Sunday, April 27, 2014

Эзэнтэй шүлгүүд...

Туулж өнгөрүүлсэн цаг хугацаанаас ч илүү
Тунирхал минь
Хүсэл дундуур туучаад өнгөрч
Хүнийрхэл хүлээлтийг хамтад нь нөмрүүлдэг гуниглал минь
Үзэгний үзүүрээс үг болон хувирахдаа
Үнэн сэтгэл тээсэн шүлэг шиг энэлэл минь
Улаан даашинзны мөр тайлагдах шиг алдуурсан
Унтаа сэрүүний заагт хүлэгдсэн хүсэл минь
Эмтэрхий ч гэлээ бүтэн мэт аашлах
Эрх сэтгэлийн минь сэмэрхий минь
Хайлан харамлан
Хагацан учрах
Тэврэлт үнсэлтийн эзэн
Тэсвэр тэвчээрийн зааг
Хайр минь дээ чи
Хажууд минь оршдог ч болоосой
2014.4.20 М-д

No comments:

Post a Comment