Sunday, August 17, 2014

Шувуудыг үдэх өдөр ойртсоор л байна
Баяр гуниг-н алийг нь өвөртлөөд
Шунхан уулсын барааг ширтэн зогсох тухай
Бас л бодох өдрүүд ойртсоор л байна
Усан нүдэн нуураа гэж андуурч надад хорогдох вий
Урт замын түшиг нутгаа гэж андуурч надад хорогдох вий
Дараа хаврын өдрүүдэд дахиад торойж зогсохгүй
Даанч давилуун зангаар минь даажигнаж надад хорогдох вий
Шувуудыг үдэх өдөр ойртсоор л байна
Шунхан уулсын оройг ширтэх өдөр дөхсөөр л байна

No comments:

Post a Comment