Sunday, June 29, 2014

Хугацаатай энхрийлэлийг амтлаад
Хугасхан жаргалыг нь амсаад
Чихэр давс хоёр шиг
Чиглэж зүглэхгүй мөртлөө л учраад
Улаан цагаан дусал нийцэж
Ураг бүрэлдэх мөч хүлээгээд
Тархи нялхарч
Зүрх танхайрч
Сэтгэл задгайрсан
Мэдрэмж надаас төрөөд
Зүүдэнд ирнэ гэж урьж залаагүй бхад
Зөрүүдлээд үгэнд ордоггүй
Зүрхний тасалгаанд суудал засаад л тухлачихсан мөртлөө
Зүс буруулан оддогт нь
Сүүлдээ бүр дассан байна
Сүрхий ч хагацаж сурсан байна
Маргааш гэж байхгүй харин
Нөгөөдөр
Нөгөөдрийн маргаашнаас л
Хугацаатай энхрийлэлийг нь амтлаад
Хугасхан жаргалыг нь амсаад
Чихэр давс хоёр шиг
Чиглэж зүглэхгүй мөртлөө л учирч
Бие биенээ амталсан хэвээр байна…
2014.5.30 Эзэнтэй шүлгүүд цувралаас

No comments:

Post a Comment