Sunday, August 17, 2014

Хөлд нь сууж аргадан,яаж хайрлан, яаж хүндлэн, ямар мөрөөдлөөр жигүүрлэн, ямар итгэл өвөртлөн байгаа тухайгаа ярих тусам гэдийх…гэдийсэн чигтээ явбал явнал биздээ амь амьдрал, амьсгал, зүрх сэтгэл, эд эс, өвч биеийг тэр чигт нь эзэмдсэн ч гэлээ ядам хуруунаас зүрх дамжин гүйх цус минь биш дээ ямар…ядам хуруунаас зүрхрүү урсаж байдаг цусны урсгал бол хүний амьдралын гол зүйл гэж байгаа…тэгээд л ядам хуруунд хуримын бөгж зүүдэг…
Эмтэрсэн зүрхээ
Эвлүүлж тоглоод
Эвдэрсэн итгэлээ
Индүүдэж наагаад
Буйдан дээрээ тухлан сууж
Бусдын адил амьдархаар шийдэв

Итгэсэн…хүлээсэн…одоо тэвчих л үлдсэн…үснийхээ туузанд тэвчээрээ зангидаад хийсгэж орхив :-)
Өчигдөрт үлдсэн дурсамжаас гэнэн зан дурсагдаж
Өнгөлзөж хүлээсэн өдрүүдээс нулимс амтагдаж
Өрцөн цаана ээдэрсэн учирлаас алдаа мэдрэгдэж
Өнөөдөр харин бүгдийг мартсандаа сэтгэл тайван байна
Зөн…
Зөн гэдэг үлгэрийн мэт боловч үнэн хэрэгтээ бас л үнэн бодит байх…зарим нэг нь ирэх ёсгүй цаг хугацаа, үе, нөхцөл байдлаа мэдрээд эхийн хэвэлд бүрэлдээд л буцаж байхад…зарим нэг нь зүүдээ манаж, бодлоо ээрсээр байгаад л ямар нэг зөнгөө үнэн болохыг мэдэрчиж байж жишээтэй…хүсэж ирдэг гэдэг чинь хүний заяа тосож, хүзүүнд толгой өндөрлөх хувь тавилан байдаг юм байна…бүүвэйн дуу аялан суух зөн төрөөгүйд гайхах зүйл огтоосоо ч алга…
Чамалхайндаа хөтлөгдөн сэтгэлээ сонсолгүй
Чангаас чанга тэврэн эрхэлж
Цааш эргэх ч сэдэл өгөлгүй
Цамцных нь товчыг товчлон суумаар ч
Бодол хүсэл зөрөх тоолонд
Борог орчлон дахь уртын урт замд
Ганц өөрийн тухай бодлоо ганзаглаад
Гараад л явчихмаар хүсэл төрнө
Үргэлж бодол санаанд урилгагүй зочилогч
Үнгэгдсэн дэвтрийн хуудсанд үлдэгч
Дурсамж эзлэн зүрхэнд орших
Дурлалууддаа би одоо ч хайртай хэвээр
Мэдлэгийнхээ хайрцагаар биш
Мэдрэмжийнхээ цараагаар тэмтэрч ойлговол урлаг тархийг илүү үрчийлгэнэ дээ хө :-)