Wednesday, March 27, 2013

Намар

Өлмий дор чинь гишгэгдсэн цэцгийг
Нулимсаараа услан байж өндийлгөсөн нь
Өчигдөрхөн юм шиг л санагдаж бн чиний надаас явсан
Намарыг…

Хадсаар л…

Хулгайлагдсан хайр сэтгэл
Худалдагдсан эрх чөлөө…
Хулжсан нойр, намар хоёр
Хуучин дурсамжыг зүрхэнд
Хайр найргүй
Хадсаар л…

Тачаалаараа л

Хүлэгдмээргүй…Хүлээмээргүй…Дасмааргүй…Дагаж дуураймааргүй…Тан шиг баймааргүй…Тачаалаараа л өөрөөрөө баймаар бн

Sunday, March 3, 2013

Хаа хүрэх үү…

Насаараа чимсэн инээд минь
Нартай хамт жаргах нь…
Уйлах байх учраа олохгүй
Урь унасан тэнгэрийн дор алхаад л…
Хаа хүрэх үү…

Нялх хавар хагдарчих шив дээ

Намар буцалгүй үлдсэн шувууд
Намайг санаа алдхад
Цээжнээс дэрхийн нисээд
Цэцэгсийн дээгүүр сүүдэр унаган одлоо
Нялх хавар хагдарчих шив дээ

Амраг амрагаараа л үлддэг юм бн

Авч чадаагүй, олж чадсан хайрыг
Аргадаж болдоггүй юм бн
Анхнаасаа л хүнийх бсан бол
Амраг амрагаараа л үлддэг юм бн

Альхан заяанд...

Альхан заяанд би
Амраг-нхаа өвөрт нялхарч
Ааш нь тогтоогүй охин төрхийг гээж
Айлын гэргийд хувилах байсан юм болдоо

Бүдрээд бусан...

Хаалганы нь цаана тулж ирчихээд
Ханий чинь харцанд бүдрээд буцахдаа
Хайраа гэж дуудах амыг минь бариж
Ханиа гэж дуудах хүнтэйд нь атаархсаан

Saturday, March 2, 2013

Далайн хэлийг ойлгомоор....


Чиний далай миний мэдэхгүй хэлээр шуурч, миний мэдэхгүй аялгуугаар чамайг бүүвэйлдэг
Нүүрээ будаагүй, үсээ самнаагүй, нүцгэн биеэрээ чиний өврөөс өглөө бүр босч
Нөмгөн тэрлэг нөмрөөд...
Чиний далайн хэлийг сураад хамт шуурч үзэхсэн
Чиний далайн аялгууг сонсож ойлгоод чамайг бүүвэйлэхсэн

Friday, March 1, 2013

Хуучин цамц шиг шүүгээнд өлгөгдмөөргүй байна


" Эрх чөлөө "
Зуун эрийн сэтгэлийг би эзэмдмээр байна
Зуун эрийн уруулаар би энгэр цээжээ үнсүүлмээр байна
Зуун эрийн өвөрт эрхлэн жаргаж, эвхрэн уйлж сэрмээр байна
Орой бүр болзоонд явж
Охин хонгор зан төрхөө гээж
Олиггүй эм шиг аашилмаар байна
Хундага дарсыг бага гэж голмоор байна
Хувцасаа тайлаад нүцгэн алхмаар байна
Хуучин цамц шиг шүүгээнд өлгөгдмөөргүй байна
Энэ миний эрх чөлөөт хүсэл
Ингэвэл чи намайг хардах уу?