Thursday, January 2, 2014

Ирэхгүйг нь мэдсэн ч гэсэн
Итгэл тээн би түүний ард хоцрохдоо
Эмтэрсэн сэтгэлээ хайраар нь эмжээд
Энэ хайр гэж гэж бодон...бодолтоо найдсан
Буцаад л ирэх хаврын шувууд болон
Хайр дуудах өдрүүдээс нь өмнө
Амжиж би өөрийгөө хэн нэгэнд бэлэглэчээд
Ахиад чамруу эргэхгүйгээр яваад л өгмөөр байх юм...

Яруу алдарт хайр дурлал минь ээ
Ямархан хүлээсээр чи намайг хүлээ вэ?

No comments:

Post a Comment