Friday, August 9, 2013

Хиргисүүрийн тухай багахаан юм бичлээ




Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхлэн үед холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүгрүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой болсон юм. Ихэнх тохиолдолт булшны нүх ухалгүй гарын хөрсөн дээр хүнээ тавьж толгойг нь баруун ба баруун хойд зүгт хандуулан чулуугаар дарж оршуулдаг байсан байна. Монгол нутагт хиргисүүрийн судалаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгын жишээ нь Монгол нутагт малтан шинжлэсэн хиргисүүрийн тоо өнөөгийн байдлаар 11 газарт нийт 87 орчим болоод байгаа юм. 2006 онд Хөвсгөл аймагийн Бүрэнтогтох, Арбулаг сумдын нутагт хүрлийн үед холбогдох 7 булш, хиргисүүрийг малтан судалсаны зөвхөн нэгээс нь хүний яс гарч исэн байна. Хиргисүүрт үнэт эдлэл болон эд өлгийн зүйл байдаг гэх буруу ойлголтоос болж хүмүүс хиргисүүрийг маш ихээр ухаж сүйтгэж байгааг дурдих нь зүйтэй болов уу. Хиргисүүрийг малтан жинжлэхэд малын яс, адууны хүзүүний нугалам яс, цөөн тооны хүний яс илэрсэн байна. Мөн хиргисүүрхэлб эр нь дөрвөлжин болон дугираг хэлбэртэй байсан бол хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг байна. Судлаачид эрэгтэй эмэгтэй хүнийг оршуулсан хиргисүүрийн хэлбэр нь өөр байна уу гэж таамаглан судалгаа хийсэн боловч хэлбэр болон хэмжээ нь тухайн хүний нас хүйстэй ямар ч холбоогүй байсан байна. Харин хиргисүүрийн том жижиг хэмжээ нь тухайн үед язгууртан гаралтай эрх мэдэлтэй хүнийг оршуулахдаа том хэмжээтэй, олон дагуул булштай байсан болов уу гэсэн таамаг гаргаад байгаа юм байна. Энэ дашрамд энэхүү судалгааг хийж байгаа бүх судлаачиддаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу


























No comments:

Post a Comment