Нүүрнээсээ хэв авсан барималаа
Нүглийн өөдөөс харуулж тавиад
Нүв нүцгэн жаргахсан...
...Би
Тэнхээ мэдэн өндийж
Тэнгэрт дурласан цэцэг байсан
Намар боллоо...
Надад одоо дусал нулимс ч үлдсэнгүй ээ
Нартай бороо шиг л уйлсан
бн
Нүүрнээсээ л хэв аваад
Нүцгэн үнэний өөдөөс харуулан тавичихаад
Тийм их эмзэг, энхрий, тэр гэхийн аргагүй олон бодол дундаа
Тэнгэрийн охидын нулимсыг шүүдэр гэж итгэсэн чигтээ л алхаад баймаар
Намар яг над шиг юм аа
Нүүрнээсээ
хэв авсан барималаа
Нүглийн өөдөөс харуулж тавиад
Нүв нүцгэн жаргахсан...
No comments:
Post a Comment