Wednesday, January 30, 2013

Би маргааш мэндэлчихсэн... харин умайндаа даарахгүй / Б.Галсансүх / С.Анударын дурсгалд

Эцэс төгсгөлгүй гол хайрсан хүйтэн цасыг
Эрээд олдохгүй ах, эгч, амраг саданг
Энд тэнд гүйх хачин хүмүүсийн хүрэмний хормойг
Энэ дотор хоргосон гашуун салхийг
Элээж хорогдохгүй цаг хугацаануудыг
Эвтэйхэн хуваагдах өлөн талхнуудыг
Эрхлэж үглээгүй сүүлчийн хайруудыг
Эгдүүцэн ундууцах хатуу архийг
Эмзэглэж туулахгүй өөгүй замуудыг
Эдэлж хэрэглэх оо савангуудыг
Эндээс холгүй тэр тарган сарыг
Энэ шөнө л татагдарх ёстой тамхинуудыг
Эвдэрч хэмхрэхгүй ширээ сандлуудыг
Эрж цөхөхгүй танил тасалбаруудыг
Энд зөвхөн байдаггүй гэх улаан тэнгэрийг
Элдэв толбоноос болж угаах цагаан хэрэглэлийг
Ээж надад авч өгнө...

No comments:

Post a Comment