Инээднийхээ цаана
Эмтэрсэн зүрхнийхээ ширхэг бүрийг
Эвлүүлэн нааж хэрхэн шархирч байсанг чи
Эргэж ч харалгүй одохдоо бодхыг ч хүсээгүй...
Анзаарах ч сөхөө үгүй цааш одсон чамд
Атгахан зүрхээ би дэлгээд
Алган дээр чинь тавиад харуулвал
Алдаад унагачихмаар тийм л болсон...
Зай завсар бүрт нь гуниг гэдэг өнгө чигжээстэй
Жаахан хэлтэрхий нь тэр чигтээ
Чиний надад хэлсэн хайрын сайхан үгсийн
Үсэг бүр нь сийлээстэй байгаа
Ийм зүрх цээжинд хөндүүр оргиулан оршиж
Ирэх өдрийг чинь хүлээн хугацаагүй манаанд зогсож
Хүн чулууны нүдийг эрэх мэт нэгэн бүсгүй
Хүнийрхүү хүйтэн орчлонгоос чамайг хайн тэнүүчлэн байгаа...
No comments:
Post a Comment