Friday, May 24, 2013

Зүрхэнд байгаа...



Намрын шар навч шиг 
Цээжнээс хагдарч унасан
Жижигхэн зүрхэнд 
Надаас холдсон хайруудын дурсамж хадгалаастай байгаа

Thursday, May 23, 2013



Насанд дарагдаагүй... нартад дасаагүй
Хөндийн зэрэглээ шиг сарничих 
Намайг тийм л бодлогогүй бхад, байсаар ч бхад 
Хүүхэн хонгор гэж наймаг хайрлах эрчүүд ээ...
Би цэцэг, жимс биш... Идчих гээд, тасалчих гээд байхаа боль

Хачин л зантай хэвээрээ байгаа



Хачин ааштай,зөрүүд зантай бсан 
Яг л тэр хэвээрээ 
Хачин хайр,зөрүү тавилангаар 
Ямар их хайрлаа вэ…Би чамайг…
Хачин болохоор чи ойлгосонгүй

Буцахдаа...



Нулимс чинь уруул даван урсхад 
Чиний амьдрал амтагдсан болохоор 
Нууцхан заяанд дутуу янаглаад буцахдаа би 
Чиний хайранд бүдчинэ…