Wednesday, November 6, 2013

Өглөө ч…
Өчигдөрөөс эх авах өнөөдөр тэгээд маргааш ч
Өнөд цээжний минь гүнийн гүнд ч
Өлгөөтэй байгаа чиний тухай дурсамжыг
Намар өнгө өнгийн
Навчиндаа шингээсэн байдаг тухай
Надад урьд өмнө хэн ч сануулаагүй болохоор
Намуухан дуулж,чимээгүй уйлахдаа би дуртай байсан

No comments:

Post a Comment