Sunday, April 27, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Нулимстай уруулыг минь аргадан үнсэх эгшинд
Нуухаас өөр аргагүй хайр гэхийг ухаарах л…
2014.4.4

Сэтгэл гэгч жолоогүй болохоор
Сэмэрхий нь нулимс болдог

Амьсгалмаар…инээмсэглэмээр
Амрагламаар…атгахан зүрхэнд нь үүрээ засмаар бн
Даанч чи хүнийх…
Дасгаагүй амраг-н
 Давчуухан учрал минь дээ

Хүсэх тусам хясаж
Хүнийх байх тусам дасах
Эзэрхүү дээрэлхүү сэтгэл
Энэ биенд захирагдахаан болиод байна…

Хувцасгүй бие…хуучинсаг сэтгэл
Худалгүй үнэнтэй салхын аргагүй ижилсэн дасаад
Хүний хүн ч миний хайр гэх тэр залууг
Хүлээхийн ихээр хүлээнэ…

Хувь заяандаа эзэнтэй түүн-г хүлээн
Хуруундах бөгжөө тайлж суухын оронд
Бодлын үзүүрээс чангаалгахгүйгээр
Борог орчлонг-н эргүүлэгт гээ…

Ямар их гуниг
Ямар их хоосон мэдрэмж
Ямар их өвтөл
Яг өөдөөс ширтэн инээмсэглэж бна гээч

Ганцаардал
Тэрний тухай дууг
Түүний өвөрт үлдээчихсэн

Дотноос дотнохон бүр зүрхэнд ойр
Сэтгэлд үүрээ засчихсан
Дотоод сэтгэлийн минь эмзэглэл бол
ЧИ

Үнсүүлмээр
Өлмий дээрээ зогсон хүзүүгээр нь тэвэрмээр
Үнсүүлмээр
Өөрийгөө гээн өрцөн доор нь жаргамаар
Ерөөсөө л үнсүүлмээр байна

Борог орчлонг-н нэгэн үдэш
Болзоот залууг-н тэвэрт эрхэлсэн минь
Борооны үнэр шиг нэг л дотнохон
Бодолд минь үлдсэн байх юм

Анхны үнсэлт...
Ард хоцорсон өдөр хоногуудын дурсамжтай хамт
Хоёр дахь үнсэлтийн эзэний уруулд
Хүргэж өгөн даатгаад буцчихлаа
2014 М-д


No comments:

Post a Comment