Thursday, August 8, 2013
Өчигдөр уйлаад байсан нүд
Нэг их хөөрхөн бүсгүй…хараад л баймаар…ямар гээчийн гоо үзэсгэлэн гэхээр тийм байдаг юм бол. Надруу нэг удаа ч болов эгцлэн хараагүй ч би тэр нүдэнд шууд л дурлачихсан…Хараад л хараад л…хажуугаар нь бас эрхлэхээ мартаагүй ээ…Уйлчихлаа…нөгөө хөөрхөн нүд чинь. Уйлсан мөртлөө л хөөрхөн нүд. Өө тэнгэр минь тэр уйлаад байж байхдаа хүртэл тийм энхрий,тийм гэхийн аргагүй үзэсгэлэнтэй нүд…харин инээхээрээ ямар бол…Үгүй ер нь өглөө сэрхэд тийм нүд өөдөөс чинь талимааран харж,халуун амьсгалаараа чамайг төөнөн, уйлж байхад үл ялиг чичирч байсан тэр зөөлхөн булбарай уруул үнсэж байвал яах вэ? гэж дэргэдэх залуугаас асуумаар болов… -Хэн? - Хэн үү? мммм нөгөө хэн, за хэн ч яахав дээ машин угааж байсан залуу эсвэл за бүр болъё маргааш надтай танилцах шинэхэн танил…за хэн ч байсан яадын толгой эргүүлээд хаячих юм… Ингэхэд бороо ороод байгаа юм байна шдээ…ГАДАА
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment