Sunday, April 27, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Арга билэг наадан
Амрагийн энгэрт нялхарч
Дүрэлзсэн хүсэл хясал болон хувирах зуур
Дүүрэн итгэл дундуурхан хүлээлт болно

Бороон дусал шиг нялх мэдрэмжийг
Бодолд чинь ээрч, зүрхэнд чинь үлдээдэг бол
Тэр л миний жаргал

Адгаж зугаацах залуу нас минь
Алчууранд үлдэх нулимс шиг
Бүүр түүрхэн санагдах тэртээх өдрүүдийн
Бүлээхэн дурсамжинд нь л үлдэх биз ээ

Өглөө бүрийг инээмсэглэлээрнь угтмаарч
Өрцөн цаанань өөр бүсгүйн хайр
Авааль гэргийн тунхаг тавин
Аль хэд-н амьдран суучихсан…яалтайч билээ

Үнсэлт нь
Хэзээнээс л дотно
Үргэлж гуниг үргээн инээмсэглэл бэлгэлдэг
Ийм л дотно үнсэлт

No comments:

Post a Comment