгаа юм шиг улам лавшруулан асууж байхад ихэнх нь намайг сэтгэцийн өвчтэй хүн шиг хүлээж авдаг. Би сүүлдээ хүр өөрийн биеэр амсаагүй цагт намайг хэзээ ч ойлгохгүй юи байна гэдгийг мэдэрсэн дээ. Энийг уншиж байгаа та ч гэсэн  тэдний нэг нь гэдгээ мэдэж ав. Анхандаа би хэн нэгэн надад итгээсэй хэн нэгэн намайг ойлгоосой гэж хүсэж байдагаараа хичээн болсон явдлыг ярьдаг байсан. Харамсалтай нь тэглээ гээд олигтой юм болохгүй миний сэтгэлийн шарх нэгээр нэмэгдэхээс цаашгүй. Амаа хамхиж би хэн бэ гэдгээ нуухаас аар юу ч хийж чадахгүй юм байна лээ. Дээхэн үед эртний гэхүү дээ хэдэн танилтайгаа уулзаад сууж байхад нэг нөхөр асар өчүүхэн бодолтой тэрэндээ таарсан өчүүхэн зовлонгоо тоочин уусан архиндаа мансуурч амьтан хүнд агсан тавьж уйлж унжиж байхыг нь хараад жигшиж зэвүү хүрч нүүр лүү нь нулимаад авмаар санагдаж байсан удаатай. Сүүлд бодоод байх нь ээ би зүгээр л атаархаж хорссондоо л тэгж санагдсан байх гэж бодсон. Тэр нь ч үнэн биздээ. Яагаад гэвэл тэд нар над шиг солиотой юм яридаггүй хүмүүс ойлгодогт л байгаа юм. Би их олон хүнд атаархдаг. Тэгээд танидаг мэддэг хүндээ муугаа үзүүлэхгүй гэж хэнэггүй зантай болж харагдах гэж их л жаргалтай өөдрөг хүн шиг болох гэж жүжиг тавина. Ихэнх нь итгэж байх шиг харагддаг. Тэр нь ч сайн хэрэг шүү дээ. Би ямар нэгэн урсгалын шашин шүтлэггүй хэрнээ зэргэлдээ ертөнцийхнийг хардаг. Хааяа бүр яг сэтгэлийн гүнээсээ залбирч энэ бүхнээс салгаж өгхийг хэн нэгнээс гуйдаг бүр чангаар хараал идсэн новшийн амьдрал, зайлаад өгөөч, амьдрал, бурхан би чамайг үзэн ядаж байна... миний гаргасан нулимс... энэ нулимс чинь яасан дуусдаггүй юм бэ...сохорчихвол нулимс гарахгүй байхдаа гэж тэнгэр лүү харж байж ядан уулын орой дээр гарч орилдог. Хачирхалтай нь тэгж орилж чарласаны дараа хэсэгтээ л нам гүм тайван болдог. Тэгэхээр тэнгэр гэж юү юм бэ? Тиймээ би бол зэргэлдээ ёртөнцийг харагч бяцхан хоосон дундах төөрөгдөл. Зэргэлдээ ёртөнц гэж нэрлээд байгаа тэр ертөнцөд итгэхээс гадна тэднийг харж чаддаг хоосон дундах төөрөгдөл.