Wednesday, September 18, 2013

Би их эмзэгхээн


Тийм дээ ч ургаж байгаад нь биш унаж байгаад нь дурладаг байх
Би их эрдүүхээн
Тийм дээ ч урьд шөнө болоод урд байгаа өглөөний төлөө
Нулимсаараа цэцэгсийг услан байж
Нуурын усны толионоос ч намдуухан гунидаг юм…
Хүйт даасан олон бодлуудаа
Хувцсан цаанаа нуучихаад
Хуйлран одох намрын салхинд жиндэнгүй алхахдаа
Худал болоод бялдуучхан инээмсэглэх төрхөө олж авав
Цучил нэмчихээд л түймэр тависан дайны сэтгэж
Цурхиран уйлахыг хүсэвч чимээгүй мэгшчихээд
Цуг гэж хэлчихээд араас зулгааж хоцордог мөртлөө
Хүн хүнээрээ байгаа гэх…
Хүн хүнээрээ байгаануудыг би гайхаад л…

Хойш


Янаг үнсэлт ялдам үгэнд эзэмдүүлэн нялхарч болох ч
Ямар азаар учирсан юм бэ гэж шүүрс алдан хувь заяанд гүн талархал илэрхийлэхгүй
Ямар азаар чи минь надтайгаа учирсан юм бэ гэдэг энэ үгийг тэр надад хэлж байсан ч
Яваад л өгчихсөн байна миний дэргэдээс
Хойш…үүнээс…

Хатуухан шиг градустай лонхонд сүүмийх нүдээ нэг толидож харчихаад
Хайр гэдэг үгтэй хамт чиний дурсамжыг лонхтой хамт хага шидчихсэн
Гараа исгэсэн…өвдсөн…гэвч чиний надад хэлсэн
"Ямар азаар чамтайгаа би учирсан юм бэ" гэдэг худал үг
Намайг ямар ихээр тарчлаасан гээч

Нулимс урсана

Чимээгүй дүнсийсэн хүйтэн өрөө шиг сэтгэлдээ
Чиний надад мэдрүүлсэн хайрыг лаа болгон асаагаад
Чамайгаа хүлээхдээ амандаа аяладаг байсан жаргалант дууг одоо
Гунигийн дуу мэт аялан уяран суух зуурт
Час улаан сарнайгаар уруулаа чимэн инээмсэглэсэн миний төрх гээгдэн
Гурав…хоёр…нэг…хайртай хайргүй гэж тоолж амжилгүй нулимс урсана…

Санаж байна

Санаж байна…ихийн ихээр…бүр зүрхний гүнээс
Аль зүгийн салхи нь чиний чимээг надад сонсгон
Сарны гэрэлд голын устай битэртэх бодлуудыг минь
Ард хоцорсон биш өмнө зурайх өдөр хоногуудаас арчиж өгөх бол
Магад яг одоо дэргэд минь үгүй шигээ
Маргааш ч бас дэргэд минь чи үгүй
Сэрээд л замхран одох зүүдэндээ л чамайг мэдэрсээр
Сэтгэл минь хоосон, зүрх эзгүй…
Ямар их санаж байна гээч…би чамайг

ЯАЛТАЙ

Сэтгэл гэдэг зүйл надаас ангид сэтгээд
Сэрэл болоод мэдрэмжийн дээд хязгаарт
Хүрэх болоод хүртэхийн таашаалыг дутааж орхиод
Хүйтэн хөндий бие болгоод байх юм ЯАЛТАЙ

Дасаагүй амраг-н өвөрт

…Дарсанд дурлахаара хааяа би архичин бно
Тамхинд донтохооро хааяа би тамхичин бно…
Дасаагүй амраг-н өвөрт харин даанч халуун янаг болноо бас…

Яруу найрагч залууд

Яруу найрагч залууд бүр үхэн хатан дурламаар, ядахнаа өнгөрсөн шөнийн учрал болоод өр нимгэн бүсгүй гоо сайханг би биш чи бичиж, бие биш сэтгэл жаргамаар…эр хүний өвөрт л бурхан галбир бүтээх эмэгтэй хүний тухай бичүүлмээр…

Урьд шөнө


Уйлах, инээхийн завсарт янаглан байж
Харамсах,хагацахын хяслантай
Хамт тайлсан энгэрийн товч
Өдөр бүр өглөө бүр нэг л хэвийн байсан аниргүйг эвдэж
Өнөө өглөө бүсгүй төрхөөр гоён алхаллаа
…баярлалаа

Би чамайг мартсан

Хамгийн ихээр хайртай гэж хэлсэн тэр үгийг чинь
Хамгийн сүүлчийн удаа нулимсаараа нэрж өөртөө хундагалаад
Дусал дуслаар нь шимэн хүртэж
Дуугүйхэн анир алдарч амтлан суучихаад
Эцэст нь ДУРСАМЖ гэж сэтгэлдээ хашгираад
Эр хүний өвөрт өглөөг угтсаан…
Би чамайг мартсан
Гуниг гэдэг үг нэрний минь өмнө бүр цоллуулчихсан мэт хадаатай
Гутлын өсгийнөөс хүртэл зуурч
Хүйтэн, ёролсон, ёолсон инээмсэглэлээр
Хүний зүрхний цохилтыг минийх гэж андууртал надад мэдрүүлэх л…

Үүрд хайрлах амраг минь чи билээ

Өлмий доор чинь хайраа дэвсэн өрцөн цаана чандлан хайрлах
Миний мэдэх ертөнцөөс олсон нэгэн сонин од
Өрөөл бусдын дэргэд гараас нь хөтлөн зүрхнээс нь чангааж
Миний л хайр гэж ээнэгшин хайрлах цор ганц эр хүн чи билээ
Омголтсон уруул давах хайрын сайхан үгсээ
Оосор бүчгүй хорвоог-н тэртээ алсад бгаа чамдаа л гэж шивнэж
Учрал эрэн ээрэх эрсийн харцнаас зугтан
Урьд нь амласан шигээ хүрээд л ирэх мэт чамайг хүлээх үүрд хайрлах амраг минь чи билээ

Ганцаараа гэдэгт итгэ бас эвлэр...зарим хүмүүст зөвлөх нь


Хайртай залуудаа хаягдсан. Нэг өдрийн цаг бүр мөч бүрт нь түүний тухай бодлууд тархинд эргэлдэж байдаг...өнгөрсөн шөнө л гэхэд түүнтэй утсаар ярив гэж зүүдлээд сэрчихсэн хойноо тэр дуу хоолойг нь өдөржин чихэндээ эргэн санаж сонсож өдрийг өнгөрөөлөө...чихэндээ санаж гэнэ шүү...гэхдээ чихэндээ ч гэхгүй өөр юундаа ч гэхэв дээ за ингээд хаягддаг юм байж харин одоо надруу утас цохих нэг ч найз алга шүү...өмнө нь юм л боллоо гэхэд би өөрөө л түрүүлж залгаад л тухайн үед болсон зүйлд нь тохируулан тэр дор нь арга хэмжээ авдаг байсан байгаа юм гэтэл өнөө миний сайхан андуудаас нэг нь ч алга шүү, за энэ ч дүүрч хамаатан садангаас нэгээхэн ч хүн алга байх юм...байгаагаас би л байна...одоо л өөрийгөө цор ганц хүн юм гэдэгээ мэдэрлээ...ГАНЦААРАА гэдэгтээ л одоо итгэх үлдэж...

Saturday, September 7, 2013

Надад цэцэг бэлэглээч

Цэцгийн баглаа авмаар байна...энхэрхэн дэлбээг нь ширтэх зуураа өмнө минь гоо сайхнаа хэрхэн алдаж гундаж байгааг нь харж яг тэр цаг хугацаанд нь өөрийнхөө гунигаа шингээмээр байна...

ҮЛГЭР

Үлгэрийн ном уншилгүй хичнээн ч удсан юм…
Үнэнг ярилгүй үлгэр ярисаар их л удсан байна…
Бага байхад их л үлгэр уншдаг байж…тэгээд том болсон хойноо өнөө үлгэр шигээ амьдрах гээд л…Гэтэл үнэн хэрэгтээ бол ҮЛГЭР л байсан байгаад байгаа юм
Чи чив чимээгүй
Намрын шаргал өдрүүдийн эд эс
Навчсын өнгө чиний надад хэлсэн үг үү? аль эсвэл
Насны минь нөмөрт хургаагүй
Надад тэврүүлдэггүй салхины өнгө юм уу?
Сэтгэл гэгэлзэж, сэрүү татуулсан энэ нам гүм
"СЭТГЭЛЭЭС МИНЬ ЧИ ХОЛДЧИХЛОО" гэж хэлээд анир алдарсан
Сэвгүй хайрын эзэн… зүрхэнд үлдээсэн хоосон орон зай юм болов уу? аль эсвэл
Сэвшээ салхиар жигүүр хийн буцах шувуудын орон зай юм уу?
Борог орчлонг-н олон шөнө
Бодол дунд ээрэн бүдчисэн хүслийн золиосонд урссан нулимс
Борооны мянган дуслын хамгийн сүүлчийн хацар дээр дуссан дусал байв уу? аль эсвэл
Буцаж ирэхгүй холдсон чиний сэтгэлээс эмтэрч хайлсан мөсний хэлтэрхий юу?
Чамаас би энэ тэргүүтэй олон асуултыг асуух хүсэл байвч
Чи чив чимээгүйн гүнд уусан дүнсийсэн
Анир чимээгүй энэ байдлыг чинь би сонсож чадахгүй ч
Атгахан зүрх,нүд хоёроороо харж,сонсож мэдэрч чадсан
Одоо би чамайг хүсч, хүлээж чадахгүй…
Чадахгүй байх тусам чамаас ахин дахин яагаад гэж
Огтоосоо надад хайртай гэж хэлж байсан чинь худлаа гэж үү…?
Чамаас би
Асуумаар болоод…
Даанч чи чив чимээгүй яг нисээд явчихсан шувуу шиг анир алдсан
Асуултыг минь асуултаар хариулан, чиний хайраас илүү чамдаа хайртай гэж хэлж байхад л
Дасахгүй байх ёстой байж
Миний чамайг хайрласан хайраас илүү их хайр
Миний мэдэх ертөнцөд үгүй гэдгийг ухаарах л ёстой байж…
Нүцгэн биеийг нүгэл гэж хардаг хорвоод нүцгэн сэтгэл болоод нүцгэн үнэн туйлдахгүй ч гээд яахав дээ,надтай нас чацуу өдрүүдийн надад ойлгуулсан ойлголт

Би тайван баймаар байна

Хог-н савны араар ороод
Хоёр хоног нуугдчихлаа

Сэтгэлийн тэжээвэр амьтанг ингэж их санана гэж бодсонгүй
Шөнөжин талхан дээр,хоолон дээр найрлагсад болоод
Шөнөжин зүүдэнд урилагагүй ирээд бгаа зочидоо
Би тайван баймаар байна
Харилцан яриа… -Таны тамхи,утааны үнэр миний үсэнд шингэчихэж! -Одоо яахав дээ хорвоотой танилц Төгсгөл
Ахиад чи миний нулимсыг харахгүй
Амлаж хэлсэн үг бүрийг чинь би санахгүй
Аль хэдийнэ зүрхэндээ сүм бариад
Амгалан бөгөөд тэндээ үүрд мөнх оршин тогтнож байгаа би
Дахиад чи намайг гомдоож чадахгүй
Дасал болсон царайг чинь би санахгүй
Далдын далд чанадын чанадад одчихсон болохоор
Даанч чи одоо намайг олохооргүй болсон
Үүдэнд хүлээн намайг ээрэх ганцаардал
Гараасаа гуниг хөтлөөстэй
Үүлэнд өлгийдүүлсэн сар
Ганихаралын дуу аялаастай
Хол ч биш ойр ч биш
Хоёр ч биш нэг ч биш
Дэндүү хол мөртлөө
Дэргэд минь юм шиг л хайрласан
Зуурдаар учирсан амраг-н
Зүрхэнд үлдээсэн хоосон орон зай
Санаа алдах тоолонд навч хаяладаг байсан бол
Намар надаар дутаж, хавар надаас дөлөх л байсан
Салаа замын үзүүрт ирээд чи намайг сонгосон бол
Надад ч бас салаа зам гэж байгааг ойлгох л ёстой байж дээ
Хэзээ нэгэн цагт чи харамсахгүй бол
Хэзээ нэгэн цагт ч бас би харамсахгүй

Өдөр шөнийн үгэн зураглал…

Гурвалжин инээд дөрвөлжин хэрүүл би дунд бөөрөнхий
Гунхсан алхаа, гунисан харц…гурав,дөрөв,тав,зургаа…өнөөх л хайр гуйсан нүднүүд
Ганц л хүн зүрхний минь тасалгаанд тухлан
Гартаа бас миний зургийг атгаастай сууна…
Өдөр шөнийн үгэн зураглал…
Ягаахан уруулаа толинд харж
Янагхан үнсэлтийн тухай бодож суумаар үдэш
Тэнгэр бүрхэг тийм гэхийн аргагүй аниргүй
Тэр бид хоёр л хамт баймаар өглөө
Өөрийгөө тэвэрч
Өрөөлийн зүрхэнд л хоносон шөнүүд...
Хазгай мөргүй амьдарлаараа
Ханийн заяаг чинь түшилцэх гэж цаг хугацаа залуу насыг умартсан бн
Хэзээ нэгэн цагт чи харамсахгүй бол
Хэзээ нэгэн цагт ч бас би харамсахгүй
Хэлж болох бүх л сайхан хайрын үгсийг чамдаа хэлсэн
Хүсэж болох бүх л сайхан аз жаргалыг чамдаа одоо хүсэж байна
Цаг хугацаа болоод залуу насыг умартан
Цааш түлхэн өнгөрсөөсөн бүхний төлөөсийг гүйцээхээр явлаа
Үүлэнд тулаад ирчихсэн юм шиг
Үгдэрсэн их гуниг сэтгэлд хураад байх юм
Үснийхээ ширхэг бүрт гунигаа нуун байж
Үүдийг чинь чиглэн алхах л сайхан
Өнгөрсөн шөнийн жаргалаас
Өнөөдөр надад юу ч үлдэхгүй…

САЙХАН ХАЙРЫГАА БИ ХҮЛЭЭГЭЭД Л БАЙНА

Яагаад ч юм би хүлээгээд л байгаа
Янаг минь нэг л өдөр надад хэлж байсан шигээ өмнө минь зогсож байх юм шиг
Тэргүүн дээр тулаад бүүдийчихсэн
Тэнгэр цэлмээд би инээмсэглэх юм шиг
Чи бид хоёрын төсөөлөн ярилцсан амьдрал минь
Чамтай хамт хүрээд ирэх юм шиг л
САНАГДААД БАЙНА
САЙХАН ХАЙРЫГАА БИ ХҮЛЭЭГЭЭД Л БАЙНА
Энэ чигтээ голын эрэг дээр үлдчихжээ дээ эргээд дурсагдах юуууу ч үгүй

Ганцаардал

Босгон цаана өвдөгөө тэврэн суух ганцаардал
Бороо орохтой зэрэгцэн чиний тухай бодлыг өвөртөө хийгээд
Нөмөр газар хайн хэсэг надаас холдох зууртаа
Нөгөө л очдог газраа гээчихээд ирдэг ч болоосой

ГАНЦААР.

Энд, Чиний орон зайд
Эцэс төгсгөлгүй уртын урт хүлээлт гэх үгтэй хамт
Сэтгэл сэмэрч хийснэ
Сэрэх, унтахын хооронд өнгөрөх өдөр хоног…
Чамгүй…
Ханьгүй…
Хайргүй…
ГАНЦААР.

Бороо орхоор л

Бороо орхоор л үнсэлцмээр санагдаад
Болохгүй бол гарч гүймээр ч юм шиг
Хувцаснаас хувцасны хооронд нүцгэн биеийг нуухын оронд
Хурын усаар гоёмоор ч юм шиг
Урсчихна л даа…тэрний оронд
Урд минь зогсох сайхан залууд
Нойтон бие болоод уруулаа даатагчихаад
Нойрмоглон байж өглөөг угтмаар…

хҮЛЭЭГЭЭРЭЙ!

Нэээээг, хоёр, гууууурав ҮЛЭЭГЭЭРЭЙ!
-Үлээчихсэн
-Юуг?
-Лааг
-Биш ээ,Чи энэ багваахай цэцгийг үлээх ёстой байсан юм!
-Надад харанхуй хэрэгтэй байсан юм аа
-Айн? гэж асуухтай зэрэгцэн бүсгүйн жижигхэн хөөрхөн уруулыг тэр залуу шунан шунан үнсэж, нэг гар бэлхүүсээр нь тэврээд авав…нөгөө гар мэдээж хаана нь тэнүүчлэн байсанг надаар бичүүлэлтгүй та нар гадарлаж байгаа байх…
Хүйт даасан олон бодлуудаа
Хувцсан цаанаа нуучихаад
Хуйлран одох намрын салхинд жиндэнгүй алхахдаа
Худал болоод бялдуучхан инээмсэглэх төрхөө олж авав

Би их эмзэгхээн

Тийм дээ ч ургаж байгаад нь биш унаж байгаад нь дурладаг байх
Би их эрдүүхээн
Тийм дээ ч урьд шөнө болоод урд байгаа өглөөний төлөө
Нулимсаараа цэцэгсийг услан байж
Нуурын усны толионоос ч намдуухан гунидаг юм…

Итгэл хүсэл бид хоёрын Бүсгүй ааль

  1. Өөө, өөдгүй нааасссн “: -Чи яах гэж худлаа хэлээд байгаан? -Чамайг итгэх байх л гэж бодсон шдээ"”
  2. Итгүүлчээл бгаам заримнь, хаяа худал хэлж бгаагнь мэдэрдэгч дотороо үнэн бгаасай гж бодоод бодолдоо итгэх ч үе бх л
  3. Худлаа даа гэж мэдсээр бж итгэсэн дүр үзүүлж бснаа өөрөө тэр тоглоомдоо бас итгээд хамт тоглох ... Шоглоом шиг :-(
  4. Худал хэлх-г мэдэвч үнэн бгаасай гх бодолд итгэхнь 26хан хавар болоод намар үзэж бга гэнэн аальнийх юмуу гж бодохюм
  5. Бүсгүй хүн бүх насаараа гэнэн, гэгэлгэн бдг ч бж магадгүй эээ ... Сэтгэл минь сэм дэвэрдэг, дэрвэдэг хэвээрээ л бхымм :-р
  6. Ямар гоё амьд мэдрэмж, ялдам төрх бас болоочгүйээээ янаг үнсэлтийн ч эх үндэс байж магадгүй юм шүү бүсгүй хонгор ааль :-)
  7. Борогхон заяандаа түүртэх бүсгүй ааль янзаара бхд Босго нь өндөр амьдралд бүдэрч сөгдлөө ч Уучхан зангаар уучилж өндийдөг өө
  8. Санаа алдах төд-хөн хөнгөн гунигт бүсгүй аалинд Салхин сар гиншин Торгон хөнжл-н завсарт шургалан Тоостын 1-н үдэш хорогддогоо
  9. Үзүүргүй холын харгуйд Үл танихуйн тоос шаргалтах ч Үлэмжийн орчлонг бүдчин туулах Үүлгэрхэн заяаминь бүтэн бгээ
  10. Туних төд-хөнд зүрхэн дэх нарнь хиртчих гээд бдаг Туйлбаргү орчлонд тайлбаргү атлаа хатуугаас хатуу,уяханаас уяхан
  11. Наран буцахын дайтай л Сэтгэлээ цалгиахгүй үлдлээ ч Намар оройн хяруунаар Сэмэрч гуньдаг заяа минь

Санаж байна

Санаж байна…ихийн ихээр…бүр зүрхний гүнээс
Аль зүгийн салхи нь чиний чимээг надад сонсгон
Сарны гэрэлд голын устай битэртэх бодлуудыг минь
Ард хоцорсон биш өмнө зурайх өдөр хоногуудаас арчиж өгөх бол
Магад яг одоо дэргэд минь үгүй шигээ
Маргааш ч бас дэргэд минь чи үгүй
Сэрээд л замхран одох зүүдэндээ л чамайг мэдэрсээр
Сэтгэл минь хоосон, зүрх эзгүй…
Ямар их санаж байна гээч…би чамайг
Чимээгүй дүнсийсэн хүйтэн өрөө шиг сэтгэлдээ
Чиний надад мэдрүүлсэн хайрыг лаа болгон асаагаад
Чамайгаа хүлээхдээ амандаа аяладаг байсан жаргалант дууг одоо
Гунигийн дуу мэт аялан уяран суух зуурт
Час улаан сарнайгаар уруулаа чимэн инээмсэглэсэн миний төрх гээгдэн
Гурав…хоёр…нэг…хайртай хайргүй гэж тоолж амжилгүй нулимс урсана…
Хэн ч үл ойлгох гуниг зүрхэнд үүрээ засчихаад
Хэний ч нүдэнд үл торох сүүдэр дамнан хөлөглөөд
Хэл чимээгүй бүр эргэж ч хараагүй цааш алхсан түүний
Хэзээ ч үл ойлгогдох тэр төрхийг нь би одоо зүхмээр болох л…
Надад хэлсэн сайхан үг бүрийг бас хамт мөрөөдсөн ирээдүйн тухай яриаг
Нар жаргахтай зэрэгцэн голын усанд живүүлмээр санагдахад
Намайг шаналгасан хайр гэгч хийрхэлд
Наснаасаа эрт автчихав уу? эсвэл бүр оройтчихсон уу? гэж бодол болов
Шар навчис шиг сэтгэлийн мянган эгшиг
Шаргал туяат наранд хүртэл хүйтэн санагдахад
Эзэнгүй хоосон зүрх сэтгэлд би өөрийгөө гээчихээд
Энэ л ертөнцийн харалган мэлмийг тэмтчин тэндээс нулимс хайна

60 хоног л өвдөж шаналасан…

Бидний сэтгэлгээ биднийг аварч бүр алдаг ч…би хагалгааны тэр муухай хүйтэн орон дээр хэвтэж бхад энэ эмч ямар их хөгширөө вэ? гэсэн бодлоос ургуулаад магадгүй яг хагалгаа хийж бхад эмч харавчихвал сувилагч,мэдээ алдуулагч эмч гэх тэр хоёр хүн намайг аврах болов уу? эмчийг аврах болов уу? гэж бодож байсан…үүнтэй зэрэгцэн би чинь залуу хүн шдээ, хэрвээ тийм явдал тохиовол залуу хүн юм чинь би яах ч үгүй гэж бодоод л зоригоо хачин их чангалаж билээ . Тэрний үр дүнд би 60 хоног л өвдөж шаналасан…

Хойш

Янаг үнсэлт ялдам үгэнд эзэмдүүлэн нялхарч болох ч
Ямар азаар учирсан юм бэ гэж шүүрс алдан хувь заяанд гүн талархал илэрхийлэхгүй
Ямар азаар чи минь надтайгаа учирсан юм бэ гэдэг энэ үгийг тэр надад хэлж байсан ч
Яваад л өгчихсөн байна миний дэргэдээс
Хойш…үүнээс…

Хатуухан шиг градустай лонхонд сүүмийх нүдээ нэг толидож харчихаад
Хайр гэдэг үгтэй хамт чиний дурсамжыг лонхтой хамт хага шидчихсэн
Гараа исгэсэн…өвдсөн…гэвч чиний надад хэлсэн
"Ямар азаар чамтайгаа би учирсан юм бэ" гэдэг худал үг
Намайг ямар ихээр тарчлаасан гээч

Би гайхаад л...

Цучил нэмчихээд л түймэр тависан дайны сэтгэж
Цурхиран уйлахыг хүсэвч чимээгүй мэгшчихээд
Цуг гэж хэлчихээд араас зулгааж хоцордог мөртлөө
Хүн хүнээрээ байгаа гэх…
Хүн хүнээрээ байгаануудыг би гайхаад л…