Tuesday, August 27, 2013

чи надаас дэндүү хол байсан



Бороо ороод л... тэр гудамжинд чи зогсож байсан
Босгоод мартсан хөшөө шиг өөдөөс дүнсийж байсан
Тэнгэр шиг уужим мөртлөө нэг л дүнсгэр
Тийм нэг байдалтай...
Уруул дээр чинь тэгхэд би өлмий дээрээ зогсон байж үнссэн бол надаас
Уучлал эрэх нүдээ чи аних байсан болов уу...
Ганцхан алхаад л би гарт чинь хүрчих байсан
Ганц нэг дуслах хүйтэн бороонд чи тэгээд л дулаацчихаад
Миний нулимс бороон дусал хоёрыг ялгах байсан
Мэлмэрүүлэн уйлж байгааг минь мэдэх байсан
Энэ л гараар би тэврүүлэх юмсан гэж хүсэн хүсэвч
Эхнэрийнхээ зургийг чи тас атгачихсан байсан
Дэргэд минь зогсож байсан мөртлөө
Дэндүү хол...чи надаас дэндүү хол байсан

хүсэл



Нүүрнээсээ хэв авсан барималаа 
Нүглийн өөдөөс харуулж тавиад 
Нүв нүцгэн жаргахсан...

Байх ч болно…



Чи дандаа л надад хайртай хүний дүрд тоглож
Чихэнд сонсож болох хамаг л сайхан халуун, нялуун үгсийг хэлсэн…
Байна
Байсаар л бн
Байх ч болно…

Үр дүн



Бүдэрч унаад өвдөг шалбарах…за бүр даамжираад үхэж магад…эсвэл үлгэрт гардаг гүнж шиг ээрүүлийн зүүнд хатгуулаад нөгөө ертөнцийг зорих ч юм билүү…хэн л намайг үхэх гээд хэвтэж бхад үнсэж сэрээхэв. Эмч лав биш. Юмыг яаж мэдхэв амжаад хэлэх үг байна аа… За тэр яахав кофе хөрчихөж…

Ганцхан хүнд



Ганцхан хүнд ганцхан шүлэг зориулааад дараа нь цэг тавиад бүгдийг дуусгачих юмсан...ахиад чийг даасан дэр, чилж хөшсөн харц, чинийх гэж өөрийгөө тэврэх шөнө, чив чимээгүй гуниг нисэн одоод ертөнцийн олон чимээнээс нэг л чимээг уруулан завсраар шүүрс алдахтай зэрэгцүүлэн чихэн дээр нь...Нум адил хотойх зоо...Яг цэцэг шиг найгах л...Өглөө өр нимгэн бүсгүйн дүртэй сэрэх л...


Шөнийн хоёр цаг…хар талх,хар кофе…цээжин дахь шувууд толгойруу нүүн шаагилдаад…өрцөн цаана өнчин…зүрх харин хайраар дүүрэн… БАЙНА