Thursday, August 8, 2013
Эвдэрсэн итгэл
Хагарч бутарч үйрч үгүй болсон зүрхний үртэс…ширхэг бүрийг түүж эвлүүлэх гэж оролдоод чадаагүй ээ…ямар алх хадаас,цавуу бариад суултай биш. Би олон зүйлд итгэсээн…Тэд худал болох бүрт зүрх сэтгэл эмтэрсэн…-Жишээлбэл юунд гэж үү? Өглөөн шүүдэрийг тэнгэрийн охидын нулимс гэж аан бас навч өвөлжин цасан дор үнсэлцдэг гэж бас би…ммммм…цас бороо хоёр үүлнээс биш бүүр өөр юмнаас ордог гэж итгэдэг байсан.За ингээд л энэ итгэлийн тухай сонссон хүн бүр намайг тэнэг мангар,эргүү балайгаар нь ил далд янз янзаар л ярисан даа.Харин хайр гэж байдаггүй,ганцаардал,гуниг тэргүүтэй худалч хуурамч, зэрлэг балмад хүмүүсийн талаарх эвдэрсэн итгэлд минь болохоор хүмүүс итгэж бүүр ам уралдуулан надад дэвэргэж ярихийг нь яана…Ингээд л итгэл эвдэрсээн тэр бүүр цуурсан байсан ч бутарч алга болсон…олоон жилийн болж байна…Эвдэрсэн итгэлийг надад эвлүүлж өгөөгүй ч надад эвлүүлэх зориг тэвчээр,сэтгэлийн хат болоод биеийн жаргалыг харин нэг хүн өгсөн шүү…Та нар нэрийг нь мэдмээр байна уу? түүний нэр миний сэтгэлд байгаа…харин бие нь үү?…Мэдэхгүй ээ ямар ч л байсан миний хажууд байхгүй байна, хаа нэгтээ явж байгаа байх…
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment