Sunday, August 17, 2014

Бие дотор болдог үймээнийг танин мэдэв
Бие дотор бужигнаан үүсэв…зүрх тархи хоёр урд хойноо ороод хөөцөлдөж байх юм…учир юу юм бол гээд хэрэгт дурлан өнгийж удаан гэгч нь ажиж суулаа. Үнэн хэрэгтээ тархи нь зүрхээ нэг сайн хашраах гэж хөөж туугаад, араас нь хашгичиж гуугчин, би тайван баймаар байна гэх тэргүүтэй үгсийг араас нь чулуудан хэрвээ гүйцэж очоод зүрхийг бариад авдаг л юм бол нүүрэн дундуур нь нэг сайн буулгаад өгөх янзтай их л бухимдсан шинжтэй элдэн хөөж байна. Бодвол зүрх л нэг хэрэг тариад зугтаж байгаа бололтой, тэгээд зугтааж байгаа юм бол юундаа өөр дотороо, өвч биендээ эргэлдээд байгаа тухай сэмээрхэн шиг тархинд сонсогдохгүйгээр зүрхнээс асуутал
Зүрх: - Энийг хар гээд тас тэвэрчихсэн нэг зүйлээ харууллаа, би чамд хайртай…гэсэн бичиг байв
Би: - Энэ тэгээд?
Зүрх: -Тэгээдсээд байх юу байхав дээ, би ч бас хайртай
Би: -Үгүй ээ тэгээд… гэтэл зүрх шууд л яриа таслаад
Зүрх: -ХАЙР /гэж чанга хашгираад/ Чи хайр гэж мэдэх үү? би хайраа тэврээд зугтаж байна, тархи харин хайр биш зөвхөн үүнээс болж гуних, ганцаардах таагүй мэдрэмжинд эмзэглээд намайг ахиж хайрын тухай яриад үзээрэй гэх тэргүүтэй хүний ёсноос ангид / эзэнтэй хүнийг хайрлах/ хайр дурлал тэвэрч гүйж байгаад минь дургүйцэн тасалгаанд хорих гээд хөөгөөд байгаа юм гэж хэлэв
Би: -Чи сая ХАЙР гээд хашгирчихлаа,одоо тархи бгаа газраас чинь чамайг олно доо гэтэл
Зүрх: -Зүгээрээ би бүр болохгүй бол сэтгэлрүү очоод нуугдчихна гэж хэлээд цааш гүйж одов
Хөөрхий зүрх сэтгэлдээ ямар нэг саад бэрхшээлгүй,тархиндаа баригдчихгүйхэн шиг л очоосой доо…хэрвээ тэр тархиндаа баригдчих юм бол дураараа хайрлаж дурлаж чадахгүй болох нь байна шүү дээ гэсэн өрөвч бодол өвөртлөн хоцров…хичнээн хүний зүрх тархиндаа баригдаж хоцорсон бол?

No comments:

Post a Comment