Sunday, October 26, 2014



Инээднийхээ цаана
Эмтэрсэн зүрхнийхээ ширхэг бүрийг
Эвлүүлэн нааж хэрхэн шархирч байсанг чи
Эргэж ч харалгүй одохдоо бодхыг ч хүсээгүй...
Анзаарах ч сөхөө үгүй цааш одсон чамд
Атгахан зүрхээ би дэлгээд
Алган дээр чинь тавиад харуулвал
Алдаад унагачихмаар тийм л болсон...
Зай завсар бүрт нь гуниг гэдэг өнгө чигжээстэй
Жаахан хэлтэрхий нь тэр чигтээ
Чиний надад хэлсэн хайрын сайхан үгсийн
Үсэг бүр нь сийлээстэй байгаа
Ийм зүрх цээжинд хөндүүр оргиулан оршиж
Ирэх өдрийг чинь хүлээн хугацаагүй манаанд зогсож
Хүн чулууны нүдийг эрэх мэт нэгэн бүсгүй
Хүнийрхүү хүйтэн орчлонгоос чамайг хайн тэнүүчлэн байгаа...
Хайр гээч зүйлийн төлөө юу хийж чадах вэ? зүрхээ арилжиж, эрх чөлөөгөө боомилож, сэтгэлдээ чулуу дүүжлээд гүүрэн дээрээс түлхэж чадах уу?

Толинд бус усанд ойсон дүрсээ харж
Ноднин ороогүй цасны тухай эргэцүүлэн суухан
Тээр жилд мартагдсан дурсамж сэдрэнэ

Sunday, August 17, 2014

Учрах хүмүүс учраад холдох нэгнь холдоод явдаг гэж нээрээл надаас өөрсдөө холдогсодыг үлдээх гээч яахым билээ...харин аз жаргал хүсэхнь зүйтэй

Хайртай хайргүй
Ханьтай ханьгүй
Хаашаа ч явах чөлөө үгүй
Хачин нам гүм амьдралд
Дасаад удсан бх юм
Дахиад зөндөө урт амьдармаар…
Хүсэл

Эрээ цээргүй гуниж суусан дурсамжаа
Ээмэг зүүсгэлтэйгаа хамт тайлж
Эзэнгүй олон шөнийг нь
Эрээн алчуураараа салхи наадуулан үдсэн бх юм

Ишшшшш...би гэж хүн угтаан бол сэтгэлийн тэжээвэр амьтан бсан бгаа юм. Хайр гэж итгэн хүлээлтийн манаанд сайн дураараа хугацаагүй зогсох дуртайдаа л одоо байгаа байдал дээрээ ирчихсэн зогсож байгаа юм...Харин одоо эндээс эргээд хархад юу бодогдоно вэ гэхээр...надад гаргасан өчүүхэн сэтгэлээр нь өөрийгөө тэгж их тэжээх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу...үгүй ер нь яагаад өөрөө өөрийгөө тэжээгээд байж чадахгүй өрөөл бусдаас хайр хүлээн, сэтгэл горьдоод өдийг хүртэл явчихсан юм гэх тэргүүтэй бодол хөвөрч бн...өчигдөрийг хүртэл ганцаар явж болсон хойно өнөөдөр л надад амсуулсан жаахан сэтгэлд нь татагдаж тэрний сэтгэлийн тэжээвэр амьтан болж болмооргүйсэн...битгий дас, битгий хүлээ, битгтий дурла, битгий хайрла...тэрний хувьд чи хэн ч биш тэжээвэр амьтан
Үүдэн цаанаа өлмий дээрээ зогсон бж
Нарнаас гуйн, наснаасаа хэлтлэн бж
Үр минь чамайг тэртээгээс энд авч ирсэн юм шүү

Хэвлийд бүрэлдсэн амь…хэдийнээ дотор минь оршиж…үүрд мөнхийн аз жаргал мэдрүүлэн…бүсгүй хүний нөмгөн заяаг минь түшилцсээн…хамгийн сайхан нь тэр л байсан…