Учрах хүмүүс учраад холдох нэгнь холдоод явдаг гэж нээрээл надаас
өөрсдөө холдогсодыг үлдээх гээч яахым билээ...харин аз жаргал хүсэхнь
зүйтэй
Хайртай хайргүй
Ханьтай ханьгүй
Хаашаа ч явах чөлөө үгүй
Хачин нам гүм амьдралд
Дасаад удсан бх юм
Дахиад зөндөө урт амьдармаар…
Хүсэл
Эрээ цээргүй гуниж суусан дурсамжаа
Ээмэг зүүсгэлтэйгаа хамт тайлж
Эзэнгүй олон шөнийг нь
Эрээн алчуураараа салхи наадуулан үдсэн бх юм
Sunday, August 17, 2014
Ишшшшш...би гэж хүн угтаан бол сэтгэлийн тэжээвэр амьтан бсан бгаа юм.
Хайр гэж итгэн хүлээлтийн манаанд сайн дураараа хугацаагүй зогсох
дуртайдаа л одоо байгаа байдал дээрээ ирчихсэн зогсож байгаа юм...Харин
одоо эндээс эргээд хархад юу бодогдоно вэ гэхээр...надад гаргасан
өчүүхэн сэтгэлээр нь өөрийгөө тэгж их тэжээх хэрэг байсан ч юм уу үгүй ч
юм уу...үгүй ер нь яагаад өөрөө өөрийгөө тэжээгээд байж чадахгүй өрөөл
бусдаас хайр хүлээн, сэтгэл горьдоод өдийг хүртэл явчихсан юм гэх
тэргүүтэй бодол хөвөрч бн...өчигдөрийг хүртэл ганцаар явж болсон хойно
өнөөдөр л надад амсуулсан жаахан сэтгэлд нь татагдаж тэрний сэтгэлийн
тэжээвэр амьтан болж болмооргүйсэн...битгий дас, битгий хүлээ, битгтий
дурла, битгий хайрла...тэрний хувьд чи хэн ч биш тэжээвэр амьтан
Бие дотор болдог үймээнийг танин мэдэв
Бие дотор бужигнаан үүсэв…зүрх тархи хоёр урд хойноо ороод хөөцөлдөж байх юм…учир юу юм бол гээд хэрэгт дурлан өнгийж удаан гэгч нь ажиж суулаа. Үнэн хэрэгтээ тархи нь зүрхээ нэг сайн хашраах гэж хөөж туугаад, араас нь хашгичиж гуугчин, би тайван баймаар байна гэх тэргүүтэй үгсийг араас нь чулуудан хэрвээ гүйцэж очоод зүрхийг бариад авдаг л юм бол нүүрэн дундуур нь нэг сайн буулгаад өгөх янзтай их л бухимдсан шинжтэй элдэн хөөж байна. Бодвол зүрх л нэг хэрэг тариад зугтаж байгаа бололтой, тэгээд зугтааж байгаа юм бол юундаа өөр дотороо, өвч биендээ эргэлдээд байгаа тухай сэмээрхэн шиг тархинд сонсогдохгүйгээр зүрхнээс асуутал
Зүрх: - Энийг хар гээд тас тэвэрчихсэн нэг зүйлээ харууллаа, би чамд хайртай…гэсэн бичиг байв
Би: - Энэ тэгээд?
Зүрх: -Тэгээдсээд байх юу байхав дээ, би ч бас хайртай
Би: -Үгүй ээ тэгээд… гэтэл зүрх шууд л яриа таслаад
Зүрх: -ХАЙР /гэж чанга хашгираад/ Чи хайр гэж мэдэх үү? би хайраа тэврээд зугтаж байна, тархи харин хайр биш зөвхөн үүнээс болж гуних, ганцаардах таагүй мэдрэмжинд эмзэглээд намайг ахиж хайрын тухай яриад үзээрэй гэх тэргүүтэй хүний ёсноос ангид / эзэнтэй хүнийг хайрлах/ хайр дурлал тэвэрч гүйж байгаад минь дургүйцэн тасалгаанд хорих гээд хөөгөөд байгаа юм гэж хэлэв
Би: -Чи сая ХАЙР гээд хашгирчихлаа,одоо тархи бгаа газраас чинь чамайг олно доо гэтэл
Зүрх: -Зүгээрээ би бүр болохгүй бол сэтгэлрүү очоод нуугдчихна гэж хэлээд цааш гүйж одов
Хөөрхий зүрх сэтгэлдээ ямар нэг саад бэрхшээлгүй,тархиндаа баригдчихгүйхэн шиг л очоосой доо…хэрвээ тэр тархиндаа баригдчих юм бол дураараа хайрлаж дурлаж чадахгүй болох нь байна шүү дээ гэсэн өрөвч бодол өвөртлөн хоцров…хичнээн хүний зүрх тархиндаа баригдаж хоцорсон бол?

Хөлд нь сууж аргадан,яаж хайрлан, яаж хүндлэн, ямар мөрөөдлөөр
жигүүрлэн, ямар итгэл өвөртлөн байгаа тухайгаа ярих тусам
гэдийх…гэдийсэн чигтээ явбал явнал биздээ амь амьдрал, амьсгал, зүрх
сэтгэл, эд эс, өвч биеийг тэр чигт нь эзэмдсэн ч гэлээ ядам хуруунаас
зүрх дамжин гүйх цус минь биш дээ ямар…ядам хуруунаас зүрхрүү урсаж
байдаг цусны урсгал бол хүний амьдралын гол зүйл гэж байгаа…тэгээд л
ядам хуруунд хуримын бөгж зүүдэг…
Зөн…
Зөн гэдэг үлгэрийн мэт боловч үнэн хэрэгтээ бас л үнэн бодит байх…зарим нэг нь ирэх ёсгүй цаг хугацаа, үе, нөхцөл байдлаа мэдрээд эхийн хэвэлд бүрэлдээд л буцаж байхад…зарим нэг нь зүүдээ манаж, бодлоо ээрсээр байгаад л ямар нэг зөнгөө үнэн болохыг мэдэрчиж байж жишээтэй…хүсэж ирдэг гэдэг чинь хүний заяа тосож, хүзүүнд толгой өндөрлөх хувь тавилан байдаг юм байна…бүүвэйн дуу аялан суух зөн төрөөгүйд гайхах зүйл огтоосоо ч алга…

Шувуудыг үдэх өдөр ойртсоор л байна
Баяр гуниг-н алийг нь өвөртлөөд
Шунхан уулсын барааг ширтэн зогсох тухай
Бас л бодох өдрүүд ойртсоор л байна
Усан нүдэн нуураа гэж андуурч надад хорогдох вий
Урт замын түшиг нутгаа гэж андуурч надад хорогдох вий
Дараа хаврын өдрүүдэд дахиад торойж зогсохгүй
Даанч давилуун зангаар минь даажигнаж надад хорогдох вий
Шувуудыг үдэх өдөр ойртсоор л байна
Шунхан уулсын оройг ширтэх өдөр дөхсөөр л байна

Ээж дээ эргэж ирээрэй
Төрж чадаагүй үрийнхээ өмнө өвдөг сөгдөн өчих өчил дэндүү олоон…хэвэлд амь бүрэлдэж байгааг мэдэх тэр л үед хорвоод би хичнээн ариун, хичнээн үзэсгэлэнтэй вэ гэдгээ мэдрэн, сүүн дээр гишиглэн, сүүдрээс дөлөн амьдармаар болж хайр, халуун цус дүүрэн байдаг ээжийнхээ элгэнд ойртоорой үр минь гэж аядуухан хэлж, намдуухан алхах алхаагаараа бүүвэйлсэнсэн…намайг эсвэл аавыгаа өвччихсөн мэт адилхан нүд, хөөрхөн хамар, жижигхэн гар…Миний эд эсээс бүрэлдсэн амь миний өөдөөс харан -Яагаад тэргүүтэй ертөнцийн мянга мянган зүйлсийн учир шалтгааныг олох гэж асууж шалгаан, шулагнан гүйж, эрхлэн байгааг нь төсөөлсөнсөн…Энгэрт сүү эвлэж энхрий бяцхан үр минь цэцэгнээс ч энхэр сэвлэгнийхээ үнэрээр сэтгэл бялхаан нойрсон байгааг нь мөрөөдсөнсөн…Ирэх буцах хугацаа нь дэндүү богино, энэ хооронд мэдрүүлсэн жаргал нь дэндүү урт байж…Хэдхэн хоногийн өмнө чи энд, энэ дотор, надад, хэвлийд минь байсан…одоо харин алга…Ээж дээ заавал эргээд ирээрэй үр минь…

Чөлөө завгүй энхрийлэлд нь шунаж дурласан мөчөө
Шөнийн тэнгэрт санаашралтайгаа салхи болгон хийсгэж
Голын эргээс олсон зүрхэн хэлбэртэй чулууг атган
Гол зурж, сэтгэл сэвтээгээгүй хайраа дурсан
Гэзэгнийхээ хийсэх зүгт чимээгүйхэн алхан
Гэгэлгэн бодол юугаан сарниан байж гуних дуртай
Намарт зориулан нүдэндээ гуниг хуруулан байж
Надад үлдээгүй амрагийг би дахин дахин бодох дуртай

Subscribe to:
Posts (Atom)