Thursday, November 7, 2013
Wednesday, November 6, 2013
Нүцгэн мөр, гэрлийн бүрхүүл мэт цагаан хэнхдэг
Нүцгэн мөр, гэрлийн бүрхүүл мэт цагаан хэнхдэг
Нүүр өөд төөнөх халуун амьсгал
Энгэр задгайрах мөчид
Эхлээд хөл, дараа нь амьсгал тэгээд зүрх зогсох шиг
Сүрдүүлэнгүй дүрлийсэн тохуутай ихэмсэг энхрийлсэн захирангуй харц
Сүйн бөгж, сүүн зам, сул асгарсан гэзэг
Хөхөмдөг цонхны туяа ягаан өнгөтэй болон хувирахуйд
Хөхний ганган товч, хүүхэн хонгор ааль
Хүслийн анир сэрээн
Хөл доорх ертөнц намайг бүсгүй хүн хэмээн бүүвэйлэх л…
Хамт биш ч гэсэн хажууд бгаад нь итгэж
Харчуулын тайчсан харцнаас нуугдсан он жилүүдийн төгсгөлд
Зүүднээс бас зүрхнээс дүр нь арчигдаж
Зүүдэлгүй сэтгэл сэмэрсэн итгэлээр солигдож
Дахин хэзээ ч хайртай гэж чамдаа хэлж чадахгүй болсоноо ухаарах мөчид
Сүүдрээ хүртэл гээж чиний тухай бодолд хөтлүүлээд
Дасаагүй амрагаар аргадуулан мөчөөрхсөн сэтгэлийг тайтгаруулаад
Сүүрс алдан жаргамаар болж энхэр сэдэл төрхөд
Дэрээрээ нулимсаа арчин хөрвөөж үүр цайлган
Дэндүү хайртайгаа улам ихээр мэдрэнэ…
Хайрын тухай бодохтой зэрэгцэн хүлээлт дэргэд ирсээр
Хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдэд талархаад баршгүй сэдэл төрнө
Дэрээ нэвширтэл уйлан, бодол хөглөрүүлэн алхахтай зэрэгцэн
Дэргэд үргэлж хамт бсан түүнээс аргадах,зэмлэхийн аль нь ч мэдрэгдээгүйг бодохтой зэрэгцэн
Сүүдэр гэж мэдсэн
Сүүлчийн хань…хажууд бхгүй чамаас хойшхи нь СҮҮДЭР минь л бсан бн
Чамд, чиний, чамайг хайрласан хайрын тухай
Чанх дэргэдээс минь холдоод одчихсонд гунисан тухай
Хожим би бүгдийг мартчихаж магадгүй гэсэн дээ биш
Хорвоог-н олон өдрүүдийг чамгүй яаж өнгөрөөж байгаа тухай
Зүрх хов хоосон…ухаан сульдаж
Зүүд дүүрэн чиний инээмсэглэл…сэтгэл хүйтэн
Багтарчих гээд харуусал надаас зулгааж тарчлаад байгаа тул
Баталгаа болон үлдэг гэж БИЧДЭГ юм
Зөрөг замын хаа нэгтэй нь таардаг л юм бол
Зүгээр л танихгүй мэт өнгөрөөрэй
Хонгор минь чамайг санан санан хүлээсэн
Хорвоог-н олон шөнүүд багадаагүй юм шүү
Тэр үед надад гунигт дурсамж хэрэггүй
Тэгээд ч чиний хайр амлаж байсан бүсгүй
Тэвэртээ хоосон,сэтгэлдээ чиний хэлсэн үг бүрт ягштал итгээд хоцорсон болохоор
Тийм л их хайртай хэвээр л чамтай таарах болно
Хожмын нэгэн өдөр уулзах заяа байвал
Холуурхан танихгүй мэт зөрөөрэй
Би түүнд…Өөрөө өөртэйгөө сайн ярилцаад дараа нь надтай яриарай гэсэн одоог хүртэл таг чиг…бодвол өөртэйгөө одоо болтол ярилцсаар л суугаа юм болов уу? Үгүй дээ…үгүй…надаас өөр хэн нэгнийг зүрхэндээ оруулаад тэндээ бүр тухтай дулаахан гэгчийн үүр засаж өгөөд сэтгэлийн удирдлагаа гарт нь бариулаад тухлуулчихсан биз дээ…би гэж тэнэг өөртэйгөө ярилцаж дуусаад надтай ярих-г нь хүлээгээд л суух…Гэтэл тэр надаас бусадтай нь амаа чилтэл ярилцдаг юм билээ…Тэхээр бичих хэрэгтэй юм болов уу?…Бичсээн…бичих бичихдээ би дэргэдээ байгаа хүнийг гансартал шүлэг тэрлэсэн, өөрөө ч тэрэндээ бүр уусаад,бүтэлгүй дурлалт нэгэн бөгөөд булшлагдсан дурсамж болтол бичсэн…Мартах л үлдэж…одоо…март
Subscribe to:
Posts (Atom)