Sunday, April 27, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Зүүдэлгүй тэнгэр шиг
Зүүсгэлгүй сэтгэлээр
Зүйрлэшгүй их хайрыг тээн
Зүрхээрээ итгэлийг чинь тосон
Хаврын борооноор харцанд нь гуниг хурах вий гэсэндээ
Хувь тавиландаа эзэнтэй ч миний л залуу баймаар түүнийг
Хайраараа энхрийлэн араас нь тэвэрч
Хувьхан заяандаа унаж босон бүдчин байж үнссэнг чи минь ойлго
Орчлонд ганцаар ч сэтгэлд чи минь ханьтай болохоор
Ойворгон залуу насны дурлалд сөгдөн байж
Омголон ч гэлээ аргадангуй зөнгөөр чамайг санадаг-г минь
Огтоосоо хүлээн зөвшөөрөхгүй ч гэлээ чи минь итгэ
Холын одонд хүсэл мөрөөдөлөө шивнэн
Хонгор салхинд зүрх илбүүлэн зогсохдоо
Холдож чадахгүй ч ханьсаж болохгүй заяанаасаа
Хоног тоолон хүлээх эрхгүй ч чамайг эрж хайдаг-г чи минь мэдэг
2014 М-д

No comments:

Post a Comment