Thursday, January 2, 2014

Миний энэ их хүлээлт дунд
Морилон ирсэн бодол минь
Угаасаа энд надаас өөр хэн ч байгаагүй болохоор
Уртаас урт хүлээлтэнд минь
Хань дуудаж ганцаардал хөтлөөд ирсэн бололтой
Үргэлжид л сүүлчийн бороо анхны цастай холилдон орж байдаг
Үүд болоод хоймор үгүй сэтгэл дотор минь
Эхлэл төгсгөл гэж үгүйтэй зэрэгцэн
Энд дуусдаггүй хүлээлт л байгаа...
Тавтай морил л доо

No comments:

Post a Comment