Thursday, November 7, 2013

Чамаас нялх хавар үнэртэж хайр хөглөөд л
Чанх дэргэдээс зуны нар мандаж би өөрийгөө сар мэт бодон явсан мөчүүд
Чимээ анирдсан намартай хамт уусан шингэв
Чи хэзээ нэгэн цагт харамсахгүй бол
Би ч бас харамсахгүй
Яруу алдарт хайр дурлалын минь эзэн
Яваад өгөхтэй нь зэрэгцэн сэтгэлд буусан хэдхэн мөрт...ЭНЭ
Надад Жанцаноровых шиг, Лхагвасүрэнгийх шиг, До Болдых шиг толгой байхгүй л дээ…надад миний л толгой бгаа…эндээс гаргаж чадах хэмжээгээр нь л тэнэглэл болоод цэцэн ухааныг гаргана…
Эрх чөлөө надад
... чамаас өөр дурлал олгоогүй л байна
Энд л яг байсан байрандаа чамайг хүлээж
Эцэс болоод төгсгөлийн тухай биш зөвхөн чамайг л бодсоор байгаа
Хайр гэдэг дөрөвхөн үсэг их хүчтэй
Хаацайлж нуух гээд ч чадахгүйгээр чамайг уйлуулдаг
Хачин ихээр баяр гуниг аль алийг нь мэдрүүлдэг
Хамгийн сүүлд нь ганцаар үлдэх мөчид дөрөвхөн үсгэнд юундаа ч тэгж их итгэв дээ гэж сэтгэл зүрх бүгдийг хоослодог
Мэдрэмж л гэх…мэдрэмж сэтгэлгээний эрх чөлөөшд…өөртөө сэтгэлгээний эрх чөлөөг өгч чадахгүй бж МЭДРЭМЖийн талаар бүү ярь…ҮҮНД СЕКС Ч ГЭСЭН ХАМААТАЙ
Урлаг бол сэтгэлгээний дарангуйлалын бурхан…түүнд хүлэгдэж,хүчиндүүлж оюун санаагаа эзэмдүүлэхнь дарангуйлалын төгс хэлбэр бөгөөд таашаал юм
Урлаг бол сэтгэлгээний дарангуйлалын бурхан…түүнд хүлэгдэж,хүчиндүүлж оюун санаагаа эзэмдүүлэхнь дарангуйлалын төгс хэлбэр бөгөөд таашаал юм
Бүтэлтэй бас бүтэлгүй гэж хоёр туйлд авааччихаад
Бүр болохгүй бол аль нэгэнд нь хүрсэн ч
Ахиад хэн нэгнийг хайрлахгүй гэх…
Аа харин миний хайр бүтсэн
…Би түүнийгээ хайрласан, намайг өхөөрдөж, надад зориулан инээмсэглэж, намайг бас халамжласан…дуусах ёстой болоод л дууссан болтойм…
Хүрэл хөшөөнд сэтгэл бас зүрх урьд өмнө нь байсан талаар сонсож байсан уу
Хүйтэн яг одооных шигээ дүнсгэр байгаагүй юм аа
Хүрэх бие, үнсэх уруул нь халуунаас халуун байсан юм
Хүсэл мөрөөдөл,тачаал,таашаал бас бсан юм…хайраас өмнө

Wednesday, November 6, 2013

Нүцгэн мөр, гэрлийн бүрхүүл мэт цагаан хэнхдэг

Нүцгэн мөр, гэрлийн бүрхүүл мэт цагаан хэнхдэг
Нүүр өөд төөнөх халуун амьсгал
Энгэр задгайрах мөчид
Эхлээд хөл, дараа нь амьсгал тэгээд зүрх зогсох шиг
Сүрдүүлэнгүй дүрлийсэн тохуутай ихэмсэг энхрийлсэн захирангуй харц
Сүйн бөгж, сүүн зам, сул асгарсан гэзэг
Хөхөмдөг цонхны туяа ягаан өнгөтэй болон хувирахуйд
Хөхний ганган товч, хүүхэн хонгор ааль
Хүслийн анир сэрээн
Хөл доорх ертөнц намайг бүсгүй хүн хэмээн бүүвэйлэх л…
Надтай нас чацуу энэ өдөр хоногуудын гуниг болоод инээмсэглэлийг минь
Нар өөд зүглэх шувуунд дайчихсан болохоор
Намарт…
Намайг яагаад тийм их хайртайг минь бүү асуу…
Ув улаанхан навчаар чиний зүрхийг хийгээд
Уулзах мөч иртэл хадгалмаар ...
Одоо чамд дурсамж болон
залуу наснынь төрхөнд үлдэх гэсэндэ
Анир алдарсан амрагтаанл хайртай гж
Амьдралынха мөртүүдэд тамга дарлаа…
Хөхөлбөр дөрвөлжин цонх ягаан өнгөтэй болж
Хүний хүн хаалга чиглэн алхахтай зэрэгцэн
Өчин өр
Өрөөнд…
Согтуу нүдээр ширтэж байгаад
Солгой гараар зурчихсан юм шиг
Солиод, хооронд нь холиод утгаа алдчихсан
Сонин зүйл нэгээхэн ч үгүй…цаг хугацаа
Мэддэгээсээ мэдэхгүй нь их
Чиний ертөнц чинь
Миний мэдэх яг энэ хэвээрээ чамд үлдэг
Чи хэнийг оруулаад хэнийгээ гаргахаа өөрөө мэд
Мэддэгээсээ мэдэхгүй нь их
Чиний ертөнц чинь
Миний мэдэх яг энэ хэвээрээ чамд үлдэг
Чи хэнийг оруулаад хэнийгээ гаргахаа өөрөө мэд
Хүн шиг хүн
Хүнийхээс ч илүү сайхан залуу
Эр шиг эр
Энэ биений минь эзэн гэж л хайрласан…түүнийг
Хамгийн ихээр мэддэг юм шиг царайлан… ХАЙР-ын талаар ам нээх гэтэл Сэтгэл гэж тэгвэл юу юм бэ? гэсэн асуулттай тулгарав…
Өнөөдрийн бороо
Өөрийгөө яг цас гээд андуурчихсан байхаа
Хацар дээр буугаад л
Хайлаад урсчихсан…

Амьдралынхаа төлөө аз жаргалынхаа төлөө
Алдмааргүй байгаагаа ч би нуумааргүй байна
Би түүндээ хайртай
Хамт биш ч гэсэн хажууд бгаад нь итгэж
Харчуулын тайчсан харцнаас нуугдсан он жилүүдийн төгсгөлд
Зүүднээс бас зүрхнээс дүр нь арчигдаж
Зүүдэлгүй сэтгэл сэмэрсэн итгэлээр солигдож
Дахин хэзээ ч хайртай гэж чамдаа хэлж чадахгүй болсоноо ухаарах мөчид
Сүүдрээ хүртэл гээж чиний тухай бодолд хөтлүүлээд
Дасаагүй амрагаар аргадуулан мөчөөрхсөн сэтгэлийг тайтгаруулаад
Сүүрс алдан жаргамаар болж энхэр сэдэл төрхөд
Дэрээрээ нулимсаа арчин хөрвөөж үүр цайлган
Дэндүү хайртайгаа улам ихээр мэдрэнэ…
Хайртай гэж бодох бодол төрүүлсэнд нь баярлаж
Хажууд байхгүй чамгүй амьдрах тэнхэлтэй болгосонд нь баярлаж
Өөрийн дураар чиний араас гуниж хааяахан уйлсаар
Өнөөдөр үгүй маргаашруу тэмүүлсээр…
Хайрын тухай бодохтой зэрэгцэн хүлээлт дэргэд ирсээр
Хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдэд талархаад баршгүй сэдэл төрнө
Дэрээ нэвширтэл уйлан, бодол хөглөрүүлэн алхахтай зэрэгцэн
Дэргэд үргэлж хамт бсан түүнээс аргадах,зэмлэхийн аль нь ч мэдрэгдээгүйг бодохтой зэрэгцэн
Сүүдэр гэж мэдсэн
Сүүлчийн хань…хажууд бхгүй чамаас хойшхи нь СҮҮДЭР минь л бсан бн
Чамд, чиний, чамайг хайрласан хайрын тухай
Чанх дэргэдээс минь холдоод одчихсонд гунисан тухай
Хожим би бүгдийг мартчихаж магадгүй гэсэн дээ биш
Хорвоог-н олон өдрүүдийг чамгүй яаж өнгөрөөж байгаа тухай
Зүрх хов хоосон…ухаан сульдаж
Зүүд дүүрэн чиний инээмсэглэл…сэтгэл хүйтэн
Багтарчих гээд харуусал надаас зулгааж тарчлаад байгаа тул
Баталгаа болон үлдэг гэж БИЧДЭГ юм
Хайр минь дурсамж болон үлдэхвий гэхээс яагаад ч юм үхтэлээ айж байсан ч
Дурсамж л болоод үлдчихсэн байх юм
Харц чинь намайг эрэх мөч гэж үгүй болж
Харц минь чамайг ээрэх мөч л үлдсэн байх юм
Мэргэдийн дунд мэдэхгүй дээ төөрч
Миний мэдэх ертөнц байх л ёстойд итгэн явсаар
Ижийнхээ хэвлийд эргээдд багтахгүй болтолоо
Их л цаг хугацааг өнгөрөөсөн бх юм
Төрсөн биш төөрсөн…дэлхийд
Мэргэдийн дунд мэдэхгүй дээ төөрч
Миний мэдэх ертөнц байх л ёстойд итгэн явсаар
Ижийнхээ хэвлийд эргээдд багтахгүй болтолоо
Их л цаг хугацааг өнгөрөөсөн бх юм
Төрсөн биш төөрсөн…дэлхийд
Мартах тухай бодол бодох ч сөхөө өгдөггүй чамайг
Маргаашгүй өдөр хоногуудын минь дурсамж гэдэг юм
Гуниг хураагүй нүдээр эхэмсэг харавч
Гуйгаад ч хамаагүй уйлмаар байна
Нууж чадахгүй хайр болоод харуусал
Нүүж оддоггүй гуниг гэж бдаг юм бн
Хэлж чадаагү хайрын үгээ шивнэж
Хээр-н салхин-сч давилуун би гансрахда
 Амраг-н нүдэнд гуниг хурахвий гж
Алган дээрэ бороо нулимс 2-г нэрсэн
Цаашлан цаашлах дурсамжинд дэндүү хайртайдаа
Цаг хугацаан-с чамайг харамлан
Сэтгэлдээ гуниг зүүж орхиод
Сэрүү татах намрын салхинд шингэлээ
Эзэнгйa…Эзэннь намайг хамг-н сүүлд үнсэхтэ зэрэгцэн орхиод одсон
Ирэхгүй…Ирнэ гж хүлээсэнч хамг-н сүүлд хайртай гх үгтэй зэрэгцэн замхарсан бж
Хайрын дарсыг итгэлээр амтлан хүлээлтээр даруулан хүртээд би хөлчүүрхэн
Хаа нэгтээгээс хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж итгэсээр л…чамдаа
Хүсэх хясах,тэврэх…тэвдүүлэх нүцгэн бие мэт сар
Хөшиг татах эгшинд дүнсгэр үүлстэ хамт санаашрах зуурт
Хүсэл тачаалын салхи
Хормой дэрвүүлнэ
Нүцгэн биеийг нүгэл гэж хардаг хорвоод нүцгэн сэтгэл болоод нүцгэн үнэн туйлдахгүй ч гээд яахав дээ,надтай нас чацуу өдрүүдийн надад ойлгуулсан ойлголт
Догдлол болоод
Дотогш мэгшсэн тэр их хоосролыг булшилж орхиод
Дотроос чив чимээгү хашгичсан
Орь ганцаарын тухай домог…хүүрнэл-г мартахсан
Ертөнцийн олон чимээнээс нэг л чимээг уруулан завсраар шүүрс алдахтай зэрэгцүүлэн чихэн дээр нь...Нум адил хотойх зоо...Яг цэцэг шиг найган…
Ширтэлцэн байж шүүрс алдан суугаад яахав
Шөнө богинохон…биднийг хүлээхгүй
Яруу найрагч эрийг өөртөө дурлуулчихаад
Ямархан
Янагхан…тухайг минь бичсэнг унших юмсан
Зөрөг замын хаа нэгтэй нь таардаг л юм бол
Зүгээр л танихгүй мэт өнгөрөөрэй
Хонгор минь чамайг санан санан хүлээсэн
Хорвоог-н олон шөнүүд багадаагүй юм шүү
Тэр үед надад гунигт дурсамж хэрэггүй
Тэгээд ч чиний хайр амлаж байсан бүсгүй
Тэвэртээ хоосон,сэтгэлдээ чиний хэлсэн үг бүрт ягштал итгээд хоцорсон болохоор
Тийм л их хайртай хэвээр л чамтай таарах болно
Хожмын нэгэн өдөр уулзах заяа байвал
Холуурхан танихгүй мэт зөрөөрэй
Өглөө ч…
Өчигдөрөөс эх авах өнөөдөр тэгээд маргааш ч
Өнөд цээжний минь гүнийн гүнд ч
Өлгөөтэй байгаа чиний тухай дурсамжыг
Намар өнгө өнгийн
Навчиндаа шингээсэн байдаг тухай
Надад урьд өмнө хэн ч сануулаагүй болохоор
Намуухан дуулж,чимээгүй уйлахдаа би дуртай байсан
Сарны туяанд харц ээрэх эгшинд л нүцгэрчихсэн бдаг
Сайхан бүсгүйн гоолиг биеийг яалтайв
Намар эндээс...миний байгаа газраас хэчнээн шувуу буцахдаа
Надаас өөрсдөөсөө хэдэн мянга дахин их хайрын үгсийг дайн
Чиний байгаа газрыг зорин нисэн одсонг мэдэх үү?
...
Чи тосож авах болов уу? тэдгээр шувуудыг...
Хавар юм шиг л шуураад л байхаар
Хаашдаа л онгичуулчихсан сэтгэл дотор
Хаанахын ч юм бүү мэт салхи хургаж хоцроод
Хачин ихээр гунигт автуулах л…
Гараас атгаад тэврээд л, аргадан байж үнсэж хайрт минь зүүдэнд ирэв, яг л жинхэнэ юм шиг, яг дэргэд бгаа юм шиг гар,уруул,нүд,тэврэлтийг нь мэдэрсэн…сэрмээргүй
Сарвуугаараа далавч хийчихээд л
Салхи сөрөн нисэх тэнхэлтэй болдог л юм бол
Сар илүүдэж нар дутах энэ ертөнцөөс
Шалавхан шиг л халимаар л…
Ирсэн… Явсан… Ирээгүй… Тэгээл яваагүй… ерөөсөө ирээгүй юм байна…хайр
Хүрээд л ирэх юм шиг
Хүлээгээд л баймаар юм шиг…
Би нохойруугаа инээж очдог,хэзээ ч чамруу инээж очдоггүй,учир нь чиний үл итгэх үйлдэл намайг залхаав…
Орж гарч л байсан
Орхигдсон гээгдсэн мартагдсан
Огтоосоо ч дурсамж үгүй хоцрогсодыг
Одоо л гэв гэнэт сэм сэмхэн санамаар ч юм шиг…
Дурлалууд минь…
Дурлуулж болох учирлууд минь
Урд хойно хоцорсон зөрөг замууд минь
Угтаан бол би өөрөө л бүсгүй хүн гэдэгт
Учир бий…
Хүсэл хясалын тэг дундуур нь
Хөлнөөсөө гуниг дүүжлэн цааш алхчихаад чи
Хэнхдэг цээжний цаанах атгахан зүрхнээс минь
Хэнийхээ орон зайг нэхэн одоо болтол зүүгдэнэ вэ
Дуусдаггүй үлгэр, үхдэггүй мэдрэмж…үхтэлээ амьд явах…үгүй бол ирсэн газарлуугаа буцах гэхдээ багтахгүйлд. Үгүй мөн тэнэг хүн шүү заавал эцсийг нь үзэх гээд зүтгээд бдаг…Манай муурны хоол нь дуусчихсан надаас хоол нэхээд орилов…эцсийг нь биш ч дуусахыг нь үзэв…
Би түүнд…Өөрөө өөртэйгөө сайн ярилцаад дараа нь надтай яриарай гэсэн одоог хүртэл таг чиг…бодвол өөртэйгөө одоо болтол ярилцсаар л суугаа юм болов уу? Үгүй дээ…үгүй…надаас өөр хэн нэгнийг зүрхэндээ оруулаад тэндээ бүр тухтай дулаахан гэгчийн үүр засаж өгөөд сэтгэлийн удирдлагаа гарт нь бариулаад тухлуулчихсан биз дээ…би гэж тэнэг өөртэйгөө ярилцаж дуусаад надтай ярих-г нь хүлээгээд л суух…Гэтэл тэр надаас бусадтай нь амаа чилтэл ярилцдаг юм билээ…Тэхээр бичих хэрэгтэй юм болов уу?…Бичсээн…бичих бичихдээ би дэргэдээ байгаа хүнийг гансартал шүлэг тэрлэсэн, өөрөө ч тэрэндээ бүр уусаад,бүтэлгүй дурлалт нэгэн бөгөөд булшлагдсан дурсамж болтол бичсэн…Мартах л үлдэж…одоо…март
Дэргэд байсан бүсгүй:Би өнөөдөр уучихсан, учир нь миний хайртай залуу нас барсаны 7 жил өнөөдөр тохиож бгаа юм гэв хариуд нь би "тэгвэл өнөөдөр миний зүрх сэтгэлээ булшилчихсан эхний өдөр,би эрүүл бн…жилийн дараа үүнийгээ тэмдэглэж ууна гэв…"
Чадал чинь хүрвэл намайг үзэн ядаарай чадахгүй бол би чамд өөрөө тусланаа…яалагмаар бгаагаа л хэлчих…
Цоо эрүүл болтолоо солиоооорч
Цорын ганц гэсэн хайраас уйдмаар…тийм л сонирхолтой амьдрал
Миний хайртуудаа ирээдүй болоод өнгөрсөнд гээгдсэн дурлалуудаа…надгүйгээр сайхан амьдар
Янаг чинь болмоор
Явахдаа үнсдэг уруулын дардас чинь болмоор
Улаахан сандал болмоор
Уулзаагүй ихийн ихээр удсан хүсэл болмоор
Ерөөсөө л болмоор бн…
Чи намайг нялх хавартай андууран
Чихэнд минь яргуй зүүж хүзүүг минь сарнайгаар гоёчихоод
Чиний л өмнө бүжсээр л бх юм шиг санасан
Чи намайг…гэвч
Соличихмоор амрагтаан би харин
Солиортолоо дурлачихсан байсан…
Танихгүй маргаашруу бодол хүсэлээ үүрээд алхаж байхаар
Танидагаар нь өчигдөртөө…бүр эхийнхээ умайд үлдчихмээр бх юм
Өөрийг чинь үзэн ядах гэж...түүний төлөө
Өөр нэгэнг би өнөөдрөөс хайрлав
Баяртай
Бичгийн цаас дүүрэн
Би чамд хайртайнууд минь