Saturday, September 7, 2013

Чи чив чимээгүй
Намрын шаргал өдрүүдийн эд эс
Навчсын өнгө чиний надад хэлсэн үг үү? аль эсвэл
Насны минь нөмөрт хургаагүй
Надад тэврүүлдэггүй салхины өнгө юм уу?
Сэтгэл гэгэлзэж, сэрүү татуулсан энэ нам гүм
"СЭТГЭЛЭЭС МИНЬ ЧИ ХОЛДЧИХЛОО" гэж хэлээд анир алдарсан
Сэвгүй хайрын эзэн… зүрхэнд үлдээсэн хоосон орон зай юм болов уу? аль эсвэл
Сэвшээ салхиар жигүүр хийн буцах шувуудын орон зай юм уу?
Борог орчлонг-н олон шөнө
Бодол дунд ээрэн бүдчисэн хүслийн золиосонд урссан нулимс
Борооны мянган дуслын хамгийн сүүлчийн хацар дээр дуссан дусал байв уу? аль эсвэл
Буцаж ирэхгүй холдсон чиний сэтгэлээс эмтэрч хайлсан мөсний хэлтэрхий юу?
Чамаас би энэ тэргүүтэй олон асуултыг асуух хүсэл байвч
Чи чив чимээгүйн гүнд уусан дүнсийсэн
Анир чимээгүй энэ байдлыг чинь би сонсож чадахгүй ч
Атгахан зүрх,нүд хоёроороо харж,сонсож мэдэрч чадсан
Одоо би чамайг хүсч, хүлээж чадахгүй…
Чадахгүй байх тусам чамаас ахин дахин яагаад гэж
Огтоосоо надад хайртай гэж хэлж байсан чинь худлаа гэж үү…?
Чамаас би
Асуумаар болоод…
Даанч чи чив чимээгүй яг нисээд явчихсан шувуу шиг анир алдсан
Асуултыг минь асуултаар хариулан, чиний хайраас илүү чамдаа хайртай гэж хэлж байхад л
Дасахгүй байх ёстой байж
Миний чамайг хайрласан хайраас илүү их хайр
Миний мэдэх ертөнцөд үгүй гэдгийг ухаарах л ёстой байж…

No comments:

Post a Comment