Wednesday, January 30, 2013

Би маргааш мэндэлчихсэн... харин умайндаа даарахгүй / Б.Галсансүх / С.Анударын дурсгалд

Эцэс төгсгөлгүй гол хайрсан хүйтэн цасыг
Эрээд олдохгүй ах, эгч, амраг саданг
Энд тэнд гүйх хачин хүмүүсийн хүрэмний хормойг
Энэ дотор хоргосон гашуун салхийг
Элээж хорогдохгүй цаг хугацаануудыг
Эвтэйхэн хуваагдах өлөн талхнуудыг
Эрхлэж үглээгүй сүүлчийн хайруудыг
Эгдүүцэн ундууцах хатуу архийг
Эмзэглэж туулахгүй өөгүй замуудыг
Эдэлж хэрэглэх оо савангуудыг
Эндээс холгүй тэр тарган сарыг
Энэ шөнө л татагдарх ёстой тамхинуудыг
Эвдэрч хэмхрэхгүй ширээ сандлуудыг
Эрж цөхөхгүй танил тасалбаруудыг
Энд зөвхөн байдаггүй гэх улаан тэнгэрийг
Элдэв толбоноос болж угаах цагаан хэрэглэлийг
Ээж надад авч өгнө...

Бүсгүй хүний тухай ийм л юм бодож сууна даа



Гурван тэгд бүсгүй таний 
Гоо үзэсгэлэнг тань багтаан 
Гунхсан алхааг тань шингээх 
Дээд гурван ур билиг ухаан минь тэгш байгаасай

Ээ бүсгүй чиний гоо сайхныг хүсч хүрч мэдэрч чадахгүдээ 
Эр хүнд атаархаж 
Харандаагаа үзүүрлэх зуураа 
Хачин их санаа алдлаа



Бүсгүй хүнийг эр хүн шиг мэдэрч үзэхсэн 
Бүсэлхийгээр нь ороон тэвэрч 
Бүр доош нь нойтон болгоод 
Бүлээхэн нууц оронд нь нэвтэрч үзэхсэн

Хөх болоод бэлхүүс… 
Хүүхэн хонгоруудын гижиг яасан их юм бэ

 
 



Хавар дөхсөнтэй холбоотой доо



Урдуур хойгуур эргэлдээд 
Уруулаа янаг хазлаад 
Харц хальт хальт тулгараад 
Хачин бодол тархи эзэмдээд л 
Хавар цагийн синдромууу энэ одоооо

Monday, January 28, 2013

Намар яг над шиг юм аа...


Нүүрнээсээ хэв авсан барималаа
Нүглийн өөдөөс харуулж тавиад 
Нүв нүцгэн жаргахсан...


...Би 
Тэнхээ мэдэн өндийж 
Тэнгэрт дурласан цэцэг байсан
Намар боллоо...
Надад одоо дусал нулимс ч үлдсэнгүй ээ
Нартай бороо шиг л уйлсан бн
Нүүрнээсээ л хэв аваад 
Нүцгэн үнэний өөдөөс харуулан тавичихаад
Тийм их эмзэг, энхрий, тэр гэхийн аргагүй олон бодол дундаа 
Тэнгэрийн охидын нулимсыг шүүдэр гэж итгэсэн чигтээ л алхаад баймаар
Намар яг над шиг юм аа 
Нүүрнээсээ хэв авсан барималаа 

Нүглийн өөдөөс харуулж тавиад 
Нүв нүцгэн жаргахсан...