Wednesday, December 12, 2012

Дүү нарыгаа саваагүйтээд сарны бүжинтэй тоглох гээд явчихсаан гэж бодоод л сууж бндаа



Монголын үрс маш олон болох учиртай гэтэл...
Монголын эрүүл мэндийн салбарт гомдох уу? Ээжээсээ уйлаад гарч ирсэн, амьд төрсөн 3 ихэр хүүхдийг амьдруулаж чадаагүй... Би хэнд гомдох вэ?. 2012 оны 12 сарын 12-ны өдөр хэдэн зуундаа ч билээ ганц тохиох өдөр гээд л хүний заяа тосож хүзүүнд толгой өндөрлөсөн бүхэн л дор бүрнээ янз янз болцгоож байхад би, гэр бүлийнхэн минь Эх нялхас дээр 3 бяцхан дүүгээ амьдраасай гээд л залбираад өнжлөө. Амьдарсангүй ээ гурвуулаа нас барчихлаа. Жирэмсэний хожуу үеийн хордлого эх нь тээж чадахгүй үхлийн аюултай байна гээд 6 сартай жирэмсэн бэр эгчийг минь шууд л хийсвэр хагалгаанд оруулсан. 480 грамм жинтэй нэг хүү, 450 грамм жинтэй нэг хүү, 750 грамм жинтэй нэг охин. Гурван ихэр хүүхдийг нь хагалгаа хийгээд эхийх нь хэвлийгээс гаргахад тэр гурав минь уйлж байсан...эмч нар өлгийдөөд сэхээнд оруулсан боловч хэд хэдэн цаг л амьдраад дарааллаад нас барчихлаа. Гэтэл хажууханд минь 11 настай цовоо сэргэлэн хүүхэд гүйж байна. Энэ гүйж байгаа хүүхэд бол миний ахын найзых нь хүүхэд. Энэ хүүхдийн ээж нь 6 сартай жирэмсэн байхдаа зулбалт өгсөн... 420 грамм жинтэй эхээсээ зулбаад гараад ирсэн хүүхдийг Польш улсын эмч нар хүн болгоод өнөөдөр тэр хүүхэд 11 нас хүрчихсэн гүйж байна. Монголын үрс маш олон болох учиртай гэтэл... Би хэнд гомдох вэ? 3 ихэр хүүхэд хэвлийдээ тээж явсан эгчийгээ Польшд аваачиж чадаагүй дээ гомдох уу? Эрүүл мэндийн сайдад гомдох уу? Бурханд гомдох уу? Би хэнд гомдох вэ? Энэнд эмч нарт буруу өгхийн арга алга аа эхийх нь л амийг аварсан, харин эрүүл мэндийн салбараа тоног төхөөрөмж хэрэгтэй зүйлээр нь хангаж чадахгүй байгаа эсвэл хэн ч хэзээ ч харсан юм бүү мэд байх байхгүй нь мэдэгдэхгүй бурханг л буруутгамаар...

Эмч нар хагалаад хүүхдийг минь нэг нэгээр нь гаргаад надад харуулсан цав цагаан царайтай хүүхдүүд байсан бүгдээрээ уйлж байсан... гээд хагалгааны дараа орон дээрээ уйлаад хэвтэж байгаа эгчийгээ хараад, хүүхдээ алдаад аргаа барж байгаа ахыгаа хараад, анхны ачаа үзэх нь ээ гээд хөөрч байсан ч өнөөдөр барисан тависанаа мартан үймэрч байгаа ээж аавыгаа хараад суух яасан хүнд юм бэ
Бурханы оронд бурхан дутсан уу?
Бүжин сарны туулай ганцаардсан уу?

Гурван ихэр заяа түшсэн дүү нарыг минь аваад явчихлаа. Би хэнд гомдох вэ?

No comments:

Post a Comment