Thursday, December 26, 2013
Яруу найрагч аа
Ядаж ганц хормын ч хамаагүй учрал чинь болмоор байна
Шаргал навчтай намрын сүүлийн өдрүүдэд
Шаналан байж санаа алдах эгшинг чинь би сонсмоор байна
Яруу найрагч аа
Ядахнаа л би амраг чинь болмоор байна
Зүрхэнд дарсан нулимс энгэр дээр чинь унах агшинд
Зүүдэлгүй тэнгэрийн охинд дурласан байхыг чинь хармаар байна
Яруу найрагч аа
Явахдаа үнсдэг гэргий чинь болмоор байна
Гэгээ түгээн хорвоод тэнүүчлэх амьдралын чинь хугацаанд
Гэзгэндээ би гунигийг чинь сүлжмээр байна
Яруу найрагч аа
Яруу алдарт дурлал чинь болмоор байна би
...
Ял бөгөөд гавъяа чинь болж
Яг л чиний шүлэг шиг амьдармаар байна би
Толгойны тухай
Энэ толгой ч зөвхөн үс ургуулахад зориулагдаагүйм байна харин
хавчаар...гэх тэргүүтэй зүйлсийг зүүж бас болж байгаам л даа. Харин
эрчүүд яах уу? ммммммм эрчүүд бол харин үс л ургуулах бас тэрийгээ
засуулах, хусуулах ёстой юм байна...гэх бодол толгойд эргэлдэв, Ингэхэд
энэ толгой чинь үс ч ургуулах биш бас боддог юм байна...Ингээд л бодох
гэхээр өнөө зүрх,сэтгэл бас дагалдаад ирж байгаам л даа. Би ер нь ганц
толгой л гэсэн юмсан...
Ширээн дээр гарч зогсоод
Шинэхэн амраг-хаа тухай наранд ярьж өгмөөр болов
Өөдөөс гараа сарвайх дурсамжууд харин
Өнгөрсөн чинь л дээр байсан тухайг надад хүүрнэв
Хуучин дурлалт залууг яаж мартах тухай
Хуучлан зогссон би
Ширээн дээрээс буухтай зэрэгцэн
Болзсон цаг аль хэдийнээ өнгөрсөн байсанг мэдэв
...
Одоо яахав хагацахаас даа
Эрж хайгаагүй, эмтэрч шаналаагүй байхад дур зоргоор зүрхрүү өнгийж харчихаад
Эрхэлж амжаагүй, энэ бүхэнд ч дасаагүй байхад
Дурлахыг биш дурсахыг зөвшөөрсөн цаг хугацааны эх, адагт нь
Дурлал гэдэг үгээр хуурч урван одсонд чинь би хайртай
Өвөлжин цасан дор үнсэлцэх зүрхэн хэлбэртэй навчисд атаархахдаа
Өнгөрсөн намар түүн дээр хайр гэж бичээд, уруул нүдийг чинь зурсанаа санаж байна
Эрхэлж тунимаар нялх хүсэлээ
Энэ цасан доор булчихсан болохоор
Нүв нүцгэн сэтгэл өвлийн жаварт даарахгүй
Итгэл болоод тэвчээрт минь
Энэ хүртэл цор ганц үнэнч байсан нь миний ХАЙР юм шүү
Үйлийн үр, үгүйрч хоосорсон тавиланд мэгшсэн зүрх
Үзүүр үгүй холын хол чимээ аниргүйд төөрсөн гансрал болон хувирч
Бодол хүсэл цэв хүйтэн сувд мэт энгэрээс тасарч
Бороонд шалба норон, нүцгэн үнэнд туйлдах хүсэл төрнө
Болзоонд догдлон алхсан дэврүүн бүсгүйн аалийг хүсэл шунал болгоод
Болдогсон бол цаг хугацааг зогсоон энэ л хэвэндээ үлдмээр
Сэмэрч асгарсан нулимсаар чиний инээмсэглэх уруулыг зурж орхиод
Сэхүүн зан, бардам сэтгэлээн гээж уйлж гуймаар болдог ч
Их л богинохон бөгөөд насан туршын хайрыг
Энэ л дэвтэрт бичиж үлдээн,тэсвэрийн хана босгож
Ихэмсэг насныхаа шанд зөрүүд зангаараа шаналан байж
Энхэр дэлбээт цэцэг болон зүрхэндээ ахин урганаа
Жаргах ёстой шүү хайрт минь энэ бүхний төлөөсөнд
Заяаг нь түшиг гэж би хайраа эвээд үлдээлээ
Сарны туяаг өвөртөө эрхлүүлэн үдсэн шөнө бүрийн төлөөсөөр Сайхан чинийхээ төлөө би хагдарсан ч ахин ургаж чадах цэцэг юм шүү…Хайрт минь
Миний хайр хамгийн нандин
Аяархан бөгөөд хөндүүрхэн аяз зүрхэнд эгшиглээд
Анисага бүрхэн нулимс цийлэгнэж, цээж хөндүүрлэнэ
Дэндүү их гунигт автан гансарсан ч
Тэвчээр барагдан хүлээж, сэтгэл зүрх хоосолсон ч
Уулзмаар,тэвэрмээр санагдаж хүсэлдээ хүлэгдэн
Уйлуулж үлдээгээд, уяралын тухай мартуулаад үргээд одсон ч
Мөнхөд дурсан ирэх болов уу гэсэн итгэл өвөртөлж би үлдсэн болохоор ч тэрүү
Мөрөөдлөөс хоосорлын хооронд мэгшсэн нулимсаар энгэрээ чимчихсэн
Сэтгэл хоосорч зүрхэнд гуниг хурсан ч
Сэрсэн ч зүүд мэт сарничих эмзэг, энхэр болохоор хайр минь дэндүү нандин байсан
Дэргэд нь өнгөрөөсөн дурсамж хөг нэмдэгдээ ч тэрүү
Дэврүүн хайрын хүчээр л гансарсан сэтгэлээ тайтгаруулан
Урь унах хаврын хөнгөн салхи хөглөн байж цааш алхсан
Учрал болоод хагацалтай ч гэсэн миний хайр хамгийн нандин байсан
Чамд, чиний, чамайг хайрласан хайрын тухай
Чанх дэргэдээс минь холдоод одчихсонд гунисан тухай
Хожим би бүгдийг мартчихаж магадгүй гэсэн дээ биш
Хорвоог-н олон өдрүүдийг чамгүй яаж өнгөрөөж байгаа тухай
Зүрх хов хоосон…ухаан сульдаж
Зүүд дүүрэн чиний инээмсэглэл…сэтгэл хүйтэн
Багтарчих гээд харуусал надаас зулгааж тарчлаад байгаа тул
Баталгаа болон үлдэг гэж БИЧДЭГ юм
Хэлж чадаагүй зөвхөн чамд хадгалсан хайрын сайхан үгээ араас чинь шивнэж
Хээрийн салхинаас ч давилуун ааш минь гунин гансарч суухдаа
Амраг-н минь нүдэнд гуниг хурахвий дээ гэж залбиран байж
Алган дээрээ бороон дусал нулимс хоёрыг нэрсэн
Цаашлан цаашлах дурсамжиндаа дэндүү хайртай даа
Цаг хугацаанаас чамайгаа би харамлан
Сэтгэлдээ гуниг гэдэг пайзыг зүүж орхичихоод
Сэрүү татуулсан намрын салхинд би шингэчихсэн
Асуултанд хариулав... би
-Хайр гэж юу юм гэж надаас асуув
Хайр гэдэг хажуудаа байлгаж өмчлөхийн нэр биш, хайртай хүн чинь хүсвэл
түүндээ аз жаргал хүсээд явуулж чаддаг тэр сэтгэл…хайр гэж хайртай
хүнийхээ нүдээр хорвоог харж,тархиар нь сэтгэж,дуртай зүйлд нь дурлахгүй
ч гэсэн ядаж нэг анхаарлаа хандуулах сонирхол…хайр гэж хамаг хэрэгт нь
оролцож шалгаах биш, халаас болоод түрийвч,гар утас зэрэгт нь дураараа
хүрэхгүй өөрт нь бас тодорхой орон зай үлдээх эрх чөлөө…хайр гэж дэндүү
гэмээр аашлавал дэрэн дээрээ л тэр тухай нь шивнэж хэлэх тэвчээр…хайр
гэж ханиасаа дутуугүй ижилдэн дассан анд нөхдийг нь хүндлэх хүндлэл…ХАЙР
ГЭЖ ХАА Ч ЯВСАН ЭНГЭРИЙН ТОВЧТОЙ НЬ ХАМТ ТОВЧЛОХ ИТГЭЛ юм
- Тэгвэл чи хайртай учирсан уу?
Хайрын тухай надаас битгий асуу, үргэлж хүлээлт болоод үүдэнд ирж
суучихаад намайг аргадан гитар тоглож өгдөг байсан хар бага насны ганц
найз хоёороос өөр юу ч санаанд ордоггүй юм. Хайр бол хүлээлт биш, итгээд
энгэрээ нээчихсэний төлөө яагаад эр хүнээс эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй
хүлээлт хариуд нь авах ёстой гэж...
Утас чагнан хүлээх зуурт доглол бүрийг дотогш урсган байж тэвчээр суусан байх юм
Уулзахыг хүсэж,уруулыг нь санахтай зэрэгцэн ирсэн зориг намайг өөрт минь мартуулсан байх юм
Дундуур нь дүүрдэггүй хүслийн чанадад шивнэсэн үнэн бол цор ганц хайр байсан ч
Дуусашгүй үлгэр гэж байдаггүйг ойлгуулан хүлээх замын уулзварт намайг аваачсан байх юм
Булга арьсгүй, амьдаараа өвчүүлчихсэн харин хүүхнүүд булган дээлтэй… тэгээл бүдүүн,турах гэж балетаар хичээллэж,баясалгалд явж цагаан хоол идэж сэтгэл биеэ амрааж гэгээрэх гэдэг…Ингээд л амьдаар нь шувталсан арьсаа нөмрөөд л гоо сайхан,гэгээрэл,өрөвч сэтгэл яриад явах…би цагаан хоол,бясалгал нтр гэж яридаггүйшд…
Wednesday, December 25, 2013
Улаан толбо...
Улаан өнгөөр өөрийгөө зураад шүүмжлүүлсэн…Монгол хүн улаан дээл ч өмсдөггүй юм гэх тэргүүтэй зэмлэлийн үгс урсаж ирсэн…Ингээд би улаан өнгийг мартах бүр дургүй болох тухай бодож эхлэв…Улаан өнгөний тухай бодохтой зэрэгцэн "Эцэг эхийн улаан цагаан дуслаас би эхийн умайд ураг болон бүрэлдсэн байх юм" гэх бодол зурс хийв, ер нь яагаад улаан байж болохгүй гэж, мангар хог, маанаг туучий шүү…мартаж чадахгүй юм байж л мартах тухай аль хэдийнээ бодоод эхэлчихсэн байдаг…Улбар өнгө л биш бол болоо юм бишүү…яруу алдарт ув улаан толбо минь ээ
Subscribe to:
Posts (Atom)