Thursday, August 8, 2013

Өөрийг минь л үлдээж хайрлаач дээ




Төрсөн өдөр...бишээээ миний энэ ертөнцөд төөрсөн өдөр. Хаанаас ирсэн ээ мэдэхгүй дээ хаашаа буцахаа ч ойлгохгүй хоёр хөлөө ээлжлэн зөөж алхах ёстойг л мэдээд байгаа юм. Өөрийг минь өөрөөр минь л үлдээж хайрлаач дээ...өнгө өнгийн өдөр хоног дунд би бүр төөрч гүйцлээ. Улбар бол улбар, улаан бол улаан, учиргүй ягаан биш л бол болоо шүү дээ...аан тийм би улаан...Ямартай ч буцах үед ээ ял гавъяа шийтгэл цол гуншин,ялдамхан янагхан бие хаа, уруул бэлхүүс,янаг хонгор үнсэлт,гуниг гутрал,баяр хөөр бүгдийг орхиод...хоёр метр даавуунд л ороолгоод буцна гэдгээ мэдээд байгаа юм...Гэхдээ хаашаа...би ирсэн газартаа иргээд багтахгүй шүү дээ... Нүгэл ээ цайлганх буяны хураа гүйцээгээгүй надад Нүүрээ далдлах зайгүй цав цагаан цас... Ээж ээ би хаанаас ирсэн юм бэ?

No comments:

Post a Comment