Sunday, August 17, 2014

Ээж дээ эргэж ирээрэй

Төрж чадаагүй үрийнхээ өмнө өвдөг сөгдөн өчих өчил дэндүү олоон…хэвэлд амь бүрэлдэж байгааг мэдэх тэр л үед хорвоод би хичнээн ариун, хичнээн үзэсгэлэнтэй вэ гэдгээ мэдрэн, сүүн дээр гишиглэн, сүүдрээс дөлөн амьдармаар болж хайр, халуун цус дүүрэн байдаг ээжийнхээ элгэнд ойртоорой үр минь гэж аядуухан хэлж, намдуухан алхах алхаагаараа бүүвэйлсэнсэн…намайг эсвэл аавыгаа өвччихсөн мэт адилхан нүд, хөөрхөн хамар, жижигхэн гар…Миний эд эсээс бүрэлдсэн амь миний өөдөөс харан -Яагаад тэргүүтэй ертөнцийн мянга мянган зүйлсийн учир шалтгааныг олох гэж асууж шалгаан, шулагнан гүйж, эрхлэн байгааг нь төсөөлсөнсөн…Энгэрт сүү эвлэж энхрий бяцхан үр минь цэцэгнээс ч энхэр сэвлэгнийхээ үнэрээр сэтгэл бялхаан нойрсон байгааг нь мөрөөдсөнсөн…Ирэх буцах хугацаа нь дэндүү богино, энэ хооронд мэдрүүлсэн жаргал нь дэндүү урт байж…Хэдхэн хоногийн өмнө чи энд, энэ дотор, надад, хэвлийд минь байсан…одоо харин алга…Ээж дээ заавал эргээд ирээрэй үр минь…

No comments:

Post a Comment