Friday, January 3, 2014

Итгэл Хүсэл бид хоёрын...

  1. Ирэхгүйг нь мэдсэн ч гэсэн 
    Итгэл тээн би түүний ард хоцрохдоо 
    Эмтэрсэн сэтгэлээ хайраар нь эмжээд 
    Энэ хайр гэж...
  2. Хүлээсээ суллаж өөрийгөө чөлөөлчхөөд 
    Хүслээ сөрөөд чиггүй төөрмөөр ч 
    Хөврөх бодлын үзүүрт чи л харагдаад бхын 
    Хүлээхээс ...
  3. Хаанаас эхлээд 
    Хаана дуусах тухай төсөөлөөчгүй 
    Хугацаагүй сэтгэл-н манаанд өөр-гөө хүлээд 
    Хуучин дэвтр-н цаас мэтл болсон бн
  4. Үлгэр бүхэн жаргаж төгсдөг орчлонд 
    Үнэн худал 2өрсөлдөн зэрэгцдэг амьдралд 
    Үүдэн хоймрын зөрүү ямарчиг хол юмдээ 
    Үлдэхээс..
  5. Эргээд л ирэх юм шиг санагдаж 
    Эрхгүй дураар одон мартаж үл чадна 
    Хүсэл нь дундуур, хясал нь дөнгүүр… 
    Хүлээхээс өөр яалтай…
  6. Яруухан аяз сэтгэлийн чинадаас дуурсахад 
    Ялдамхан үгс уруул давалгүй үлддэг 
    Яагаад гэж надаас хэзээ ч бүү асуу 
    Явуулахаас..
  7. Уруул даваагү үгс цээжинд хурган 
    Учрал амсаагү зүрхэнд гунигт дуу аялаад бн 
    Уучлаагү ч зэмлэж чадахгү юм 
    Урьд-х шигээ хүлээх-с
  8. Хэцүү буруу бүхнийг өчигдөртэй хамт мартчихмаар 
    Хэнэггүй бодолдоо түүртэх сэтгэлийн чагтагаа яалтайв 
    Хэлэхээс ...
Чиний уруулыг би цонхон дээр зурчихаад
Чийг даасан сормуус хатах эгшинд
Үнсэлтийг чинь жаазанд хийж хананаас зүүж орхичихоод
Үүдэн цаанах болзоот хархүүг хаалга нээхийг хүлээнэ

2014 И-д
Нөмгөн бодол юугаан хүлээлтээр бүслээд
Нөгөө л нэг хаврын бороог хүсэмжлэн байхад
Ноднин орсон цас хайлаагүй л бгаа нь хачин…

Thursday, January 2, 2014

Тэнэмэл салхи…
Хэрмэл сэтгэл…
Тэнэг дурлал…
Хэн?
Хэн байхав дээ би!
Чи тэгвэл…?
Чишшшш…би зүгээр л гурвалжин зүрхтэн
Чи ч ойлгохгүй л дээ!!!
Намайг дуул! гэх юм
Надад хоолой бхгүй гэв!
Нар луу хараад инээ! гэх юм
Нүүрийг минь угаасаа л үрчийлгээд бдаг…инээсэн инээгээгүй ялгаа бхгү
Үрчгэр нүүр тэнэгэр сэтгэл
Үлдсэн нь ердөө л
Угааж…хавчаад
Урагдахаар нь оёчихсон сэтгэлийн л тухай дуу байна
Дуулах уу? яах уу?…

БИ ГАНЦААРДМАЛ ХҮН


Үргэлж олонтой бдаг хүн ч хүнээр дутах, хүнд үнэн сэтгэлээсээ хандах талаар боддоггүй гэдэг…тэр мэдээж хэн нэг нь холдож бхад цаана нь хэн нэгэн бж л бдаг…олонтой бдаг хүн ийм л бдаг бх, хүний үнэн сэтгэл болоод итгэл чухал биш биз…учир нь олон олон хүн ар араасаа хүлээж бдаг болохоор хэн нэгнээр дутаж амьдардаггүй биз ээ… Би бол ганцаардмал хүн, үнэнч сэтгэл бас итгэлээр дутаж, дутхын дайгаар үнэнч сэтгэл, итгэл хоёрын үнэ цэнийг мэдэрч хайрлаж хүндэлдэг юм…бас миний итгэл их үнэтэй, учир нь би олон биш ганц л дайны байж чаддаг тийм л хүн…тэгэхээр бүгдээрээ үнэн ч сэтгэл,итгэл хайрыг хүндлэдэг болхын тулд НИЙТЭЭРЭЭ ЯГ НАД ШИГ ГАНЦААРДМАЛ ХҮН БОЛЦГООЁ…
Чулуунд үлгэр яриад л суудаггүй
Чуулбар ертөнцийн мэдрэмжинд нэг өнгө дутуу
Тэр яг над шиг өнгө байх нь гарцаагүй
Тэрлэгэндээ нууж, нөмөрлүүлэн
Нулимсаар ундаалан өндийсөн цэцэг шиг
Тийм гэхийн аргагүй…яг над шиг өнгө дутуу…
Хувцас дотороо нүв нүцгэн үлдсэнг
Хуучин дурсамжын салхи энгэрт хургасанг
Нарны өөдөөс хараад сар мөрөөдөн суусанг
Насны баталгаа болсон
Нүүрний үрчлээ мэдрүүлэнэ ээ…
Аяга кофегоо ууна
Ая нь таарвал янагхан…ганц үнсэлцчихнэ
Яадым тэгээд цаашнь нүцгэн биений үлгэр
Ямар бдаг тухай яриул яринаа бас…өнөө шөнө
Хайрыг би хүлээлт гэж ойлгоод
Хариуд нь бас итгэлээр бэлэг бариад л явсан чинь
Эцэсдээ зүгээр л хайр биш
Эвтэйхэээн аргалаад хэлвэл шохоорхол бсан…


Би эндхийн хүн биш
Биенд минь нэг биш нилээд хэдэн зүрх бгаа
Нэг нь чамайг хайрлаж бхад нэг нь чамайг үзэн ядаж бдаг
Түүгээр ч зогсохгүй нэг нь чамаг хүлээж бхад нэг нь чамайг хуурах тухай сэтгэж эхлэдэг
Нэг ч зүрхэнд нь чиний тухай бус бодол үл оршдог болохоор
Нээрээ л би эндхийн хүн биш…тэгээл чи надад хайргүй
Хуурамчын дүрд хувирчихаад
Хувцаснаас зулгаан чаргууцалдаад
Уржинан орсон бороонд
Угаагдаж өгдөггүй энэ худалчуудыг яамаарч юмбэ дээ
Хаана ч юу ч хийж яваад гээчихсэн ч юмуу, мартчихсан ч юмуу нэг тийм мэдрэмж ганцаардал гээчийг гараасаа бас хөтлөчихөөд орны өмнө оцойж суугаад…надад нар болон сарны ялгааг ойлгуулах гэж дуулхаас эхлүүлээд уйлж ч нэг үзэн ятгах хооронд би зүйрмэглэчихсэн бсан…ямар юмаа хийж ганцаардал хөтлөж ирсэн хог вэ тэр!!!
Дээврийн ус хайлаад дуслах…
Дэндүү дотно энэ мэдрэмж
Хаврых бөгөөд хайрых…
Үгүй нь үнэн байхгүй нь бүүр ойлгомжтой
Үүлэн чөлөөний хямдхан бөгөөд нууцхан нар
Сэтгэл хоосон, тархи эзгүй мэдрэмж
Сэрж мэдрэх догдлол нэгээхэн ч үгүй
Гомдол гоморхол тэргүүтэй
Нялх хаврын төгсгөлийн төлөөсөнд
Голын уснаа хөвөх
Намрын навч
Нэгдл бөгөөд сарнилт нь
Нээрээ л яг над шиг...
Хавар, намар аааа
Ирэхгүйг нь мэдсэн ч гэсэн
Итгэл тээн би түүний ард хоцрохдоо
Эмтэрсэн сэтгэлээ хайраар нь эмжээд
Энэ хайр гэж гэж бодон...бодолтоо найдсан
Буцаад л ирэх хаврын шувууд болон
Хайр дуудах өдрүүдээс нь өмнө
Амжиж би өөрийгөө хэн нэгэнд бэлэглэчээд
Ахиад чамруу эргэхгүйгээр яваад л өгмөөр байх юм...

Яруу алдарт хайр дурлал минь ээ
Ямархан хүлээсээр чи намайг хүлээ вэ?
Миний энэ их хүлээлт дунд
Морилон ирсэн бодол минь
Угаасаа энд надаас өөр хэн ч байгаагүй болохоор
Уртаас урт хүлээлтэнд минь
Хань дуудаж ганцаардал хөтлөөд ирсэн бололтой
Үргэлжид л сүүлчийн бороо анхны цастай холилдон орж байдаг
Үүд болоод хоймор үгүй сэтгэл дотор минь
Эхлэл төгсгөл гэж үгүйтэй зэрэгцэн
Энд дуусдаггүй хүлээлт л байгаа...
Тавтай морил л доо
Мэдсээр байж хүлээгээд л
Минийх бишд нь улам шунаад л…
Дэвтэрийн цаасны буланд хайр гэгчийг бичин доор нь уруулыг чинь зураад
Дэггүй насны гэгэлгэн дурсамжаар ая зохион аялаад
Бодлоос тасран хөврөх жаргалаар жигүүр хийн
Болдогсон бол чамдаа эрхэлж тунимаар нялх сэтгэлдээ би өөрөө бүүвэйлэгдэнэ
Үнэн голоос чамдаа хайртай юм болохоороо
Үгдэрсэн шалыг нулимсаараа дэвттэл би хүлээж
Чамайг санан дүнсийж, бодолд дарагдсан
Чамгүй өдрүүд одоо надад жаргал мэт…
Эмзэг зүрхний хөндүүрийг хөндөн байж
Эргэж ирэхгүй одсон чамаас ядаж ганц удаа
Хайртай байсан уу? гэж асуумаар…
Надаас одоо хайрын сайхан үгс олдохгүй ээ
Намрын шаргал өдрүүдэд чиний хагацалын үгтэй хамт гээчихсэн Намайг мартан жаргал зөгнөсөн чиний хайрын дугараанд чинь
Насаараа дуусахгүй хүлээлт минь дурсагдах болно…
Үүрдийх гэдэг үйлдэл зуурдых хэмээх дагуултай
Үнэнч гэх сэтгэл хуурамчын сүүдэртэй нь бас л хачин
Дурсах дурсамж цөөрч дуулах дуу ихсээд ирэх тоолонд
Дуусдаггүй тэр их хайрыг би мартаж эхлэсэний баталгаа мэт…
Урь унасан зөөлөн салхи энгэр юугаар наадахтай зэрэгцэн
Уярч догдлон хүлээх түүндээ одоо болтол хайртайгаа мэдрэнэ…
Ялдамхан уруулаар үнсэж таалах нь л
Янаг араншинг сэрээн хөглөөд
Хас сарны туяанд хаш цээж нүцгэн байх нь
Хачин их сэдэл төрүүлэм…тийм цаг хугацаанд чамтай хамт
Бүсгүйн гоо бие нүцгэн бхдаа төгс гэмээрнь
Эр хүний гарын аяс бизээ…
Бүүр түүрхэн жаргалын амт ховорхон гэхнь
Энэ биений л ганц шунал бизээ…
Өрцөн дор нь амьсгал давхцах нь
Өрнөл мэт
Өлмий дор хувцас хөглөрөх нь
Үргэлжлэл мэт