Өөрөөрөө хөшөө босголоо
Нүв нүцгэн тэнгэрт бас
Нүдгүй гунигт шөнүүдэд
Нулимсаараа од шигтгэж саранд ханьсуулаад
Эргэн тойрноо хархад
Ахиж хэзээ ч уйлмааргүй бас дурламааргүй…
Дурлал гээчийг чиний нэртэй хамт
Дурсамж гэж нэрлээд хуучин дэвтэртээ хавчуулаад
Маргааш өөд алхах зориг нэмэх гэж
Өчигдөрт би өөрийгөө булшлаад
Өнгөрсөн цаг хугацаан дахь Өөрөөрөө хөшөө босголоо
No comments:
Post a Comment