Tuesday, May 27, 2014



Төрсөн нэртэй төөрсөн орчлонд
Төө биеэс өдий болтол өссөн гэрт
Хоног төөрүүлж, хугацаа давчдуулж
Хослонг-н үлгэрт тоглуулах гэсэн хүсэл
Хэврэгхэн дурлал
Хэгзэрсэн үүл шиг нүүж одохдоо
Хэнхдэг цаанах зүрхийг
Хэрхэн сийчсэн тухай огтоосоо ч оошоохгүй нь сонин
Гэвч…
Цаг зуурын болзоо
Завсар хоорондын дурлалуудаас
Цаасан дээр шүлэг болж үлдэх
Цор ганц хүн миний зүрхэнд үүрээ зассан
Түүнийг хайрлах хугацаандаа л би эзэмдэж
Түүнтэй орших хугацаандаа л би инээмсэглэж
Бүрхэг тэнгэр шиг дүнсгэр царайтай хослох уйтгартай уруулыг
Бундан зүрхний өнгөөр будаж гоодно
Тэгээд…
Тэр улаахан уруул шигээ гадна дотроо ялгаагүй асаж дүрэлзвэл
Тэр л миний хайр гэдэгт гүнээ итгэн үнэмших болно

No comments:

Post a Comment