Sunday, April 27, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Хаврын тэнгэрт дүүлэх шувуудад атаархан
Хамаг бүхнээс хөрч уйдсан ч амьд сэтгэл минь
Хачин ихээр дотроос сэмлэх гансралаас түрч атугай салах гэж
Хаашаа ч хамаагүй нисмээр болох юм
Өвөрт хоносон ганцаардлаас өрсөн өндийж
Хөшгөө нээвч аньсага нээмээргүй хүсэлтэй зэрэгцэн
Өвдөж ханадаггүй атгахан зүрх
Хөшүүн дүрд хувиран хайрыг мартаач гэж надаас гуйдаг ч
Нулимсаараа услан ургуулсан
Нуух үнэнгүй хайрын цэцэгээн барин зогсоод
Санаа алдах төдийхөнд хийсчих намрын навч шиг уруулаар
Сайхан чамайгаа үнсэх бүртээн минийх бишд нь дэндүү ихээр гуних юм
2014 М-д

No comments:

Post a Comment