Sunday, April 27, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Хөшиг…салхинд хийсэх
Хөндүүрхэн зүрх…цээжинд дагжих
Хүйтэн өрөө…тоостой номнууд
Хүнийх бөгөөд миний амраг…нүцгэн биес…

Хөглөрөөд унасан намрын навчсыг цочоон
Хүүхэн хонгор араншингминь өдөөж
Үймэрсэн бодол,үгүйлэгдсэн дурсамжаар хучаад
Үнсэлтээ орхиод буцдаг…

Өвөр задгайлах салхитай хамт
Өр өнчрүүлэх хэдий ч зүрх жаргаан байж
Үүр цайхад зүүд мэт сарних
Үйлээр учирсан амраг минь
2014 М-д

Эр биенд чинь үнэнч
Энхэр хүслийг чинь өдөөгч
Эд эсний чинь хүсэл
Энэ насны чинь жаргал
Бүсгүй бие нүцгэрч
Бүгээн орчлонд янаг-н дуу хадна
2014 М-д

Мартагдсан дурсамж
Бичгийн ширээнээс өндийж ирээд л
Маргааш намайг дурлалт нэгэн болгох мэт
Аашлах нь сонин…
2014 И-д

Мартагдсан он жилүүд
Маргаашгүй хүлээлтэнд урхидуулан
Миний мэдэх ертөнцөөс чамайг
Мэдэхгүй чигээр нь арчиж орхисон байв
2014 И-д

Дурлалын бүжиг дэглэн
Дурсагдах жаргал хөтлөсөн
Нүцгэн бодолд минь
Нүдний чинь тухай дурсамж дүүрэн байгаа…
2014 И-д

No comments:

Post a Comment