Sunday, June 29, 2014

Одоо түүнд намайг шохоорхож надруу тэмүүлэх нэгээхэн ч зүйл үгүй
Охин үрийнхээ нялх үнэрийг үнэрлэн дурсах сөхөө ч үгүй байгаа
Ойворгон сэтгэлийнхээ хүлээсэнд шаналал дүүрэн хайр тээн
Орхигдоод хоцорч байгаагаа би өдөр ирэх тусам ухаарах л…

Үрийн чинь өмнө хомжын нэгэн өдөр гомдлын харцанд нь зэмлүүлэхээсээ өмнө
Үнэнд нь сөгдөөд…миний дэргэд оршихгүйтэй нь эвлэрээд
Үргээд ниссэн шувуудын далавчинд би
Үргэлжид хүлээлтэнд уягдсан хайраа дайгаад явууллаа
Бүрхэг тэнгэр яг л миний сэтгэл шиг зангирч
Бүлээн нулимс бороон дусал шиг л зай завсаргүй урсаж байна
Нэг байсан биеийг дөрөв болгосон тавиланд нь
Нэрэгдэж багтах зол угаасаа ч үгүй юм хойно
Буцахгүй ч гээд би яах ч юм билээ
Гэхдээ ийм хайранд би
Гэргий заяа дутаан байж дасах юм гэж огтоосоо ч зүүдэлсэнгүй явлаа
2014.6.4

No comments:

Post a Comment