Tuesday, August 27, 2013

чи надаас дэндүү хол байсан



Бороо ороод л... тэр гудамжинд чи зогсож байсан
Босгоод мартсан хөшөө шиг өөдөөс дүнсийж байсан
Тэнгэр шиг уужим мөртлөө нэг л дүнсгэр
Тийм нэг байдалтай...
Уруул дээр чинь тэгхэд би өлмий дээрээ зогсон байж үнссэн бол надаас
Уучлал эрэх нүдээ чи аних байсан болов уу...
Ганцхан алхаад л би гарт чинь хүрчих байсан
Ганц нэг дуслах хүйтэн бороонд чи тэгээд л дулаацчихаад
Миний нулимс бороон дусал хоёрыг ялгах байсан
Мэлмэрүүлэн уйлж байгааг минь мэдэх байсан
Энэ л гараар би тэврүүлэх юмсан гэж хүсэн хүсэвч
Эхнэрийнхээ зургийг чи тас атгачихсан байсан
Дэргэд минь зогсож байсан мөртлөө
Дэндүү хол...чи надаас дэндүү хол байсан

No comments:

Post a Comment