Thursday, December 26, 2013

Тас харанхуйд өөрөө өөрөөсөө төөрөн байж
Таныг л бодон гиюүрэх зуурт
Санаа алдахтай минь зэрэгцэн нуурын ус
Сарны туяаг бүүвэйлэн аргаддаг аа
Хайрыг өөртөө авч болдог бол чамайг л өөртөө авмаар
Хачин их сэдэл төрөөд л…даан ч чи надаас
Зуу зуун жилийн хол
Зулгүй хуурмаг бөгөөд цор ганц үнэн нь чи хүнийх


Эмтэрч...
Эвдэрч...
Эвлэрч...
Эцсийг нь үзэх гэж хүлээв
Эцэс нь ердөө л ойлгомжтой байсан
Ирсэн шигээ чи буцсан л байсан
Итгэл л намайг сайн дураараа чамайг хүлээх
Эцэсгүй даалгаварт шамдуулсан байж
Яруу найрагч аа
Ядаж ганц хормын ч хамаагүй учрал чинь болмоор байна
Шаргал навчтай намрын сүүлийн өдрүүдэд
Шаналан байж санаа алдах эгшинг чинь би сонсмоор байна
Яруу найрагч аа
Ядахнаа л би амраг чинь болмоор байна
Зүрхэнд дарсан нулимс энгэр дээр чинь унах агшинд
Зүүдэлгүй тэнгэрийн охинд дурласан байхыг чинь хармаар байна
Яруу найрагч аа
Явахдаа үнсдэг гэргий чинь болмоор байна
Гэгээ түгээн хорвоод тэнүүчлэх амьдралын чинь хугацаанд
Гэзгэндээ би гунигийг чинь сүлжмээр байна
Яруу найрагч аа
Яруу алдарт дурлал чинь болмоор байна би
...
Ял бөгөөд гавъяа чинь болж
Яг л чиний шүлэг шиг амьдармаар байна би
-Даравгар амнаасаа болж амаа ардаа гартал алгадуулсанаасаа хойш бүлтэгнэж явдаг болсон юм гэнэ лээ
-Хэн?
-Яагаав, өнөө хэн л бхгүй юу
-Аан
...Дарж аргадана
Дасгаж өвтгөнө...
Хайлган занг минь тогтоож бариад
Харц нь ухааралаар уяад аргамжчихдаг болохоор
Надаас ах хүн сайхан...
Хүрэл хөшөөнд сэтгэл бас зүрх урьд өмнө нь байсан талаар сонсож байсан уу
Хүйтэн яг одооных шигээ дүнсгэр байгаагүй юм аа
Хүрэх бие, үнсэх уруул нь халуунаас халуун байсан юм
Хүсэл мөрөөдөл,тачаал,таашаал бас бсан юм…хайраас өмнө
Толгойны тухай
Энэ толгой ч зөвхөн үс ургуулахад зориулагдаагүйм байна харин хавчаар...гэх тэргүүтэй зүйлсийг зүүж бас болж байгаам л даа. Харин эрчүүд яах уу? ммммммм эрчүүд бол харин үс л ургуулах бас тэрийгээ засуулах, хусуулах ёстой юм байна...гэх бодол толгойд эргэлдэв, Ингэхэд энэ толгой чинь үс ч ургуулах биш бас боддог юм байна...Ингээд л бодох гэхээр өнөө зүрх,сэтгэл бас дагалдаад ирж байгаам л даа. Би ер нь ганц толгой л гэсэн юмсан...
Сүр жавхлант дүр дүрслэл бөгөөд гоо үзэмжит
Сүүдэр үгүй гэмээр ч юм шиг сайхан бүсгүй
Амрагийн учралд дэндүүхэн гэмээр яаран алхавч
Гал халуун бөгөөд орь залуу дүр нь гээгдэж орхигдоод
Хүсэл тачаалаас ч эрхэм бүхэн үгүй мэт авирлах
Хүмүүний араншингаас хичнээн их залхаа вэ…
Сүр жавхлант дүр дүрслэл бөгөөд гоо үзэмжит
Сүүдэр үгүй гэмээр ч юм шиг сайхан бүсгүй
Амрагийн учралд дэндүүхэн гэмээр яаран алхавч
Гал халуун бөгөөд орь залуу дүр нь гээгдэж орхигдоод
Хүсэл тачаалаас ч эрхэм бүхэн үгүй мэт авирлах
Хүмүүний араншингаас хичнээн их залхаа вэ…
Өр зүрхийг ахин цөхрөөн байж
Өнгөрсөн бүхнийг дурсаад яахав
Хайр надад зориулагдаагүй минийх ч байгаагүйн төлөө
Хачин их гунигт дарагдан явсан байх юм
Өрөөлийн хүн чамайг минь
Өөр олон хүн хайрлан энхрийлэх болно…надаас бусад
Уярамтгай бөгөөд дурламтгайг минь мэднэ биз дээ...тэгээд л
Унаж байгаа навчист зориулан хамтдаа хагдардаг биз ээ
Зүрх догдлом энхрийлэл болоод тачаалыг хооронд нь нэрж
Зөнгөөрөө таашаан байж гоо үзэсгэлэнг магтан дуулдаг тухай минь...мэднэ биз дээ
Хүрэл хөшөөнд сэтгэл хөдлөл болоод нүүрний хувирал тэргүүтэй хайр байхгүйг
Би хэдэн өдөр бодож гашилгав...
Эцэст нь би өөрийнхөө тухай л бодоод суусанг
Энд хүрээд л ойлгох шив...чиний сэтгэлийн өрөө цоожтойд л бүх учир байсан байна
Ширээн дээр гарч зогсоод
Шинэхэн амраг-хаа тухай наранд ярьж өгмөөр болов
Өөдөөс гараа сарвайх дурсамжууд харин
Өнгөрсөн чинь л дээр байсан тухайг надад хүүрнэв
Хуучин дурлалт залууг яаж мартах тухай
Хуучлан зогссон би
Ширээн дээрээс буухтай зэрэгцэн
Болзсон цаг аль хэдийнээ өнгөрсөн байсанг мэдэв
...
Одоо яахав хагацахаас даа
Нүцгэн шөнө
Нүцгэн бие
Нүцгэн бодол
Нүгэлгүй...үйлдэл
Нүцгэн шөнө
Нүцгэн бие
Нүцгэн бодол
Нүгэлгүй...үйлдэл
Надад нэг сайхан инээмсэглэл өгчихвөл
Нарнаас зүүж орхичихоод чиний нүдийг л ширтээд суух
Би тийм л нэгэн
Битгий надруу харж инээмсэглээрэй
Тачаалдаа автан өнгөрөөх хормын дараа
Таашаалдаа зориулах цаг хугацаа байдаг нь хичнээн сайхан
Хагацал ер нь надад
Халуухан учралаас ч илүү уяран хайлмаар сэдэл төрүүлэх юм
Хаврын биш намрын цэцэгт
Хайртай болоод тэр биз дэ
Ялдам энхрийхэнг эс хайрлах нэгээхэн ч үгүй атал
Яагаад би диваажингаас дайжин энгэрээ хумих л
Хөхөлбөр дөрвөлжин цонх ягаан өнгөтэй болж
Хүний хүн хаалга чиглэн алхахтай зэрэгцэн
Өчин өр
Өрөөнд…
Өөрөө өөртөө нэг зовлон зохиох би дуртай
Өнгөрсөнд үлдсэн хайрын тухай бодож шаналах дуртай
Өдөржин тэр бодлоор өөрийгөө хүлж зовоочихоод
Өглөө нь харин чиний өврөөс босох би дуртай
Эрж хайгаагүй, эмтэрч шаналаагүй байхад дур зоргоор зүрхрүү өнгийж харчихаад
Эрхэлж амжаагүй, энэ бүхэнд ч дасаагүй байхад
Дурлахыг биш дурсахыг зөвшөөрсөн цаг хугацааны эх, адагт нь
Дурлал гэдэг үгээр хуурч урван одсонд чинь би хайртай
Өвөлжин цасан дор үнсэлцэх зүрхэн хэлбэртэй навчисд атаархахдаа
Өнгөрсөн намар түүн дээр хайр гэж бичээд, уруул нүдийг чинь зурсанаа санаж байна
Эрхэлж тунимаар нялх хүсэлээ
Энэ цасан доор булчихсан болохоор
Нүв нүцгэн сэтгэл өвлийн жаварт даарахгүй
Итгэл болоод тэвчээрт минь
Энэ хүртэл цор ганц үнэнч байсан нь миний ХАЙР юм шүү
Үйлийн үр, үгүйрч хоосорсон тавиланд мэгшсэн зүрх
Үзүүр үгүй холын хол чимээ аниргүйд төөрсөн гансрал болон хувирч
Бодол хүсэл цэв хүйтэн сувд мэт энгэрээс тасарч
Бороонд шалба норон, нүцгэн үнэнд туйлдах хүсэл төрнө
Болзоонд догдлон алхсан дэврүүн бүсгүйн аалийг хүсэл шунал болгоод
Болдогсон бол цаг хугацааг зогсоон энэ л хэвэндээ үлдмээр
Сэмэрч асгарсан нулимсаар чиний инээмсэглэх уруулыг зурж орхиод
Сэхүүн зан, бардам сэтгэлээн гээж уйлж гуймаар болдог ч
Их л богинохон бөгөөд насан туршын хайрыг
Энэ л дэвтэрт бичиж үлдээн,тэсвэрийн хана босгож
Ихэмсэг насныхаа шанд зөрүүд зангаараа шаналан байж
Энхэр дэлбээт цэцэг болон зүрхэндээ ахин урганаа
Жаргах ёстой шүү хайрт минь энэ бүхний төлөөсөнд
Заяаг нь түшиг гэж би хайраа эвээд үлдээлээ
Сарны туяаг өвөртөө эрхлүүлэн үдсэн шөнө бүрийн төлөөсөөр
Сайхан чинийхээ төлөө би хагдарсан ч ахин ургаж чадах цэцэг юм шүү…Хайрт минь
Миний хайр хамгийн нандин
Аяархан бөгөөд хөндүүрхэн аяз зүрхэнд эгшиглээд
Анисага бүрхэн нулимс цийлэгнэж, цээж хөндүүрлэнэ
Дэндүү их гунигт автан гансарсан ч
Тэвчээр барагдан хүлээж, сэтгэл зүрх хоосолсон ч
Уулзмаар,тэвэрмээр санагдаж хүсэлдээ хүлэгдэн
Уйлуулж үлдээгээд, уяралын тухай мартуулаад үргээд одсон ч
Мөнхөд дурсан ирэх болов уу гэсэн итгэл өвөртөлж би үлдсэн болохоор ч тэрүү
Мөрөөдлөөс хоосорлын хооронд мэгшсэн нулимсаар энгэрээ чимчихсэн
Сэтгэл хоосорч зүрхэнд гуниг хурсан ч
Сэрсэн ч зүүд мэт сарничих эмзэг, энхэр болохоор хайр минь дэндүү нандин байсан
Дэргэд нь өнгөрөөсөн дурсамж хөг нэмдэгдээ ч тэрүү
Дэврүүн хайрын хүчээр л гансарсан сэтгэлээ тайтгаруулан
Урь унах хаврын хөнгөн салхи хөглөн байж цааш алхсан
Учрал болоод хагацалтай ч гэсэн миний хайр хамгийн нандин байсан
Чамд, чиний, чамайг хайрласан хайрын тухай
Чанх дэргэдээс минь холдоод одчихсонд гунисан тухай
Хожим би бүгдийг мартчихаж магадгүй гэсэн дээ биш
Хорвоог-н олон өдрүүдийг чамгүй яаж өнгөрөөж байгаа тухай
Зүрх хов хоосон…ухаан сульдаж
Зүүд дүүрэн чиний инээмсэглэл…сэтгэл хүйтэн
Багтарчих гээд харуусал надаас зулгааж тарчлаад байгаа тул
Баталгаа болон үлдэг гэж БИЧДЭГ юм
Хэлж чадаагүй зөвхөн чамд хадгалсан хайрын сайхан үгээ араас чинь шивнэж
Хээрийн салхинаас ч давилуун ааш минь гунин гансарч суухдаа
Амраг-н минь нүдэнд гуниг хурахвий дээ гэж залбиран байж
Алган дээрээ бороон дусал нулимс хоёрыг нэрсэн
Цаашлан цаашлах дурсамжиндаа дэндүү хайртай даа
Цаг хугацаанаас чамайгаа би харамлан
Сэтгэлдээ гуниг гэдэг пайзыг зүүж орхичихоод
Сэрүү татуулсан намрын салхинд би шингэчихсэн

Асуултанд хариулав... би


-Хайр гэж юу юм гэж надаас асуув

Хайр гэдэг хажуудаа байлгаж өмчлөхийн нэр биш, хайртай хүн чинь хүсвэл түүндээ аз жаргал хүсээд явуулж чаддаг тэр сэтгэл…хайр гэж хайртай хүнийхээ нүдээр хорвоог харж,тархиар нь сэтгэж,дуртай зүйлд нь дурлахгүй ч гэсэн ядаж нэг анхаарлаа хандуулах сонирхол…хайр гэж хамаг хэрэгт нь оролцож шалгаах биш, халаас болоод түрийвч,гар утас зэрэгт нь дураараа хүрэхгүй өөрт нь бас тодорхой орон зай үлдээх эрх чөлөө…хайр гэж дэндүү гэмээр аашлавал дэрэн дээрээ л тэр тухай нь шивнэж хэлэх тэвчээр…хайр гэж ханиасаа дутуугүй ижилдэн дассан анд нөхдийг нь хүндлэх хүндлэл…ХАЙР ГЭЖ ХАА Ч ЯВСАН ЭНГЭРИЙН ТОВЧТОЙ НЬ ХАМТ ТОВЧЛОХ ИТГЭЛ юм

- Тэгвэл чи хайртай учирсан уу?

Хайрын тухай надаас битгий асуу, үргэлж хүлээлт болоод үүдэнд ирж суучихаад намайг аргадан гитар тоглож өгдөг байсан хар бага насны ганц найз хоёороос өөр юу ч санаанд ордоггүй юм. Хайр бол хүлээлт биш, итгээд энгэрээ нээчихсэний төлөө яагаад эр хүнээс эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй хүлээлт хариуд нь авах ёстой гэж...
Ягаахан уруулаа толинд харж
Янагхан үнсэлтийн тухай бодож суумаар үдэш
Тэнгэр бүрхэг тийм гэхийн аргагүй аниргүй
Тэр бид хоёр л хамт баймаар өглөө
Үүдэнд хүлээн намайг ээрэх ганцаардал
Гараасаа гуниг хөтлөөстэй
Үүлэнд өлгийдүүлсэн сар
Ганихаралын дуу аялаастай
Хол ч биш ойр ч биш
Хоёр ч биш нэг ч биш
Дэндүү хол мөртлөө
Дэргэд минь юм шиг л хайрласан
Зуурдаар учирсан амраг-н
Зүрхэнд үлдээсэн хоосон орон зай
Ухаарлын цэцгэн дундуур хөл нүцгэн алхах зууртаа
Угаасаа л минийх байгаагүй амрагийн харцнаас хайр горьдон
Уруул нүдээ ч нууж зүрхлэхгүй түүний л өмнө тайчин
Усан дусал бөнжигнүүлсэн цэцгийн дэлбээ шиг байсан тухайгаа эргэцүүлэн бодно
Утас чагнан хүлээх зуурт доглол бүрийг дотогш урсган байж тэвчээр суусан байх юм
Уулзахыг хүсэж,уруулыг нь санахтай зэрэгцэн ирсэн зориг намайг өөрт минь мартуулсан байх юм
Дундуур нь дүүрдэггүй хүслийн чанадад шивнэсэн үнэн бол цор ганц хайр байсан ч
Дуусашгүй үлгэр гэж байдаггүйг ойлгуулан хүлээх замын уулзварт намайг аваачсан байх юм
Нас гэдэг бол хэг нэгэнд бдаг зүйл биш,харин хэн нэг нь мэдэрдэг зүйл…тэр бол тоо
Сайхан зүйлд дасаад ирэхтэй зэрэгцэн таашаал болон тачаалаа булшлаж эхлэх юм…
Хэзээ нэгэн цагт
Хэнхдэг цээжний чинь цаанах
Атгахан зүрх чинь царцтал
Амраг минь би чамд санагдах болно
Тэр үед
Тэрлэн бичсэн үг бүрийн
Үсэг бүрт нь шингэсэн хайрыг
Үүрээд чи алхаад үзээрэй...ямар хүнд гээч
Хүсээд ч мэндлэж чадаагүй бяцхан үр ээ бодох тоолонд
Хэвлийд минь хэрхэн даарсан тухай бас л бодогдоно…
Зүрхнийх нь цохилтыг мэдэрч чадахгүй дээ шаналсан шаналанг минь
Зүг бүрийн салхи хийсгэн оддог ч болоосой…цаг хугацаа
Үхээд өг гэхийн дайгаар үхээд өгдөг бол
Үгүй мөн олон хүнийг үхүүлсэн дээ
Тэр дотор нь би өөрөө хүртэл багтчихсан
Тэрлэг толгой дээрээ тохчихсон хойд энгэрт сууж байгаа даа
Булга арьсгүй, амьдаараа өвчүүлчихсэн харин хүүхнүүд булган дээлтэй… тэгээл бүдүүн,турах гэж балетаар хичээллэж,баясалгалд явж цагаан хоол идэж сэтгэл биеэ амрааж гэгээрэх гэдэг…Ингээд л амьдаар нь шувталсан арьсаа нөмрөөд л гоо сайхан,гэгээрэл,өрөвч сэтгэл яриад явах…би цагаан хоол,бясалгал нтр гэж яридаггүйшд…
Чамаас өөр нэгнээр орон зайг чинь нөхчихөөд
Чанагш одсон цаг хугацааг чинь эргүүлэн ахин чамайг хайрлахгүй
Нэхэл болж араас чинь уйлаагүй ч гэсэн
Нэрийг чинь мартаж зүрхэлдэггүй юм аа хонгор минь 
Гашуун бөгөөд цор ганц үнэн нь
Гарцаагүй чи бид хоёр танилаас цаашгүй байсан байх юм…
Чиний явсан зүгийн салхи
Навч хийсгэн уруул үнсэх зууртаан
Ирэхгүй гэдэг үгийг зүрхэнд зүүж орхиод одов оо…
Ээээ Набоков минь дээ Лолита чинь 12хон настай хэдий ч хувцастай ч хувцасгүй мэт гоо үзэсгэлэнг хаанаас гаргаж ирээд биччихэвдээ
Яруу найрагчын л
Янаг нь
Яах ч аргагүй хүсэл нь
Амраг нь
Атгахан зүрх нь болмоор бн би
Чи яг миний хайрт шиг…тийм болохоор чинь л би чамдаа хайртай бдаг юм
Үнсэлт үгүй
Үдэш үгүй
Өглөө л харин…
Өөрөөрөө үлдсэн байх…
Өөдөөс нь харсаар суухад
Өөдөөс бодсоор л суух юм даа…нэг залуу
Толгойд хатгасан цэцгийн дэлбээ унахтай зэрэгцэн
Толбо болон угаагдах даавуунд үлдсэн
Өнгөрсөн шөнийн ор... мөр…
Нар сар хоёрын дунд
Нас явган…
Сэрэл сэдэл эзгүй мэт чөлөөтэй ч
Сэтгэл дотор бол бөөн хүлээс!!!
"…Хайрлаагүй ч хайртай байсан гэж хэлээч Хэлж чадахгүй бол захиа ч гэсэн бичээч…"
Хайрлаагүй…тэгж бодоод…бодсон бодолдоо итгэсэн бсан…чамд гомдоогүй…
Эндхийн амьдрал болоод амраглал нэг биш
Эхийн умайнд бхдаа би ийм байлуу
Үгүй гэхтэй зэрэгцэн
Үсээн зангидан суух бүсгүйн дүр...сэтгэлд буув
Зүү утас бариад суух зуураа
Зүрх оёмоор…
Оёсон зүрхээн энгэрт чинь сүлбэж тогтоочихоод
Одоо л чамд шаналал гээчийг амсуулмаар
Тийм мэдрэмж…

Wednesday, December 25, 2013

Дурлахад ганц хором ганц шалтгаан хэрэгтэй бдаг бол мартах гэж оролдоход мянга мянган шалтаг шалтгаан хэрэг болдог юм бн
Хайр бол үгээс илүү үйлдэл…харин шаналалаас илүү тамлал…тарчлаан бөгөөд хов хоосон орон зай юмаадаа

Улаан толбо...


Улаан өнгөөр өөрийгөө зураад шүүмжлүүлсэн…Монгол хүн улаан дээл ч өмсдөггүй юм гэх тэргүүтэй зэмлэлийн үгс урсаж ирсэн…Ингээд би улаан өнгийг мартах бүр дургүй болох тухай бодож эхлэв…Улаан өнгөний тухай бодохтой зэрэгцэн "Эцэг эхийн улаан цагаан дуслаас би эхийн умайд ураг болон бүрэлдсэн байх юм" гэх бодол зурс хийв, ер нь яагаад улаан байж болохгүй гэж, мангар хог, маанаг туучий шүү…мартаж чадахгүй юм байж л мартах тухай аль хэдийнээ бодоод эхэлчихсэн байдаг…Улбар өнгө л биш бол болоо юм бишүү…яруу алдарт ув улаан толбо минь ээ