Thursday, August 8, 2013

Дэндүү эрх аашинд минь чи дасаа юу? гэхдээ цаг үргэлж энэ аашаараа би чамайг аргадахгүй
Дэнлүү мэт залуу нас минь асаж дуусна! гэхдээ яг одоо бол асаж байна
Дандаа би чиний дэргэд энгэр цээжинд чинь эрхэлж тунихгүй
Дандаа би чиний өмнө өндөр өсгий,богино даашинзтай үнсүүлж зогсохгүй
Дандаа би чиний хажууд үсээ задлан сул асган гунхаж алхахгүй
Дандаа би чиний өмнө инээхгүй гэхдээ яг одоо бол чи миний инээдэнд л хайртай
Дандаа би чиний өвөрт бурханлиг биеийг бүтээн дуу алдан жаргахгүй…
Чиний дэргэд намайг аргамжих аргамжаа алга…тэр эзэнтэй байна
Би хэзээ нэгэн цагт чамаас яваад л өгнө
Эхнэрийн чинь өврөөс чамайг хэдэн хоног хулгайлхав дээ
Эрх танхи зангаа гээж хэрсүүжин би ч бас насанд дарагдана

No comments:

Post a Comment