Sunday, June 29, 2014

Хугацаатай энхрийлэлийг амтлаад
Хугасхан жаргалыг нь амсаад
Чихэр давс хоёр шиг
Чиглэж зүглэхгүй мөртлөө л учраад
Улаан цагаан дусал нийцэж
Ураг бүрэлдэх мөч хүлээгээд
Тархи нялхарч
Зүрх танхайрч
Сэтгэл задгайрсан
Мэдрэмж надаас төрөөд
Зүүдэнд ирнэ гэж урьж залаагүй бхад
Зөрүүдлээд үгэнд ордоггүй
Зүрхний тасалгаанд суудал засаад л тухлачихсан мөртлөө
Зүс буруулан оддогт нь
Сүүлдээ бүр дассан байна
Сүрхий ч хагацаж сурсан байна
Маргааш гэж байхгүй харин
Нөгөөдөр
Нөгөөдрийн маргаашнаас л
Хугацаатай энхрийлэлийг нь амтлаад
Хугасхан жаргалыг нь амсаад
Чихэр давс хоёр шиг
Чиглэж зүглэхгүй мөртлөө л учирч
Бие биенээ амталсан хэвээр байна…
2014.5.30 Эзэнтэй шүлгүүд цувралаас
Хөлний оронд далавчтай бол тэгээд
Бас хүний хэлээр яридаггүй бол
Болоогүй ээ толгой дээрээ нэг цагирагатай тэр нь
Та нарт харагддаг бол намайг
Сүүдэртэй биш бас
Сүнсгүй оршуулдаг бол
Ямар таатайв…надад
Чиний тухай би
Чимээгүйхэн дурсан
Чимэг зүүсгэлгүй дүнсийн боддог
Чиний тухай би
Чилж уйдсан сэтгэлээ
Чийгтэй байшинг-н буланд нуун байж дурсдаг
Наранд нэг үлгэр зохиосон удахгүй
Түүнийгээ би үүр цайх үеэр ярих болно
Насанд нэг дурлал зохиосон удахгүй
Түүнийг минийх биш мөртлөө минийх мэт оршдог болох-г
Та нөхдөд зарлах болно
Тэнгэр хаяагаараа сэмрээд
Тэвэрт багтаж бсан бяцхан шувууд
Тэртээд алдарч нисэх зуурт
Тэр л надад үлдээгүй бх юм
Бүрхэг тэнгэрт гараа дүрж,сарыг тонгойн харахда
Бүүр түүрхэн дурсагдах дурсамж-р хана босгов
Гэвч чи нураачихсан…ХАЙР


Одоо түүнд намайг шохоорхож надруу тэмүүлэх нэгээхэн ч зүйл үгүй
Охин үрийнхээ нялх үнэрийг үнэрлэн дурсах сөхөө ч үгүй байгаа
Ойворгон сэтгэлийнхээ хүлээсэнд шаналал дүүрэн хайр тээн
Орхигдоод хоцорч байгаагаа би өдөр ирэх тусам ухаарах л…

Үрийн чинь өмнө хомжын нэгэн өдөр гомдлын харцанд нь зэмлүүлэхээсээ өмнө
Үнэнд нь сөгдөөд…миний дэргэд оршихгүйтэй нь эвлэрээд
Үргээд ниссэн шувуудын далавчинд би
Үргэлжид хүлээлтэнд уягдсан хайраа дайгаад явууллаа
Бүрхэг тэнгэр яг л миний сэтгэл шиг зангирч
Бүлээн нулимс бороон дусал шиг л зай завсаргүй урсаж байна
Нэг байсан биеийг дөрөв болгосон тавиланд нь
Нэрэгдэж багтах зол угаасаа ч үгүй юм хойно
Буцахгүй ч гээд би яах ч юм билээ
Гэхдээ ийм хайранд би
Гэргий заяа дутаан байж дасах юм гэж огтоосоо ч зүүдэлсэнгүй явлаа
2014.6.4

 Эзэнтэй шүлгүүд...

Араас минь тэврээд
Аргадан үнсэж бөөцийлөөч
Аз жаргал гуймаар бас
Адгаж яаран дэргэд нь үүрд оршмоор бн
Ирээдүй өөд гараас минь атган
Итгэл дэвсэн мишээн хамтдаа алхаач
Чиний л дэргэд байхын хүслэндээ автаж
Чин үнэндээ би сэтгэлээ бүгдийг нь зарчихсан…




Иртэл нь хүлээсэн
Энэ зүгийн салхи төөрч
Ирсэн зүгээ марттал
Эндээс тэнд очиж гээгдтэл хүлээсэн

Борооны чимээ чиний
Бодлын үнэрийг тээж
Борог орчлонг-н маргаашд
Гээж орхиод буцчихдаг

Дэндүү удаан хүлээлтийн цалманд
Дээлнийхээ товчыг атган байж
Итгэл алдарч, сэтгэл эвдрэх гээд л
Их л удаан шаналах юм аа

Дөрвөлжин хээтэй буйдан
Дээрх гурвалжин хээтэй янаглал
Доторх хоёр нүцгэн бие
Дотогш тэмүүлэх хүслэн
Догдлон ганхах хэмнэл…чи бид хоёрын

Үүлэн др ургуулсан цэцгээ
Үдэш бүр услаад буцах зуур
Нулимс болж хувираад
Нуугдаж орох дуртай бороотой адил хайрминь

Борооны чимээ чиний
Бодлын үнэрийг тээж
Борог орчлонг-н маргаашд
Гээж орхиод буцчихдаг

Бүлээхэн бороонд норон алхах эгшинд
Бүсгүй биеийг минь таалан байсан
Урьд шөнийн жаргал болоод
Улаахан буйдан тэргүүтэй бодолд эргэлдэнэ
2014.6.20
Хайрт ааааааа

Чадна аа…аз жаргалых нь төлөө
Чамд огт дурлаагүй мэт
Чанагш одохдоо дурсаагүй мэт байж
Чадна аа…

Нулимс өөрөө л нүднээс урсан
Нуугдаж хайрласан хайрын хясланг
Нуухын аргагүй ил тод болгоод байх юм…

Аргадаад дэргэдээ үлдээх хүсэлгүй
Амраглаад буцах тухай чи бодох нь
Аль хэзээний зүүдэнд мартагдсан учрал шиг…

Хаа хүрч,яаж төгсөхнь хамаагүйээ
Хайртайл бол хайртай
Бүтэнээ хагасалж дэргэд оршихгүйгээс хойш
 Би л түүнийгээ хайрлах минь

Нартад шөнө дутаж өдөр алгассан учрал-н эзэн
Надад бол жинхэнэ хайр болж зүрхэнд оршсон түүнд
Надаас холдох
Надаас хагацах амархан биз дээ

… Уйлж, инээж аргадан чиний хайрыг энгэртээ зүүж орхиод
 Уучлаарай би түүндээ дэндүү их хайртай гэж чангаас чанга хашгирмаар…байна

Аз жаргал-хнь төлөө
Атга зүрхээ хөл доорнь дэвс-д
Чамдминь 1бүсгүй шинээр ирэх үед
Чамаас дулимагхан заяат нэгэн бүсгүй холдон одхоор ш-дэв

Нулимс бороотой өөрийгөө андуурч нүднээс урссан
Нуугдаж хайрласан энэлэн сэтгэлээс чангааж өр өвтгөөд л…ийм л өдрүүдийг ард үдэв

Хүйтэн…зэвэргэн өдөр
Хүсэл…хясал дундуур туучих бодол
Хүлээлтийн үүдэнд
 Хугацаагүй зогсох

Үүр цайж байгааг хараад л
Үсэндээ гунигаа сүлжээд
Үрэлгэн бяцхан зүрхний хэргийг
Үүрээд явхаас өөр зам үгүй

Улаан сар гардаг гэдэгт итгэж
Учрах мөч үгүй гэдэгт эвлэрч
Ухааны дундуур нөмгөн туучих
Уучлал бас хүслэн гэдэгт дасав
 
Зүүдэнд үүрээ зассан шувууд
Зүрхн-с дэрхийн нисэхдээ
Зөвхөн чин- орших зүгт
Зуу зуун жилд үл хуучрах хайрыгтээн нислэ

Хэвлийдээ бяцхан нар тээхдээ түүнийхээ тухай бичиж, түүнийхээ тухай зурна ааааа :-)
Тэнгэр үхэж гэмээнэ
Тэнэг хүсэл хамт үгүй болж
Тэргүүнээ гудайлгах дурсамжгүй
Тэнэж алга болмоор байна

Ямар ч хүлээлт үгүй
Яг л дэргэд оршдог
Эрх чөлөөтэй дурлаж
Эрхэлж туниж чадах
Тийм хайртай учрах юмсан
Аминчхан хүсэл

Загас хөлтэй болчихоод бүр уртын урт
Замбараагү бодол дунд чимээгү туучаад
Шувуу далавчаа тайраад дэргэд
Шулагнахдаа хайртынмин нэрийг давтсаар

Энд үр минь чамайг авч ирэх гж
Эх газрын хэвлийд өвгөд минь
Эхлэл нэгтэй үндэсдээ шингэж
Энгэр газрын цэцэг болсон юм

Чиний үлд-сэн шаналал
Навчин хэлбэрт зүрхэнд шингэж
Чиний явсан өдөр сэтгэлминь
Наранд дурласан шувуу бол-д нисчихсэн

Нүцгэн биес таалан
Нүглийн нүд төөрөх эгшинд
Халуун амьсгал дүүрэн зураачын урланд
Хачин нам гүм-г эвдэх янаг-н дуу…

Зүүдлэж л огтоосоо болохгүй юм шүү
Зүрхгүй сэтгэл, толгойгүй бие
Нүүргүй төрхийг чинь дурсан
Нуугдаж хоцрох гээд бн… 
Чиний тухай дурсамж
Чихний ээмэгтэй хамт гээгдэн
Хэнхдэг цаанаас алдарч
Хэгзэрсэн үүл мэт болов…

Миний ёс суртахуунгүй
Үй түмэн бодол дунд
Чиний үнэнгүй зүрхэнд
Үлдээсэн гурван төрх минь оршиж байгаа

Байх ёстой газраа
Байхгүй мэт оршиж
Багтаж шингэхгүй үй түмэн бодлуудынхаа
Бараа сурагаар нь бүдчих сайхан

Өвсний чинь оронд
Үндэсний чинь чимээг анирдан
Үдлээд будахдаа
Хэвэлд чинь уусна…

Урлагийхан тэгээд бусад нь гэж ангилахаас өөр аргагүйм бн…учир нь бусад нь гэх тодотголтой ч биш зүгээр л бусдад нь хамаарагдаад төрчихсөн хүмүүс урлагийхан шиг хэд хэдэн зэргэлдээ ертөнцийг бий болгож тэндээ амьдарч, тэндээсээ таашаал авч, бодит байдалд эргэн ирэхдээ ихийн ихээр шаналаж, нарны хүүхэд мэт аашлаж…мэддэггүй тэдэнд 9 цаг бол 9-н л цаг, ажил бол ажил, өлсвөл хоол иднэ, өө бороо орж байна…нойтон, өө цас орж байна…хүйтэн гэх л хоймороос үүд хүрэх дайны алхахтай адил богино,цөөн,гунигтай сэдэл л байдаг. Зураачыг зурсан бүсгүйд нь дурлуулж түүнтэй нь учруулж…гэх мэтээр л боддог, учирч болноо, болох болохдоо төсөөлөлдөө учирсан, төрсөн биеэрээ ч учирсан ч байж болно…мэдрэмжээ,таашаалаа л зурах нь сонин, Яруу найрагчыг өөрийн амьдралаа толгой холбон бичдэг гэж ойлгох…тэд чинь танай бодит нийгмийн амьдрагсадаас чинь тэс өөрөөр сэтгэж, сэтгэлгээндээ хэд хэдэн төрлийн амьпрал,учрал,хагацал зохиогоод тэр байтугай хэд үхэж, хэд төрсөн хүмүүс байдаг юм…
Гуйлгачин нүдтэй тэжээвэр амьтадынхаа дунд
Гутлаа тайлаад хөлөө жийн суух сайхан
Гурван жилийн нүүр ч үзээгүй цэл залуухан гунигтаа
Гучин насыг бэлэглэмээр тийм л сайхан…эрх чөлөө
 Шүлгүүд...

Тэвдэж сандрах сэдлээ гээсэн нойрмог хорвоог-н
Тэнэгийг даах бат бөх хөрсөн дээр нь
Тээр нэг жилийн дурсамжыг бичиж үлдээсэн
Тэр л хөшөөний өмнө одоо болтол зогссоор

Надаас ганцаардал үнэртдэг
Насны тооноос олон санаашрал сонсогддог
Наранд атаархсан бодол мэдрэгддэг
Нанчид сөгнөсөн шөнүүд дурсагддаг
Цэцэг дэлбээлүүлэн энхэр төрх урлаж
Цэнгэж энэлж шаналаж чаддаггүй
Цэцэн тэнэгийн дунд нүцгэн төөрч орхисон болохоор
Цэл залууханаараа би гунигт дурласан юм аа

Дүвчин хорвоогоос
Дөрөв хонохгүй уйдах ч
Дөчин насны үзүүрээс
Дөмөгхөн атгах ёстой доо ялархана аа

Өндөр бодлууд дундах
Намхан хүсэл хясалдаа дарлагдаж
Өчигдөр мартагдсан болзоонд
Нарны үлгэр ярьж өгхөөр болов оо

Өрцөн цаанаа тоосгоор
Өндөөр хана бариад
Өрөөний хананд
Өлгөөтэй байдаг
Гунигуудаа
Гуталтайгаа хамт тэнд хоричихсон

Тэнгэртэй хүн гэж
Тэрлэгэндээ нуусан шуналтай
Тэнхээндээ ахадсан авиртай
Дүвчин хүнийг хэлдэггүйма

Чулуу чамруу харж инээмсэглээд
Судсаар гүйх цусний чимээ дуу шиг сонсогдоод
Голын урсгал дусал нулимсаар чинь дутхын эгшинд
Чи тэнгэрийн охин, тэндхийн эд эс гэдгээ мэдрэх л

Үндэстэн ястанаа ялгах сөхөөгүй нутаг усны аархал
Өнгөрсөн ирээдүйгээ ч мэдэх сэхээгүй цээжний хийрхэл
Өвөгдийнхөө хүчинд өлсөж үзээгүй танин мэдэхүйн хоосрол
Өвөртөө л орсон хэрүүлийг дэвэргэж суух хүн хоорондын туйлшрал…

Чи яг л толинд туссан тусгал шигээ царайтай
Чилж уйдсан харц, чимчийж гуниг зангидсан төрх
Чимэг зүүсгэл нь гэвэл ердөө л
Чимэгээ,Цэцэгээ,Навчаа,Сарааг хараад худлаа инээдэг уруул

Нүүрээ харуулаад л тэнгэрт
Нүцгэн бодлоо норгоод л
Нүдээ ч нээмээргүй тийм аниргүйд
Нүүж очоод амьдармаар…
Борооноор
Болох болохгүй бодлууд төрөх юм аа

Эзэнтэй шүлгүүд...

Цор ганцын дотор
Үй түмээрээ оршиж
Цоолбор өдрүүдийн дурсамжинд нь
Үүрд хадагдан үлдмээр дураараа дурлал

Зүрхээ энгэртээ тэврээд
Зүүдэнднь уягдах хүсэлд хөтлүүлэн
Хэгзэрсэн үүлшиг хэсэгхэн болоод
Хэнхдэг цаана нь нуугдчихсан

Жаргахын үе шиг нарны туяанд
Жаахан л дулаацан хорогдсон ч
Сэтгэл даарсан энэ өдрүүдийг
Сэтэрхий зүүний сүвэгчээр хийсгэмээр…
Хэсэг шүлгүүд...


Хүлээлт гэдэг мөнхийн үргэлжлэх
Хоног хугацаагүй манаанд зогсохдоо
Хэрээний нүдэнд би
Хэзээний үйл ээ үлдээчихсэн юм бол доо

Тэнэгийн тархиар
Цэцэний дайтай сэтгэж
Тэнэмэл салхиар
Цэцгийн толгой бөхийлгөн
Тамхиний утааг даашинзны хормойтой хамт
Үлээж тоглох сайхаан