Wednesday, August 7, 2013

Цаг агаарын мэдээ
Бороо ороод л байхад энэ хэдэн хүрэл барималууд яг хэвэндээ байгаад л…Тэд хэд хэдэн жил энэ л хэвээрээ байсан он цаг өнгөрч…тэдний хажуугаар маргааш бурхан бологсод болоод өнөөдөр дурлаж,өчигдөр мартагсад бүгд л өнгөрсөн…тэд инээсэн уйлсан…янз янзын л нөхцөл байдалтайгаар хажуугаар нь өнгөрсөн харин тэд байдагаараа л… Мартагдсаан, хэн нэгэнд зориулан босгоод л мартчихсан хүрэл хөшөөнүүд нэмэгдсэнүү л гэхээс хасагдаагүй ээ…Үхэгсэдийн хөшөөгөөр дүүрсэн Улаанбаатар хотод бороотой байна…

No comments:

Post a Comment