Saturday, May 24, 2014

Жаргал дүүрэн инэнмсэглэх хэдий ч
Жавар хургасан гунигт нүд
Жаахан хонгортоо дурлах хэдий ч
Жамыг нь дагахаас цаашгүй хорвоо

Таашаал…нүцгэн биес
Тэгээд бие биендээ уусдаг
Эр бие алгуурхан хөдлөн, аядуухан эзэмдэж
Энхэр хоолой тачаалын өнгөтэй хоршино

Тэвэрнэ…нүцгэн биес
Тэгээд уруул шүргэлцэн нялуурна
Хүсэл тачаал орчноос таслан
Хайрын үгс сэрэл мэдэрхүйг дахин дахин өдөөнө…

Надад зохиогүй аязыг
Найрын турш тоглох нь гунигтай ч
Надад дурлаагүй залууг ширтэж
Нанчид сөгнөх нь илүү тааламжтай

Өвсөнд үг хэлэхээр тэр ойлгохгүй
Өвөрт зүрх үлдээхээр тэр тогтохгүй
Өөрт гуниг зохиохоор тэр хургахгүй
Өглөөний агаар шиг л…

Зүрхэндээ
Зуу татуулчихаад
Татах тамхины утаагаар
Та нарт хэлэхгүй нуух бодлоон зураад
Тэнгэр өөд ширтээл
Тэнэгээ гайхаж суух ч сайхан даа

Нэг л өдөр гэгээн мөрөөдөл биелэлээ олж
Нэг л өдөр бороо болж дээрээс чинь шаагина
Тэгээд газрын хэвэлд уусаж орхиод
Тэнд цэцгийн үндэс болно…

Гуталтайгаа жаахан хууч хөөрөв
Гунигтай бнаа гэж надад хэлэв
Гутрах шалтгаан нь юу юм бол гэж бодов
Аргагүй юмаа хөөрхий тэр хуучин бас муу болсон бн

Сэтгэл дотор байгаагаа онгичоод биччихдэг
Сэдэл дотор нуугдаад байгаагаа татаад гаргачихдаг
Сэвтсэн, эмтэрсэн зүрхийг эвлүүлээд наачихдаг
Сэтэрхий зүү шиг мөртлөө сэмэрхий хадаг шиг бүсгүй еэ

No comments:

Post a Comment