Sunday, April 27, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Нүцгэн итгэл
Нүүрэмгий сэтгэлээ гээчихгүйхэн шиг
Үүдэнд хүлээсэн гунигийг мартаж орхиод
Үүр цайтал ханьсах шаналалыг тайлж хаяад алхмаар байна

Амлалт өгч чадахгүй ч түүнээс халамж хүлээсээр
Амрагаа бодох тоолонд зүрх дэндүү хөндүүрлэнэ
Алдаа онооны дэнсийг дэнслэх цаг нь ирвэл
Аз жаргал, сайн сайхныг чамдаа хүсэн
Алга хавсраад хоцорч чаднаа

Үзэмж бөгөөд үзэгдэхийн нууцдаа биш
Үнэн ч сэтгэлийн төгс нь л үгүйлэгдэн дутах ч
Үнэний өмнө хорвоо өөрөө сөхөрдөг болохоор
Өнөөдөртөө л амжиж чамайгаа би хайрламаар...

Хариу нэхэлгүй би чамайг өөрийн дураар
Хайрлаад байгаа болохоор
Харамлах хэрэггүй ээ...үнэн ч сэтгэлээ
Халгах ч хэрэггүй ээ...миний зүрхнээс

Намайг хайж ололгүй эсвэл намайг ирхийг хүлээлгүй
Надаас өөр сайхан бүсгүйг хайрлан дурласан болохоор чинь
Намар оройн бороо шиг харцанд чинь би хайр хөглөөд
Нарнаас олсон инээмсэглэл чинь байхыг хүсэж бн
2014.4.6 М-д

Гуниг төрөх хэдий ч уулзахын баяр нь дэндүү их болохоор
Гундуухан зүрхэндээ чамайг тээн үргэлж санадаг
Ганцаардлын аяз сэтгэлд эгшиглэн гараас чинь хөтлөхийг хүсэвч
Ганц биелэхгүй хүсэл минь болохоор түүнийгээ би тэрлэдэг юм

Гэмшил ухаарлын алийг нь надад мэдрүүлхийг мэдэхгүй ч
Гэргийтэй хүнд дурласанаа би хэнээс ч нуухгүй ээ
Алдаа онооны алийг нь дэнслээд хэтрэхийг мэдэхгүй ч
Амрагаан би өөртөө үлдээж чадахгүйгээ ч бас та нараас нуухгүй
2014.4.5 М-д

No comments:

Post a Comment